-2024 оны арваннэгдүгээр сард нийтэлсэн мэдээг дахин хүргэж байна-

Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Мөрөөдлийнхөө зүг” кампанит ажил үргэлжилж байна. Кампанит ажлын нээлт энэ сарын 11-ны өдөр болсон.
Нээлтийн үеэр “Хүйсийн тэгш эрхийн төв” ТББ-ын тэргүүн Г.Ганбаясгах “Нэг хохирогчийг дуугүй болгоход 10 хохирогч дуугүй болдог. Нэг гэмт хэрэгтэн дуугүй болж байхад ард нь 10 гэмт хэрэгтэн хүчтэй болж байдаг гэх судалгаа бий.
Гэмт хэрэгтнүүд хүүхдүүдэд “Чи биеэ үнэлсэн, энэ бол гэмт хэрэг. Цагдаа чамайг бариад авбал чи шоронд хорино” гээд ойлгуулчихсан байдаг. Зөвхөн өөрсдийнхөө эрхшээл дарамтад байлгахын тулд үүнийг хэлж байгаа юм. Тэгэхээр үгүй ээ, цагдаа үргэлж та нарын талд байдаг гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах чухал.
Хэрэв ойр тойронд чинь ийм тохиолдолд орсон хүүхэд байвал гэмт хэрэгтнүүд бусдаас нууцлаарай, аль эсвэл хэнд ч хэлж болохгүй шүү, цагдаад хэлбэл хэцүүднэ, эцэг, эхэд чинь хэлнэ гэж ярьж байвал энэ бүхэн чамайг хуурах, эрхшээлдээ байлгах гэсэн арга заль шүү гэдгийг мэдээд аваарай.
Мөн 13-14 настай хүүхэд, насанд хүрээгүй охидыг бие үнэлэгч гэж худалдаж аваад байгаа хүмүүст тооцдог хариуцлага оновчтой биш байна. Асуудал нь охидыг худалдаж аваад байгаа хүмүүст бий. Охид худалдаж авч байгаа бол энэ нь педофил гэдэг насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох сэтгэцийн өвчин. Үүнийг өвчин гэдгийг эрүүл мэндийн байгууллагууд маш их сурталчлаасай гэж боддог. Тэгэхээр ойр орчинд нь магадгүй өөрийгөө би жаахан охидтой харилцдаг, сонирхдог гэх мэт зүйл ярьж байгаа хүн байвал яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөх ёстой” гэлээ.
Дэлгэрэнгүй ярилцлагыг бичлэгээс үзэх боломжтой.
Мөн өмнө нь бэлтгэж байсан "Педофил буюу хүүхэд хүчирхийлэгчийг ХЭРХЭН ТАНИХ ВЭ" нийтлэлийг ЭНД-ээс унших боломжтой.
“Мөрөөдлийнхөө зүг” кампанит ажлыг АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Азийн сан, “Монгол Контент” ХХК хамтран хэрэгжүүлж байна.
#Мөрөөдлийнхөөзүг
#Өөдрөгамьдарөөрийгөөургуул
#Мэддэгмэдээлдэгбайя
#Бэлгийнмөлжлөгөөсурьдчилансэргийлье
#Тасланзогсооё
#Хамтдаадавантуулъя
#Хянамгайбайя
Хүн худалдаалах гэмт хэргийн талаарх өмнөх мэдээнүүдийг эндээс унших боломжтой.