Манай сонин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бурм эрхт Элчин сайд Юй Хуняотай хийсэн ярилцлагаа хүргэж байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсоноосоо хойш анх удаа манай сонинд дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Энэхүү ярилцлагыг "Боловсрол суваг" ТВ мөн хамтран хийсэн болно. Түүнтэй хийсэн уулзалт ярилцлагад манай сонины Ерөнхий эрхлэгч Ё.Гэрэлчулуун, Улстөр, эдийн засгийн мэдээллийн албаны дарга Т.Баярмаа, гэрэл зурагчин Н.Ариунаа нар оролцлоо.
Би Монголд элчин сайдаар суух болсондоо их баярласан
-Та ер нь Монгол гэдэг орныг анх хэзээнээс мэдэв. Танд
анх юугаараа манай орон танил болсон бэ?
-Манай хоёр улс өнө
эртний найрамдалт хөрш. Урт удаан түүхэн харилцаатай ард түмэн. Мөн хамгийн урт
хилтэй хөршүүд. Иймд хятад хүн бүр бага сургуульд орохдоо л түүх, газарзүйн
хичээл дээр үздэг учир Монголын тухай мэдээлэл энэ үеэс л хүн болгонд бий
болдог. Миний хувьд ч гэсэн бага ангид байхдаа Монголын тухай төсөөлөлтэй
болсон. Монгол Улс манай сайн хөрш орны хувьд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа
өдрөөс өдөрт өсөн хөгжиж байгаад бид их баяртай байгаа. Элчин сайдын хувьд өмнө
нь Монголд ирж байгаагүй, монгол хэл мэддэггүй ч гэсэн Монголын тухай
ойлголтгой байсан.
Миний ойлгосноор, Монгол үндэстэн бол эрэлхэг, баатарлаг, морин хуур, уртын дууны эгшгээрээ дэлхийд гайхагдсан ард түмэн. Мөн өргөн уудам тал нутаг, өнөр өтгөн Монгол Улсал суух Элчин сайдын томилгоогоо сонсоход маш их баяртай байсан. Хариуцлага ирж байгаа гэдгийг ч ойлгосон. Ер нь би өмнө нь өөртөө зорилт тавьж байсан. Монголд Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын найрамдалт харилцааг улам хөгжүүлье гэж бодсон. Цаашид ч улам их хүчин чармайлт гаргая гэж бодож байна.
-Дипломат салбарт та хэдийнээс эхэлж ажиллаж байна вэ?
-Миний хувьд дипломат
албанд 30-аад жил ажиллаж байна. Өмнөнь би Зүүн өмнөд Азид Хятад улсаа төлөөлж,
Индонез, Малайзад ээлжлээд олон жил ажиллаж байсан.
-Гэр бүлээ танилцуулна уу. Танай гэр бүл Монголд хэр дасч
байна вэ?
-Би та бүхэнд гэр бүлээ
танилцуулахад баяртай байна. Манай гэр бүлийн хүн бас дипломат ажилтан. Тэр
одоо Индонез дахь Хятад улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байгаа. Бид хоёр ганц
охинтой. Охин маань дээд сургуулиа төгсөөд Шанхайд ажиллаж байгаа.
-Гурвуулаа гурван өөр газар амьдрах хэцүү байна уу?
-Тийм ээ. Манай гэр бүл
гурван өөр газар амьдарч байгаа. Гэхдээ энэ бол Хятадын дипломат гэр бүлд элбэг
байдаг үзэгдэл. Хэдийгээр гурван өөр газар байгаа ч харилцаа холбоо хөгжсөн
болохоор өдөр болгон байнга ярьдаг. Мөн интернэтийн камераар бие биеэ хараад
ярилцчихна.
-Монголын амьдралд та хэр дасч байна вэ?
-Би ноднин наймдугаар
сард Монголд ирсэн. Энд ирснээсээ хойш би Монголын намар, өвөл, хаврыг үзэж байна.
Монголд амьдрахад тийм ч хэцүү биш юм. Ердөө хүнд санагдаагүй. Эсвэл би Монголд
ирээд хонь, үхрийн мах их иддэг болсноос тэр үү даарахгүй байна. Харин цаг
агаар хүйтэн үед агаарын бохирдол ихтэй байсан. Би ч гэсэн хэвлэл, мэдээллийн
хэрэгслээр сонссон. Агаарын бохирдолтой тэмцэхэд Засгийн газраас арга хэмжээ
авч байгаа тухай уншсан. Хэрвээ өвөл агаарын бохирдол гэж байхгүй бол Монгол
маш сайхан орон юм.
Бид Монгол орныг тогтвортой, хөгжилтэй, амгалан баян хөрш
байгаасай гэж хүсдэг
-Хятад орон мөнхийн хөрш, манай хамгийн том хөрөнгө
оруулагч гэдэгтэй хэн ч маргахгүй. Хоёр орны харилцааг та хэр үнэлж байна вэ?
-Монгол Улс, БНХАУ
хамгийн эртний дипломат харилцаатай орнуудын нэг. Хятадын Засгийн газраас
Монгол Улстай сайн хөршийн харилцааг өндөр дээд хэмжээд хөгжүүлэхэд маш их
анхаарч байгаа. 2003 онд БНХАУ-ын дарга Ху Жиньтаогийн айлчилсан анхны орон
гэвэл Монгол орон юм. Мөн Гадаад хэргийн сайд Ян Жечигийн 2007 онд гадаадад
айлчилсан анхны орны нэг нь Монгол байлаа. Одоогийн байдлаар хоёр улсын хооронд
найрамдалт харилцаа өндөр дээд хэмжээнд байгаа. Ялангуяа улстөрийн итгэлцэл
өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Энэ хүрээнд өндөр дээд хэмжээний айлчлал ч
нэмэгдэж байна. Монголын Гадаад хэргийн сайд С.Оюун ирэх сард Хятадад айлчилна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр мөн ирэх сард Хайнань мужид болох Азийн
форумд оролцоно. Энэ үеэр Ху Жиньтао даргатай уулзалт хийх болно. Ерөнхийдөө
энэ айлчлалын бэлтгэл ажлыг хангасан байгаа. Зарим ажлыг нь одоо хийж байна.
Энэ хоёр айлчлал хоёр улсын хоорондох харилцааг улам эрчимжүүлж, хамтын
ажиллагааг өргөжүүлнэ гэдэгт би итгэлтэй байна.
-Ойрын хугацаанд хийх томоохон хөрөнгө оруулалт, хамтран
ажиллах бодлого нь юу байх бол?
-Хятад улс Монгол Улстай
харицах олон жилийн туршлагатай, хамгийн том хөрөнгө оруулагч улс. 2007 онд
худалдааны эргэлт 2 тэрбум 770 сая долларт хүрсэн байгаа. Өнгөрсөн оны мөн
үетэй харьцуулахад 42.34 хувиар нэмэгдсэн байгаа.
Хятадын Засгийн газраас хөрш орнуудтайгаа сайн хөрш, амгалан хөрш, чинээлэг хөрш гэсэн бодлого явуулж байгаа. Энэ нь тогтвортой хөрш, баян хөрш, харилцан бие биедээ ашигтай байх зарчим юм. Харилцан тогтвортой хамтдаа хөгжиж, хамтдаа хожих агуулгатай юм. Монголын эдийн засагт найдвартай, том хөрөнгө оруулах сонирхолтой байдаг, Хятадын Засгийн газраас Монголд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд хууль дүрмийн талаар байнга сануулж байдаг. Юуны өмнө тухайн улсын хууль, дүрмийг сахих хэрэгтэй. Дараа нь тухайн орны зан заншлыг хүндэтгэж, ард иргэдтэй эв найртай байхыг хэлдэг. Гуравт нь, байгаль орчныг хамгаалахад илүү их анхаарч, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд илүү их оролцож байхыг хүсдэг. Монголд хөрөнгө оруулж буй томоохон компаниуд байдаг. Тухайлбал, Сүхбаатар аймагт "Цайрт минерал" компани ажилладаг. Дорнод аймагт Тамсагийн сав газарт мөн Хятадын компани үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрвээ та бүхэн боломжтой бол эдгээр газар очиж, тухайн байдалтай очиж танилцаж болох юм. Гэхдээ Монголын дэд бүтэц муу учир явахад хэцүү юм билээ. Би саяхан Сүхбаатар аймагт очиж үзэхээр явахад бүтэн өдөр явсан. Дорнод руу явна гэхээр бүр хол санагдаж байна.
-Монголын импортын бараа, бүтээгдэхүүний ихэнх нь танай
улсаас ирсэн байдаг. Гэвч ихэнх нь чанаргүй байна гэж шүүмжилдэг. Энэ талаар та
Элчин сайдын хувьд ямар бодолтой байдаг вэ?
-Би бараг дэлгүүр
ордоггүй. Гэхдээ хааяа нэг дэлгүүр ороход сүү, хүнсний бүтээгдэхүүнүүд нь
голдуу Хятадын бараа, бүтээгдэхүүнүүд байдаг. Энэ нь Хятадын зах зээл дээрээс
худалдаж авч буй бараа, бүтээгдэхүүнтэй ялгаагүй байдаг. Харин зарим тохиолдолд
тээвэрлэлт болон хугацаанаас шалтгаалж чанаргүй болсон тал байгаа байх. Хэрвээ
үнэхээр Хятадаас өндөр үнэтэй мөртлөө чанар нь муу бүтээгдэхүүн орж ирвэл бид
нарт мэдэгдэж болно. Энэ талаар бид Хятадын холбогдох байгууллагуудад мэдэгдэх
үүрэгтэй. Мөн энэ чанаргүй бүтээгдэхүүнийг Хятадаас ямар компани оруулж ирж
байгаа талаар ч бас мэдээлж болно. Ингэснээр хяналт тавихад илүү дөхөм болно. Хятадын
үйлдвэрүүдэд чанарын шаардлагыг дээд зэргээр тавьдаг. Би энд нэг зүйлийг
хэлэхэд, намайг Индонезид ажиллаж байхад мөн л Хятадын бараа, бүтээгдэхүүн
чанар муутай байдаг гэсэн яриа гарсан. Гэтэл энэ нь шалтгаантай байсан.
Индонезийн нэгэн компани Хятадын үйлдвэрлэгчдэд 500 долларын үнээр зарагддаг
мотоциклийг 200 долларын өртөгт багтаан үйлдвэрлэж өгөх хүсэлт тавьсан юм.
Мэлээж, 500 доллар 200 долларын хооронд их зөрүү гарна шүү дээ. Үнийн
зөрүүгээсээ болж чанар нь ч гэсэн муудаж таарна. Гэтэл өнөө компани нь 200
доллараар захиалсан мотоциклио 500 доллараар зарж байснаас энэ шүүмжлэл гарч
байсан юм. Иймд та бүхэн нөгөө нэг өнцгөөс нь бас харж үзэж байхыг хүсмээр
байна. Ер нь бизнесийн салбарт хамгийн түрүүнд итгэл найдвар байх ёстой. Хэрвээ
итгэл найдвар байхгүй бол арилжаа, худалдааны ажил цаашил явагдаж чадахгүй
байх. Сая бас шинэ жилийн өмнөхөн Багануурт архины хордлогоор олон хүн нас
барсан. Энэ дагуу бид Хятадын холбогдох байгууллагуудтай холбоо бариад Монголд
спирт оруулж ирэх зөвшөөрөлтэй компаниудыг асуусан. Тухайн үед хэвлэл
мэдээллийн хэрэгслээр, энэ спиртийг Хятадаас оруулж ирсэн гэсэн мэдээлэл их
цацагдсан. Иймд хүмүүс ямар шугамаар орж ирсэнийг гайхаж байсан. Харин манай
холбогдох байгууллагаас метилийн спиртийг экспортлох нэг ч граммын зөвшөөрөл
олгоогүй байсан. Тэгэхээр энэ спирт хууль бусаар оруулж ирсэн байх. Гэтэл
Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл хятад иргэн энэ хууль бусаар оруулж ирсэн
спиртэд ямар нэгэн холбоотой байна гэсэн буруу ойлголт төрүүлсэн. Иймээс та
бүхэн манай яаманд хандаж байгаарай. Зарим асуудлаар харилцан ярилцаж зөв
мэдээлэл өгөхөд бид нар туслахад бэлэн байна.
-Монгол Хятад хоёр бие биеэ сайн мэдэх ёстой. Хятад хэл
сурах хөдөлгөөн өрнүүлж байгаа. Харин Хятадад өнөөдөр хэдэн монгол оюутан сурч
байгаа бол. Цаашид энэ тоо нэмэгдэх болов уу?
-Сүүлийн жилүүдэд
Хятадад суралцаж буй оюутнуудын тоо эрс нэмэгдсэн. Би Монголд ирснээс хойш нэг
зүйл ажигласан. Хятад хэл суралцагсдын тоо их нэмэгдэж байна. Хятадын Засгийн
газрын дэмжлэгтэйгээр тун удахгүй Күнзийн хэлний сургалтын төвийг нээх гэж
байна. Энэ төвийг нээх үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдэгдэх болно. Хоёр
улсын харилцаа өдөр ирэх тусам нэмэгдэж байгаагийн нэг нь Хятадын Засгийн
газрын тэтгэлгээр монгол оюутнуудыг сургаж байгаа явдал.
Хятадын Засгийн газраас жилд Монголоос 220 оюутныг сургаж байгаа. Энд бакалавр, магистр, доктор цолтнууд хамрагддаг. Монголын оюутнуудыг нэмж болох ч хөрөнгө мөнгөний асуудал дээр хязгаарлагдмал байна. Хятадын Засгийн газар зөвхөн Монгол төдийгүй олон орны оюутнуудыг тэтгэлгээр сургадаг. Энэ тоог нэмбэл маш их тоо гардаг учир одоохондоо орон тоо нэмэхэд боломжгүй байна.
Гэхдээ илүү орон тоо нэмэгдүүлэхэд аль болохоор чармайя. Монголоос Хятадад очиж сурах хүүхэд маш их нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Иймд энэ хүрээнд Өвөрмонголын сургуулиулад 400 оюутныг тэтгэлэгт хамруулан бас сургаж байгаа.
Албан ёсны зөвшөөрөлтэй ирж ажиллаж буй Хятад иргэд
харьцангүй цөөхөн
-Хятад иргэдийн асуудал өнөөдөр мананд анхаарал татсан
сэдвийн нэг болоод байгаа. Визийн хугацаа хэтрүүлсэн, хэрэг төвөгт холбогдсон
гээд л... Та эдгээр асуудлыг хэрхэн зохицуулж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар
Хятадын олон хүн ирж, хөдөлмөр эрхэлж байна. Гэхдээ хөдөлмөр эрхлэлтийн байдал
маш олон асуудлууд үүсгэж байгаа нь үнэн. Энэ дундаас албан ёсоор, Хятадын
Засгийн газрын зөвшөөрлөөр ирж ажиллаж байгаа нь харьцангуй цөөхөн. Ихэнх нь
хууль бусаар орж ирсэн хүмүүс байдаг. Эдгээр хүмүүсийн олонхи нь уул уурхай,
дэд бүтэц, хот байгуулалтын салбарт ажиллаж байна. Монголд өнөөдөр барилга
байшин олноор баригдаж байна. Энд мэргэжилтэй ажилтан их хэрэгтэй. Дээрээс нь
Монголын цаг агаар их нөлөөлдөг. Барилга барих цаг хугацаа буюу дулааны улирал
нь их богинохон. Иймд богино хугацаанд олон ажилчин авахад Монголд боломж бага
юм шиг. Түүнчлэн барилгын компаниуд хятад ажилчид авах сонирхолтой байдаг.
Яагаад гэвэл, тэднийг удирдахад арай дөхөм байдаг. Мөн тэд илүү цагаар ажиллаж,
илүү хөлс авах сонирхолтой байдаг. Гэхдээ миний ойлгосноор, монгол ажилчдыг
авахад цалингаа аваад түүнийгээ зарцуулахаар яваад маргааш нь ирдэггүй. Бас
олон цагаар ажиллах сонирхол байдаггүй.
Бас нэгэн шалтгаан бол Засгийн газраас гадаадын ажилтны ажлын байрны төлбөр авдаг. Энэ нь жил тутам өсдөг. Нэг компани гадаадын ажилчин авахад сар бүр 250 мянган төгрөг төлдөг. Гэтэл үүнийг зөрчвөл торгууль нь 100-200 мянган төгрөг байдаг. Тэгэхээр хууль ёсны дагуу өндөр үнэ төлөх болдог. Үүний оронд 100-200 мянган төгрөгийн торгууль төлөөд явах нь ажил олгогчдод ашигтай байдаг тул хууль бус зүйл рүү явдаг байх. Иймээс энэ асуудлаар хоёр улсын Засгийн газар харилцан ярилцаж эхэлж байгаа. Би энд ирснийхээ дараа энэ асуудлаар олон хүнтэй уулзаж ярилцсан. Гэтэл тэр хүмүүс "нэгэнтээ УИХ-аар баталсан хууль тул энэ талаар өөрчлөлт оруулахад хэцүү" гэсэн. Гэвч ажиллах хүчний талаар ойрын хугацаанд харилцан ярилцах болно.
Миний хувийн бодлоор, хоёр улсад өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, хэчнээн ажиллах хүчин хэрэгтэй байна вэ гэдгээ харилцан ярилцаад, мэргэшсэн ажилчдыг тодорхой хугацаагаар оруулж ирдэг компани байгуулах нь зөв алхам болох болов уу. Одоо бол хятад иргэд аялал жуулчлалаар, ажиллахаар ирсэн хэн ч бай урилгаар ирдэг. Иймээс ажилд хэн урьсан, хэн хүлээж авсан гэдгийг Монголын холбогдох байгууллагууд шалган, хариуцлага тооцож болно. Ингэвэл хууль бусаар орж ирж байгаа хөдөлмөр эрхлэгчдийг хязгаарлаж, улмаар таслан зогсоож болно. Өнөөдөр Монголд хямдхан ажиллах хүчний орон зай байгаа. Гэтэл үүнийг дагаад хятад иргэд ч хохирдог тал бий. Өвөл ойртоход маш олон ажилчин манай Элчин сайдын яаманд ханддаг. Тэднийг ажиллуулж байсан компани нь цалин мөнгөө өгдөггүй, бүр замын зардлыг нь ч өгдөггүй, Тэд өөрсдөө хуулийн байгууллагад хандах гэхээр хууль бусаар орж ирсэн учир чаддаггүй. Ингээд арга буюу замын зардлаа олохын тул дахин хууль бусаар ажиллаж, Монголд үлдэх хүмүүсийн тоог нэмдэг болов уу. Иймээс хоёр талын тохиролцоонд хүчин чармайлт гаргахыг хүсч байна.
Би Индонезийн тамирчдын хөтөч хиймээр байна
-Энэ жил Бээжинд олимп болно. Хятад улс үүнд маш их
бэлтгэж байгаа нь харагдаж байна. Бүх хятад хүн оролцож байгаа санагддаг.
Тухайлбал, та олимпийн наадмыг зохион байгуулахад хувь хүнийхээ хувьд яаж нэмэр
болж байна вэ?
-Олимпийн 29 дүгээр
тоглолт энэ зун Бээжин хотод болно. Хятад улс олимпийг эх орондоо зохион
байгуулахад маш олон жил хүчин зүтгэсэн. Хамгийн анх 1908 онд Хятад улс
олимпийн тоглолт хүлээж авах санал гаргаж байсан. Иймд олимпийн тоглолт Хятадад
болох гэж байгаа нь маш их бахархал юм. Товчхон хэлэхэд, олон жилийн мөрөөдлөө
биелүүлсэн. Хятад хүн амаараа хамгийн олон шиг спортоор ч бас хүчирхэг орон.
Манай улс 5000 жилийн түүхтэй. Олимп зохиосноор дэлхий нийтэд Хятадыг ойлгох
ойлголт өөрчлөгдөнө гэдэгт итгэж байна. Иймд манай орны бүх иргэд олимпийн
наадмыг маш их идэвхтэй өргөн зохион байгуулж байгаа. Гадаадын зочид, тамирчдыг
хүлээн авахад зориулж, өнгөрсөн жилээс эхлэн таксины жолооч нарыг бүгдийг нь англи
хэл сургасан. Ер нь 10000-аас илүү сайн дурын ажилтныг бэлтгэж байгаа.
Тамирчдын байр, тэмцээний талбай гээд бүхий л газар сайн дурын ажилтнууд
ажиллана. Миний хувьд би бас сайн дурын ажилтны нэгээр оролцъе гэж боддог. Учир
нь би индонез, англи хэлийг эзэмшсэн учир Индонезийн тамирчдын багт хөтчөөр
томилбол маш тохиромжтой байх болов уу. Даанч би Монголд суугаа учир мөрөөдлөө
биелүүлж чадахгүй нь. Элчин сайд илүү үүрэг хариуцлагатай ажил шүү дээ.
-Монголын тамирчид Бээжинд болох олимпийн наадмаас
олимпийн аварга төрнө гэдэгтээ итгэлтэй байгаа. Харин та бүхэн бол хамгийн их
медалийг авах байх гэж дэлхий таамаглаж байна. Энэ талаар таны бодол?
-Ер нь Хятадын тамирчид
маш их бэлтгэж байгаа. Олон тамирчин эрхээ авсан байгаа. Энэ удаагийн олимпт
хамгийн олон хүн оролцож байгаа. Урьдчилсан байдлаар, 550-570 тамирчин оролцох
байх. Үүгээрээ спортын 28 төрөлд бүгдэд нь оролцож байгаа. Харин Монголоос
буудлага болон жудогийн төрөлд 12 тамирчин олимт оролцох эрхээ аваад байгаа
гэсэн. Энэ дашрамд Монголын тамирчдад олон медаль авахыг хүсэн ерөөе. Бид ч
гэсэн медаль авахыг хичээж байна. Учир нь, хамгийн олон медаль авбал энэ бол
мэдээж бахархал. Гэхдээ АНУ, Орос гэх спортын хүчирхэг орон байгааг хүлээн
зөвшөөрөх хэрэгтэй. Олимпийн зорилго бол олон улсын харилцааг нягтруулах
зорилготой.
Харин хэдэн медаль авах нь дараагийн асуудал. Тамирчдын хувьд хамгийн сайн амжилтын төлөө чармайх хэрэгтэй.
-Олимп
гэснээс та спортын ямар төрлийг сонирхон үзэж дэмждэг вэ?
-Маш олон спортын төрлийг сонирхон үздэг. Гэхдээ би одоогийн
байдлаар 110 метрийн саадтай гүйлтийн тамирчин Лу Сянийг аварга болох байх гэж
найдаж байна.
Энэ дашрамд нэг зүйл хэлэхэд Бээжинд олимп зохиох гэж буй энэ үед Төвдөд мөргөлдөөн гарсан байгаа. Энэ нь Далай ламын бүлэглэл урьдчилсан зохион байгуулалтаар хийсэн хүчирхийлэл, хууль бус ажиллагаа гэж үзэж байна. Тэд нар цуст хэрэг үүсгэн, Хятадын Засгийн газарт дарамт өгч, Бээжингийн олимпт саад болохыг хүссэн. Мөн Хятадын амар тайван байдлыг бусниулах гэж оролдсон.
Монгол Улсын Засгийн газар үүний эсрэг байгаагаа мэдэгдэж, Төвдийг Хятадын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрсөн байгаа. Бид үүнд Монголын Засгийн газарт их талархаж байна. Энэ мөргөлдөөн нь Бээжинд олимп зохион байгуулахад саад болохгүй гэж үзэж байна. Олимп бол бүх дэлхийн хэрэг мөн.
Хятадын
ард түмний амьдралыг улам урагшлуулахад ирэх таван жилд анхаарна
-Бүх
Хятадын ардын төлөөлөгчдийн
их чуулган боллоо. Ирэх таван жил Хятад орныг удирдах хүмүүсийг сонголоо. Ер нь
та энэ хурлын үр дүнг дүгнэж хэлнэ үү?
-Бээжин хотноо Бүх Хятадын ардын их чуулган олон өдөр
хуралдаж, ирэх таван жилд Хятад улсыг удирдах хүмүүсээ сонгосон. Хятадын
Коммунист нам ард иргэдийн амьдралыг нэг алхмаар дээшлүүлэхэд их анхаарсан.
Өмнөх хурлуудаас илүү их нээлттэй болж чадсан. Засгийн газрын ажил үүргийг боловсронгуй болгоход чиглэж байна.
Чинээлэг нийгэм, эдийн засгийн улам илүү баталгаажуулахад энэ хурал үр дүнгээ
өгсөн. Ерөнхий сайд Вэнь Жябао
хэлэхдээ "Хятадыг улам илүү байлгая" гэж хэлсэн. Энэ нь "Эдийн
засгаа нэг алхмаар урагшлуулъя, ард түмний амьдралыг нэг алхмаар урагшлуулъя,
нийгмийн асуудлыг нэг алхмаар хөгжүүлье, нээлттэй бодлогын нэг алхмаар
хөгжүүлье" гэсэн үг юм. Энэ хурлаар гурван зорилтыг тодорхойлсон. Нэгд, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтыг
нэмэгдүүлнэ. Манай улсын
1.3 тэрбум иргэдээс 900сая нь тариачин. Иймд тариачдын амьдралыг дээшлүүлж, чинээлэг
амьдруулах нь Хятад улсын нэг зорилго болж байгаа. Хоёрт, ирэх таван жилд ажлын 50 сая байр шинээр бий болгох зорилт
дэвшүүлсэн. Гуравт, XI таван жилийн
төлөвлөгөөний дагуу байгаль
орчны бохирдлыг багасгаж, эрчим хүчийг хэмнэхэд анхаарч ажиллахаар болсон.
Ерөнхийдөө энэ хурлаар Хятад орон, хятадын ард түмний амьдралыг улам
урагшлуулах зорилго агуулж
чадсан, үр дүнтэй хурал болсон.
-Сүүлийн
үед Тайваний санал асуулгын асуудал олны анхаарал татаж байна?
-Тайваньд удахгүй НҮБ-д гишүүнээр элсэх талаар нийтийн
санад хураалтын асуулга явагдах гэж байгаа. Тайваний эрх баригчид Хятад улсаас
тусгаарлах гэж оролдож байна. Энэ нь хоёр талын харилцаанд
нөлөөлж, улмаар ард түмний амьдралд ч нөлөөлнө.
Мөн Азийн бүс нутгийн тогтвортой байдалд ч эсрэгээр нөлөөлөх болно. Хятад улс үүний эсрэг хатуу байр суурьтай байгаа. Тэгээд ч бид Тайваний ард түмэн үүнийг дэмжихгүй гэдэгт итгэж байна. Монгол Улс ч гэсэн энэ талаар мэдэгдэл гаргаж, Хятад улсыг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн байгаад бид талархаж байгаа.
-Энэ их ажлын үеэр биднийг хүлээн авч, дэлгэрэнгүй хариулт өгсөн ноён Элчин сайд танд баярлалаа. Таны цаашдын ажилд их амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.