26 настай Их Британийн иргэн Испанийн хамгийн өндөр гүүрэнд авирч буй контент хийх гэж яваад гүүрнээс унаж амиа алджээ.
Тэрээр Испанийн төв хэсгээр урсдаг Тагус голын дээр орших гүүрний тулгуур руу авирах гэж яваад унасан байна. Уг гүүр нь 180 метр өндөртэй, 318 метр урт үргэлжилдэг бөгөөд 2010 онд ашиглалтад орсон.
Мужийн захирагч “Залуу цахим сүлжээнд нийтлэх контент бүтээх гэж яваад амиа алдсан. Гүүрэнд авирах хориотой бөгөөд ямар ч тохиолдолд үүнийг зөвшөөрөхгүй гэдгийг бид олон удаа хэлсэн. Болсон явдалд бид их харамсаж байна” хэмээн ярьжээ.
Сүүлийн жилүүдэд экстрим төрлийн аялал хийж, үүнийгээ баримтжуулах зураг бичлэг хийх гэж байгаад харамсалтайгаар амиа алдсан тохиолдол их гарч байна.
Тухайлбал 2019 онд Францын нэгэн жуулчин "селфи" хийх гэж байгаад Тайландын хүрхрээнээс унаж амиа алдсан.
2020 онд нэг эмэгтэй Австралийн Грампианс үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хадны хажууд зургаа авахуулж байгаад хаднаас унасан.
Мөн 2023 онд Дэлхийн өндөр барилгуудад авирдаг франц залуу Хонконгийн цамхагаас унаж амиа алдсан юм.
Эх сурвалж: CNN