Баатар хот Москвагийн нэрэмжит улсын тэргүүний БСШУСЯ-ны лаборатори 33-р дунд сургууль дэргэдээ стандартын дагуу барьсан усан сан, спорт заал бүхий спорт цогцолбортой боллоо.
Улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Содон Номин Констракшн" ХХК-иар бариулж баригдсан тус байгууламжийн нээлтийг өнөөдөр хийсэн юм.
Нийт 1830 мкв ашигтай талбайтай тус спорт цогцолборын B1 давхар чийрэгжүүлэх төвтэй бол нэгдүгээр давхартаа усан сан, дээрээ спортын танхимтай ажээ.
Дотроо жижиг, том хоёр усан сантай бөгөөд том нь хоёр замтай 25 м, 160-180 см гүнтэй бол жижиг усан сангийн урт нь 10 м 160 см-ийн гүн юм байна. Усан сангийн дотор талыг шинэ технологиор буюу плитагаар бус 30 жилийн баталгаатай зориулалтын резинээр доторлосон байна. Усыг нь тусгай зориулалтын шүүгчээр шүүж, кварц гэрлээр шарж ариутгадаг байна.
Шинэ спорт заал ашиглалтад орсноор нэг цагт хичээллэх хүүхдийн тоо цөөрч 18:00 цагаас хойш хичээллэдэг байсан дугуйлан өдрийн цагаар орж, усан спортоор долоо хоногт дунджаар 800 орчим хүүхэд хичээллэх боломжтой болж байна.
Ийнхүү 33-р сургууль усан бүхий спорт цогцолбортой төрийн өмчийн анхны дунд сургууль болжээ.
Тус цогцолборыг барих санаачилгыг БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа гаргажээ.
БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа:
"Би БЗД-ийн 7-р хорооны унаган хүүхэд. 33-р сургуульд Сансарын хүүхдүүд хамрагддаг. Хувийн сургуулийн хүүхдүүд усан сантай сургуульд сурч болоод байхад яагаад энгийн айлын хүүхдүүд ийм нөхцөлд сурч боловсорч болдоггүй юм гэх үүднээс энэ ажлыг санаачилаад эхлүүлсэн.
Техникийн олон зураг, улсын төсөвт суулгаж батлуулах гэх олон ажлын ард гарах амаргүй байсан ч санаачилсан ажил маань дуусаад нээлтээ хийж байгаад баяртай байна. Энэ ажлыг ганцаараа би хийж чадахгүй. Сургуулийн захирал Н.Энхбат идэвх санаачилгатай ажилласан гэдгийг цохож хэлмээр байна. 33-р сургууль гурван ээлжтэй байсныг халж, нийслэлийн төсвөөр 1,1 тэрбум төгрөгөөр өргөтгөл бариулж нэг ээлжээ халж байсан. Өнөөдөр мөн спорт цогцолборынхоо нээлтийг хийж байна" гэлээ.
33-р сургуулийн захирал Н.Энхбат:
Манай сургууль 3460 хүүхэдтэй. Гурван ээлжээр хичээллэж байгаад өнгөрсөн жилээс хоёр ээлжээр хичээллэдэг болсон ачаалал ихтэй сургууль. Нэг биеийн тамирын хчиээлд нэг цаг дээр хоёроос гурван ангийн 40-130 хүүхэд давхардаж ордог байсан.
Өнөөдөр хоёр усан сантай, нэг том спорт заал, чийрэгжүүлэлтийн өрөөтэй томоохон спорт цогцолбор ашиглалтад орлоо. Нэг цаг дээр 20-30 хүүхэд гэж бодвол долоо хоногт 700-800 хүүхэд давхцсан тоогоор хичээллэж болох тооцоотой байна. Сургуулийн сурагчид усан спортын секцэнд явах боломжтой. Мөн амралтын өдрүүдэд БЗД-ийн спорт сонирхдог иргэд явах боломж бүрдэж байна" гэлээ.
Хичээлийн хөтөлбөрт оруулалгүйгээр усан спортын дугуйлангаар сурагчид хичээллэх бөгөөд дугуйланд тодорхой хэмжээний төлбөр төлөх юм байна. Учир нь сурагчдын саван, ариун цэврийн хэрэгсэл, ариутгалын бодисыг авахад санхүүжүүлэх шаардлагатай болох гэнэ.