Өдөр бүр, цаг мөч тутамд өөрчлөлт өрнөдөг. Жижгээс эхэлж, тасралтгүй үргэлжлэх тэр өөрчлөлтүүд заримдаа хүсэл мөрөөдлийг тэтгэж, ирээдүйг ойртуулдаг. Хүүхэд, залуусын мөрөөдлийг дэмжин боловсролд хөрөнгө оруулж буй “Smart Education” төсөл ч ийм өөрчлөлтүүдийн нэг билээ.
ЭХЛЭЛ
Цар тахлын улмаас бүх шатны сургуулиудын тэнхимийн үйл ажиллагаа зогсож, хичээл сургалтын хөтөлбөр цахим хэлбэрт шилжсэн тэр үеэс “Smart Education” төсөл эхэлсэн юм. Интернэтгүй, гэрэл цахилгаангүй, ухаалаг төхөөрөмжгүйгээс хүүхдүүд цахим хичээлээс хоцрох эрсдэлээс сэргийлэн зорилтот бүлгийн 3320 сурагчдад технологийн дэмжлэг үзүүлж гар утас, нэг жилийн дата эрх бэлэглэж байв.
ДИЖИТАЛ ТАНХИМ
Амьдарч, сурч буй орчноосоо үл хамааран хүүхэд бүрд тэгш боловсролыг хүргэх зорилготой энэхүү төсөл одоо өргөжиж, зорилтот сургуулиудад иж бүрэн дижитал танхим байгуулан өгч байгаа бөгөөд 12,500 сурагч үр шимийг нь хүртэж байна.
СУРАГЧДЫН ТАЛАРХАЛ
“Smart Education” төслийн хөдөлгөгч хүч нь та юм. Хэрэглэгч таны худалдан авсан 9000 төгрөгийн дижитал картын үнийн дүнгийн тодорхой хувиар энэхүү төсөл санхүүждэг.
Таны энэхүү хөрөнгө оруулалт мянга, мянган сурагчдын амьдралд хэрхэн өөрчлөлт авчирсан тухай өгүүлэх бодит захидлууд эздэдээ хүрч эхэллээ.
2024/09/05-аас 2024/09/20-ныг дуустал дижитал картаар цэнэглэсэн хэрэглэгч бүрд Монгол орны өнцөг булан бүрээс төслийн үр шимийг хүртэж буй бяцхан сурагчдын захидал очих юм.
Ирээдүйгээ “цэнэглэсэн” хэрэглэгч танд БАЯРЛАЛАА!