Хятадын дөрвөн оюутан өглөөний цайндаа банш идэхийн тулд шөнийн цагаар Жэнжоу хотоос Кайфэн хүртэл 50 км замыг дугуйтай туулсан нь шинэ тренд эхлүүлэв.
Энэ нь цахим сүлжээнд тарсны дараа 100 мянга орчим хүн өнгөрсөн баасан гарагт энэ трендэд нэгдэж, шөнийн цагаар дугуй түрээсэлж нэг хотоос нөгөөг зорьсон нь Хятадын төвд, 6 эгнээтэй хурдны замд түгжрэл үүсэх шалтгаан болжээ.
Улмаар цагдаа нар дугуйтай иргэдийг буцахыг шаардаж, Жэнжоу хотоос түрээсэлсэн түрээсийн дугуйг автоматаар цоожлох зэрэг арга хэмжээ авсан байна.
Хүмүүсийн зорин очиж буй Кайфэн хотын эрх баригчид оюутнуудад чиглэсэн хямдрал болон бусад арга хэмжээг зохион байгуулж эхэлжээ.
Мөн дугуйчдыг хамгаалахын тулд замын хөдөлгөөнд нэмэлт хяналт тавин ажиллаж байгаа аж. Гэхдээ хотын оршин суугчид дугуйтай ирсэн хүмүүсийг хогоо үлдээгээд явж байгааг шүүмжилсэн юм.
Энэ аяллыг эхлүүлсэн оюутнуудын нэг нь “Залуу насанд хэзээ ч хоёр дахь боломж гэж байхгүй. Найзуудтайгаа хамт гайхалтай аялалд гарах хэрэгтэй” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: ВВС