gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Францын ЭНЖИ группээс МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний лабораторид тоног төхөөрөмж хандивлалаа

Э.Оргил
Бизнес
2017-12-07
0
Twitter logo

МУИС-ийн Сэргээгдэх эрчим хүчний лабораторид Францын ЭНЖИ группийн Монгол дахь төлөөлөгчийн газраас сургалтад шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр боллоо. 

Эрчим хүчний чиглэлээр сурч буй оюутнуудын сургалтын орчныг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний чиглэлд судалгаа, шинжилгээ явуулахад түлхэц болох үүднээс зургаан нэр төрлийн нарийн багаж төхөөрөмж, программ хангамжийг хүлээлгэн өгөв. Энэ арга хэмжээнд ЭНЖИ группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Бөнау Рибесс тэргүүтэй тус компанийнхнаас гадна Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн эрхлэгч, дэд профессор А.Амарбаяр болон энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд оролцлоо.

ЭНЖИ группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Бөнуа Рибесс, Манай компани судалгааг чухалчилдаг. Ирээдүйд эрчим хүчний салбарт ажиллах оюутнуудын чадварыг сайжруулахад их ач холбогдол өгдөг учир МУИС-тай хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийж буй юм.
ЭНЖИ группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал Бөнуа Рибесс
МУИС-ийн оюутнууд сургалтын лабораторидоо энэхүү тоног төхөөрөмж дээр ажиллаж, дүн шинжилгээ хийн асуудлыг шийдэх нь чухал. Ингэснээр сургуулиа төгсөөд ажлын байранд гарахад мэдэхгүй, чадахгүй гэх хүндрэл бага гараасай гэж бодож хийсэн ажил.

-Та бүхэн ямар тоног төхөөөмжүүд хандивлаж байна вэ?
-Бид мэргэжлийн хүмүүс ашигладаг сэргээгдэх эрчим хүчний програм хангамжийг оюутнуудад хандивлаж байна. Энэ програмын тусламжтайгаар оюутнууд төрөл бүрийн системүүдийн загварчлалыг боловсруулах, Монголын эрчим хүчний системд тохирох загварчлалыг бий болгох боломжтой. Оюутан байхаасаа мэргэжлийн програмууд дээр ажиллаад эхэлбэл ажлын байранд гарахад мэдэхгүй зүйл гарахгүй. Мөн дулааны алдагдлыг хэмждэг багажууд байна.

Улаанбаатар хотод дулаан үйлдвэрлэлээс шалтгаалсан агаарын бохирдол маш их байгаа. Энэ багажаар гэр хорооллын айлуудын эсгий гэр, байшин хаагуураа, ямар хэмжээгээр дулаан алдаж байгааг хэмжин тогтоож болно. Дулаан алдагдлаа мэдээд гэрээ дулаалбал, түлэх нүүрсний хэмжээг багасч, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр болох юм.
Тасалгааны дулаан алдагдлыг хэмжих HIOKI LR 432-20 багаж
-ЭНЖИ групп Монголд ямар төслүүд дээр ажиллаж байна вэ?
-Сайншандын салхин цахилгаан станцыг бусад хөрөнгө оруулагчидтай  санхүүгийн асуудлаа хамтран шийдээд барилгын ажлаа өнгөрсөн аравдугаар сард эхлүүлсэн. Өвлийн улиралд ажлаа түр завсарлаад байна. Ирэх гуравдугаар сараас ажлаа эхлээд 2019 оны эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эрчим хүчний өөр олон төслүүдийн боломжуудыг судалж, цаашдаа Монголд тогтвортой үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байна гэв.

Тус лабораторийн эрхлэгч А.Амарбаяр өөрийн лабораторийн багш, оюутнуудтайгаа хамтарсан үйл ажиллагааг танилцуулаад, 25 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж бэлэглэсэн ЭНЖИ группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Гүйцэтгэх захирал, ноён Бөнуа Рибессд Талархлын бичиг гардууллаа. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан