gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     8.07
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 8.07
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Педофил буюу хүүхэд хүчирхийлэгчийг ХЭРХЭН ТАНИХ ВЭ?

А.Наранцацрал
Нийгэм
2019-05-02
0
Twitter logo

Хүүхэд хүчирхийлэгчийн зан авир, үйлдэл зэргээс хүчирхийлэгч мөн үү, үгүй юу гэдгийг ялгаж таних боломжтой эсэх талаар Сэтгэл судлалын үндэсний төвийн захирал Б.Ууганцэцэгээс асуусан юм.

Түүнээс: Хүүхдийг муухай нүдээр хараад байгаа гэмт хэрэгтнүүдийн сэтгэлзүйд хийсэн судалгаа байдаг болов уу. Сэтгэлзүйн хувьд тийм хүмүүсийг таних арга тал байдаг уу?" гэж асуухад:

"Үүн дээр би тоймтой юм хэлмээргүй байна. Бүрэн судлаагүй байж хэлэх хэцүү.  Хүнийг ийм тийм үйлдэл гаргачих байх гэж танихад хэцүү. Үүн дээр эцэг эхийн хараа хяналт хэрэгтэй. Бид гэмт хэрэгтэн гэхээр тийм байдаг гэж нэг тодорхойлолт гаргачихлаа гэхэд магадгүй тэр хүн нь настай хүн, эсвэл залуухан, насанд хүрээгүй ч байж болно.

Өндөр боловсролтой, эсвэл боловсролгүй ч байж болно. Эсвэл таньдаг хамаатны хүн, эсвэл огт таньдаггүй хүн байж болно.  Яг тийм гэж хэлэх маш бэрхшээлтэй" гэсэн юм.

Иймд эцэг эх та хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, хүүхэдтэйгээ нээлттэй ярилцахыг сэтгэлзүйчийн зүгээс зөвлөж байна.

Энэ талаар "Б.Ууганцэцэг: Хүүхэд нээлттэй байх нь ХҮЧИРХИЙЛЛЭЭС АНГИД БАЙХ эхний алхам" ярилцлагаас унших боломжтой.

ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ХЭРХЭН ТАНИХ ВЭ

  1. Ямар ч хүн хүүхэд хүчирхийлэгч байж болно. Гаднаас нь хараад зан ааш, биеийн харьцаа, гадаад төрх, яс үндэс, хүйс, шашин шүтлэг, ажил мэргэжил, хоббиноос нь түүнийг дүгнэх тодорхойлох боломжгүй. Хүчирхийлэгч этгээд магадгүй гайхамшигтай сайхан зан араншинтай, хүнлэг сайхан сэтгэлтэй харагдаж болно. Хүчирхийлэгчид харин ч зан авираа маш чадварлагаар нууж чаддаг.
  2. Хүүхэд хүчирхийлэгчдийн ихэнх нь хүүхдийг урьднаас таньдаг байсныг судлаачид тогтоожээ. Хүчирхийлэгчдийн 30 хувь нь гэр бүлийн аль нэг гишүүн, 60 орчим хувь нь хүүхдийг сайн таньдаг байсан бол хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 10 орчим хувь нь огт танихгүй хүний хохирогч болжээ. Хүүхдийн хүчирхийлэгч хэн ч байж болно. Магадгүй танай хөрш, сургуулийнх нь багш, дасгалжуулагч, эсвэл хүүхэд асрагч байж болно. Мөн аав, ах, өвөө, хойд эцэг эх байх боломжтой.
  3. Хүүхэд хүчирхийлэгчдийн ихэнх нь эрэгтэйчүүд. Тэдэнд хүүхдийн хүйс тийм ч чухал биш. Бэлгийн хүчирхийлэлд охид хөвгүүд аль аль  нь өртдөг. Хүчирхийлэгчдийн ихэнх нь бие бялдрын эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртөж байжээ. Судалгаа хийхэд тэдний зарим нь сэтгэцийн эмгэгтэй, эсвэл сэтгэлзүйн хямралд орсон байсныг тогтоосон байна. Мөн эрэгтэй хүчирхийлэгчдийн тал хувь нь охидыг, тал нь хөвгүүдийг хүчирхийлж байсан. Харин хүчирхийлэл үйлдсэн эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь хөвгүүдийг сонгосон байжээ.
  4. Хүүхэд хүчирхийлэгчид ихэвчлэн хүүхэдтэй ойр байдаг ажил мэргэжилтэй байх, эсвэл зүгээр л хүүхдүүдээр тойрон хүрээлүүлэх, тэдэнтэй ганцаараа байх дуртай байдаг аж. Хүчирхийлэгчид ихэвчлэн хүүхдийг насанд хүрэгчийн нүдээр харж, магадгүй та найзтайгаа эсвэл хайрттайгаа харьцаж байгаа шиг хүүхэдтэй тийм байдлаар харьцах магадлалтай. Тэд энэ дэлхийн бүх хүүхдүүдэд хайртай ч гэж ярьж байж магадгүй.
  5. Хүчирхийлэгч этгээдүүд хүүхдийг "халамжлах" нэрийн дор тэдний болон эцэг эхийнх нь итгэлийг олдог. Хэдэн сарын хугацаанд, магадгүй хэдэн жилийн хугацаанд хүчирхийлэгч тухайн гэр бүлийн итгэлтэй найз болон хувирч, хүүхэдтэй үлдэхийг, хамт дэлгүүр явах, аялал зугаалгад явах зэргээр шалтаглан хараа хяналтгүй болгодог байна. Мөн олны өмнө өөрийгөө сайн хүн гэж ойлгуулж, тухайн гэр бүлийн итгэлийг олдог аж.
  6. Хүүхэд хүчирхийлэгчид ихэвчлэн гэр бүлийн хараа хяналт сул, анхаарал халамж дутагдсан, сэтгэл санааны дэмжлэг хэрэгтэй хүүхдүүдийг хараандаа авдаг. Тэдэнтэй хамт байснаар хүүхэд нь аюулгүй байна гэдгийг эцэг эхэд нь итгүүлж, халамжтай хүний дүр эсгэдэг байна. Зарим хүчирхийлэгчид өнчин эсвэл хагас өнчин хүүхдүүдийг хараандаа авсан байдаг. Аав нь, эсвэл ээж нь ажлаа хийж байхад нь хүүхдийг чинь харж байя гэх зэргээр  авч үлддэг байна.
  7. Тэд хүүхдийг хамгийн сайхан үгсээр "уярааж", нууцаа ярьж, үнсэж, илж, таалж, насанд хүрэгчдийн бичлэг үзүүлж, бэлэг өгч, хүүхдийг хайрлаж буй дүр үзүүлдэг. Хамгийн аймшигтай нь энэ бүх арга мэхээ хүүхдийг эцэг эхээс нь холдуулахын тулд ашигладаг байна.

Эх сурвалж: WikiHow

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан