Хөрөнгө оруулагчдын бүлэг Марк Цукербергийн Конгрессын сонсголд орохдоо хэлэхээр бэлдсэн үгнээс болж албан тушаалаа өгөх ёстой гэж мэдэгджээ.
Open MIC-ийн гүйцэтгэх захирал Майкл Коннор “Марк Цукербергийн хэлэхээр бэлдсэн үгнээс харахад нэг л зүйл тодорхой байна. Энэ хүн ямар том, дэлхийн хэмжээний компани удирддаг гэдгээ огт ойлгодоггүй” гэсэн байна.
Тэрээр үргэлжлүүлэн “Цукерберг өнөөдөр Facebook-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ын дарга гэсэн хоёр албан тушаалыг хашиж байгаа. Тиймээс одоо хоёуланг нь биш юмаа гэхэд нэгийг нь өгөх цаг нь болсон” гэжээ.
Facebook компанийн хувьд гүйцэтгэх захирал, ТУЗ-ын дарга гэсэн хоёр албан тушаалыг салгах цаг нь болсон учраас Марк Цукербергийг халах эсвэл өөрөө огцрох гэсэн хоёр сонголтын нэг үлдсэн хэмээн Коннор хэлсэн байна.
Хэдийгээр Open MIC компани Facebook-ийн хувьцааг эзэмшдэггүй боловч өнгөрсөн хугацаанд Facebook-ийн хөрөнгө оруулагчдыг илүү хариуцлагатай байхад уриалж байсан юм.
Гэхдээ Facebook-ийг үндэслэгчийн хувьд албан тушаалаа өгөх ямар ч бодолгүй байгаа бөгөөд The Atlantic сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Огцрох бодол огтхон ч байхгүй. Учир нь одоо үүсээд буй асуудлыг шийдэж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна” гэжээ.
Өнөөдрийн байдлаар Цукерберг Facebook-ийн ердөө 16 хувийн хувьцааг эзэмшдэг хэдий ч саналын эрх нь 60 хувь хэвээр байгаа юм. Тиймээс түүний хүслээс гадуур хөрөнгө оруулагчид ямар ч тохиолдолд Цукербергийг суудлаас нь буулгаж чадахгүй.
Эх сурвалж: TheVerge