Мехико хотод таван найз шар айраг уунгаа өөрсдийн бизнесийн амжилтын талаар ярилцаж эхэлжээ. Харин хэдэн хундагын дараа амжилтаас илүү алдаа, сургамжаа ярихаар тохиролцсон нь үнэхээр хэрэгтэй яриа болж.
Тиймээс тэд дараагийн удаа өөрсдийн найз нарыг урьж бүтэлгүйтсэн түүхээ бусадтай хуваалцаж, энэ үйл ажиллагааг дэлхий нийтийг хамарсан төсөл болгохоор шийдсэн байна. Ингээд таван жилийн дотор дэлхийн 80 гаруй орны 250 орчим хотод энэхүү үйл ажиллагаагаа зохион байгуулдаг болсон байна.
Гурван сарын өмнөөс энэ үйл ажиллагааг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж эхэлсэн. Гурав дахь удаагийн Fuckup Nights Ulaanbaatar өнгөрсөн пүрэв гарагт Централ тауэрийн Скай 17-д боллоо.
Fuckup Nights-аар дөрвөн оролцогч өөрсдийн бүтэлгүйтсэн түүх болон түүнээс авсан сургамжаа 10 зураг, 7 минутад багтаан ирсэн зочдод сонирхуулдаг. Гурав дахь удаагийн Fuckup Nights Ulaanbaatar-ын зочдын түүхээс сонирхуулж байна.
IT САЛБАРТ ХҮЧ ҮЗЭХ ГЭЖ БАЙВАЛ ЦАХИУРЫН ХӨНДИЙ, ЭСТОНИД ОЧИЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ
Энэ удаагийн бүтэлгүйтлээ хуваалцсан эхний зочин “МиМо” гэрээрээ танил болсон “НААД” брэндийн үүсгэн байгуулагч С.Сайханбаяр байлаа. 2002 оноос хойш маркетингийн чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд мэдээллийн технологийн салбарт хоббитой түүний хувьд зургаан жил гаруйн хугацаа зарцуулсан дотоодын олон нийтийн сүлжээ болох Oluulaa.mn-ийг хийх санаа нь сургамж болон үлджээ.
Тухайн үед “hi5” нийгмийн сүлжээ эрчээ авч байсан тул үүнийг Монголд хийх зорилго өвөртлөн нийгмийн сүлжээг дуучид дээр суурилан хийх гэж хоёр жил орчим хөдөлмөрлөсний эцэст загвар нь болохгүй байсан тул oluulaa.mn-ийг хийж эхэлсэн байна. Анхнаасаа юуг хэрхэн хийж, юунд хүрэх гэж байгаагаа тодорхойлж чадаагүйн дээр бүх зүйлийг хэт том харснаас явах замаа тодорхойлж чадаагүй нь түүний алдаа байв. Мөн хөрөнгө оруулалтын тал дээр ойролцоогоор 3 тэрбум орчим төгрөгийн бизнесийг 300 саяд багтаах гэж үзсэн нь түүний алдаа байсан гэдгийг ч хэлж байв.
Асуудлыг тойроод байвал эргэж буцаад л байна, түүнийг тойрч гарахаас өөр зам байхгүй
Нэг төсөлд зургаан жилийн турш хөөцөлдсөн нь хэтэрхий том алдаа байжээ. Хамгийн чухал зүйл нь бүх зүйл цаг хугацаатай байх ёстой, хөрөнгө оруулалтыг хангалттай аваагүй тохиолдолд төсөл эхлүүлэх хэрэггүй. Сагсан бөмбөгт таймаут буюу тухайн багт завсарлага авдаг. Үүнтэй адил завсарлага авч, алдаагаа харж, түүнийгээ залруулах зөвлөгөө хэрэгтэй байсныг сүүлд ойлгожээ. Аливаа зүйлийг хийж эхлээд зургаан сар болоход ерөнхий хана харагддаг, тиймээс энэ цаг хугацааг сайн харж, дүгнэлт хийх хэрэгтэй байдаг гэв.
“Би Нью-Йорк Никс багийн улаан шүтэн бишрэгч байсан учраас фэйсбүүк дээр байсан бичлэгийнх нь дор “1993 оны Нью-Йорк Никс бол хамгийн шилдэг баг” хэмээн сэтгэгдэл үлдээсэн. Үүний дараа миний хүндэлж, шүтдэг тоглогч Жон Старксаас найзын хүсэлт ирсэн. Би дэлхий дахины нийгмийн сүлжээ фэйсбүүк байсаар атал дотоодын сүлжээ хийх гэж үзсэн. Хэрэв миний энэ санаа бүтээд дотоодынхоо сүлжээг ашиглаж байсан бол хэзээ ч Жон Старкстай найз болохгүй байсан гэдгийг ойлгоод төслөө зогсоосон” хэмээн хуучилсан.
Мөсөн уулын ил хэсгийг харж, хэт том төсөөллийнхөө “ачаар” үйл ажиллагааны чиглэлдээ анхаарал хандуулаагүй нь түүний алдаа байж. Туулаад явсан зам нь одоо ярихад энгийн юм шиг боловч тухайн цаг үедээ их хэцүү зам байсан. Асуудлыг тойроод байвал эргэж буцаад л байна, түүнийг тойрч гарахаас өөр зам байхгүй гэснээр түүний яриа өндөрлөсөн юм.
6 жилийн турш 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн бүтэлгүйтсэн тэрбээр мэдээллийн технологийн чиглэлээр төсөл эхлэх гэж байгаа бол эхлээд Цахиурын хөндий эсвэл Эстонид нэг очоод үзэхийг зөвлөсөн. Улсаас 200-300 хүнийг зориуд эдгээр газар руу явуулчихвал ядаж хагас нь эргэж ирээд хэрхэн баг болж, яаж ажиллахыг яруу тодоор үзүүлэн дэлхийд гарах боломжтой гэж хардаг гэдгээ хэлсэн юм. Мөн тэрбээр өөрийгөө энэ салбарт төсөл эхлэх гэж буй хүмүүст боломжийн зөвлөх болчих байх гэснийг энд дурдахгүй өнгөрч болохгүй болов уу.
ХОББИ БОЛГОН БИЗНЕС БОЛДОГГҮЙ
“Ийм олон хүний байтугай ойр дотныхондоо ч бүтэлгүйтсэн гэдгээ хэлэхээс санаа зовдог түүхээ та бүхэнтэй хуваалцах гэж байна. Миний хувьд гурав орчим тэрбум төгрөгийн эргэлттэй үл хөдлөх хөрөнгө болон хүний нөөцийн компанийн захирал, хоёр хүүхэд, нэг нөхөртэй” хэмээн өөрийгөө танилцуулсан эмэгтэй бол А.Урангоо. Салбартаа төдийгүй нийгмийн сүлжээнд олны анхаарлын төвд байдаг энэ эмэгтэй арав гаран жил АНУ-д амьдраад 2012 онд Монголдоо иржээ. Ингээд тансаг зэрэглэлийн гоёлын зүүлтний дэлгүүр болох “Uran bouitique”-ийг нээжээ.
“Бид яагаад газрын баялагтай улс шиг Эрдэнэтийн зэсийг гаргаж ээмэг хийгээд л, “Монгол алт”-ын алтаар эмэгтэй хүний зүүсгэлээс санаа авсан гоёлын зүүлт хийж болохгүй гэж бодсон. Ингээд л өөрийнхөө нэрээр нэрлэсэн, өөрөө нүүр царай нь болсон дэлгүүр нээсэн. Ерөнхийдөө Монголынхоо түүхий эд, эд хэрэглэлийн соёлыг шингээсэн бизнес эхлүүлэх санаа байсан юм. Үнэт эдлэл гэдэг өөрөө гял цал учраас хүн бүрийн анхаарлыг татдаг байв. Телевизийн хөтлөгч, улстөрчид гээд бараг л олны танил хүн бүр манай дэлгүүрийн бүтээгдэхүүнээр гоёдог байлаа. Энэ салбарт гарах хамгийн өндөр амжилтад “Uran bouitique” хүрсэн. Гэхдээ энэ нь намайг хөөргөж бас унагах гол үндэс нь байв” хэмээн тэрбээр ярьсан юм.
Шинэ жил, эмэгтэйчүүдийн эрхийн өдөр зэргээр борлуулалт өсдөг ч зун, намрын цагт бараг орлогогүй шахуу болдог болж. Тухайн үед өөрийнхөө хүсэл, мөрөөдлийг ярьсан ярилцлагууд өгсөн байсан учраас хэдий хэцүү байсан ч хааж чадалгүй яваад л байж. Болгочих юмсан гэж мөнгө хүртэл зээлж нэлээн гүрийсний эцэст салбар дэлгүүрүүдээ хаасаар энэ бизнесээ орхижээ.
Монголчууд дөнгөж хийж эхэлж буй хүмүүсийг их яриулж, их шагнадаг. Энэ нь бас алдаа болдог
Энэ бүхний эцэст “Хобби болгон бизнес болдоггүй. Дуртай байлаа гээд зөв зүйлдээ цаг хугацаа, мөнгөө зарах хэрэгтэй. Импортын бүтээгдэхүүнийг нийлүүлж дэлгүүр нээснээр брэнд болдоггүй. Бизнес бол ашигтай л байх ёстой. Хийх юмтай байх гэж байгаа бол бизнес биш сайн дурын ажил хийх хэрэгтэй. Өрсөлдөгч нарыг судлах хэрэгтэй. Өрсөлдөгч тухайн үедээ биш ирээдүйд гарч ирдэг. Нэг дэлгүүрээ сайн аваад явахгүй, юугаа хийж гурван салбар нээсэн юм бол гэж бас боддог юм. Сайн боловсон хүчинтэй байж брэнд гэдэг зүйлийг хийдэг юм байна. Дампуурсан дэлгүүрийнхээ зүүлтийг ингээд л зүүгээд явж байна даа. Энэ жил эмээдээ цагаан сарын бэлгэнд нь нэмэр болно доо” хэмээн UA Properties, UA Consulting компанийн захирал А.Урангоо өөрийн бүтэлгүйтсэн түүх, түүнээс авсан сургамжаа хөгжилтэй нь аргагүй хүүрнэсэн юм.
Дээр нь Монголчууд дөнгөж хийж эхэлж буй хүмүүсийг их яриулж, их шагнадаг. Энэ нь бас алдаа болдог. Одоо өөрийнхөө эрхэлж буй бизнест ярихаа багасгасан гэдгээ ч ний нуугүй хэлж байсан юм.
Түүний хувьд Монголын баялаг, эдийн соёлтой, эд хэрэглэдэг энгэр, чих хоосон явдаггүй хүмүүс шиг брэндийг бий болгох хүслээ орхиогүй бөгөөд хамтран ажиллах хүмүүсийг хайсаар байгаа гэсэн шүү.
ХЭНТЭЙ ТҮНШЛЭХЭЭ САЙТАР БОД
“Хүмүүс намайг их амжилттай яваа хүн гэж боддог юм шиг байгаа юм. Амжилтынхаа талаар яриад өгөөч гэдэг. Гэтэл хамгийн бүтэлгүй хүн бол би. Найман нэрийн дэлгүүр, зайрмагны цех, хадам аавын бэлэглэсэн байрыг зарж граж болгосон нь газрын зөвшөөрөлгүй байж таараад алдсан, ганзагын наймаанд явсан дээрэмдүүлсэн, мөнгөө алдсан, сонгуульд хоёр удаа ялагдсан гээд олон бүтэлгүй түүх бий. Энэ дундаас нэгийг нь өнөөдөр онцолж ярина” хэмээн “Ард Санхүүгийн Нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг яриагаа эхэлсэн юм.
“Ургах наран” бол орчин үеийн ухаалаг, эко хот болох том төсөл байжээ. TV5 телевизийн сэтгүүлч Г.Ганбаяр, тухайн үеийн хотын дарга Ц.Батбаяр нар түүний өрөөнд орж ирснээр энэ түүх эхэлж. Тэд газар байна, телевиз байна шоу хийе, гэр хорооллыг багасгая, хямд төсөр өртөгтэй хороолол бий болгоё гэсэн сайхан санал тавьсан байна. Төсөл ч эхэлсэн, байрнууд баригдаж дуусахаас өмнө эзэнтэй болсон. Гэвч эхний 500 айлын байр ашиглалтад орсны дараа цахилгаан, зам, цэцэрлэг, сургууль, дэлгүүр, бохирын шугам хүртэл бүтэлгүйтсэн байна.
Би ухаалаг хот бий болгох бодлоо орхиогүй
“Өнөөдөр энэ хороололд амьдарч байгаа хүмүүс байвал уучлаарай. Би санаатай ийм зүйл хийгээгүй шүү. Би их сайхан зүйл төсөөлж энэ төсөл рүү орсон. Мөрөөдөл минь гоё байсан. Их сайн зураг төсөл гаргасан. Гэвч сүүлдээ газрынхаа хэсгээс ч алдсан. Бохирын асуудал хүнд байсан тул 5 жил зөөсөн. Би үүнээс хэнтэй яаж түншлэхээ тооцох ёстойг ойлгосон. Хотын захиргаа, улстөрчид мөчлөгөөр явдаг учраас сайхан зургаа татуулж аваад л явдаг. Дараагийн хүн гарч ирээд л хаадаг. Одоо хүртэл амласан дэд бүтцийн асуудлыг шийдээгүй шүүх дээр явж байна. Дээр нь тооцоо, судалгаа сайн байх ёстой юм байна, мэргэжлийн багтай байх ёстой. Санхүүгээ сул орхиж болохгүй гэдэг дүгнэлтийг хийсэн.
Би ухаалаг хот бий болгох бодлоо орхиогүй. Талхны үнэ 300 гэж хэлсэн маань бүх зүйл дээр цэг тавьсан мэт харагдаж байж болно. Амьдрал чамайг нугалах, хугалах, дэвслэх гэж яаж ч оролдсон ч босоод хувцасаа гөвөөд, үсээ самнаад хийх гэж буй ажлынхаа төлөө тэмцэж байх хэрэгтэй. Тэгвэл нэг удаагийн бүтэлгүйтлээр бус хийх гэж зүтгэж буй, хийсэн ажлаар чинь дүгнэх болно. Шантарч, бууж өгч болохгүй” гэдгийг тэрбээр хэлсэн юм.
ХОГИЙН САВ РУУ ШИДЭХЭЭ ДӨХСӨН 20 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ РОМАН
Сэтгэлийн үгийг жинхэнэ яриулдаг газар байна уу даа хэмээн дуу аялсаар гарч ирсэн сүүлийн оролцогч бол УИХ-ын гишүүн асан, “Ногоон нүдэн лам” романы зохиогч Ц.Оюунгэрэл байв.
Түүний хувьд олон оролдлого хийж үзээгүй, нэг зүйлтэйгээ л зууралдсаар байгаад 20 жил болсон гэдгээ онцолсон. 1996 оны есдүгээр сарын 10-ны өдөр хэлмэгдүүлэлтийн хар шуурганаар эцэг эх, амраг саднаа алдсан иргэдээс төр уучлалт хүссэн хүндэтгэлийн цуглаан болжээ.
Энэ үед тэр ажлаар үйл ажиллагаанд очсон бөгөөд тухайн агшинд өвөг дээдсийнхээ түүхийг мэдэхгүй байгаадаа гэмшин уйлсан байна. Ингээд удам сударт нь хэлмэгдсэн хүн байвал энэ түүхийг судалж, сонсож, энэ талаар бичсэн ном гаргана хэмээн өөртөө амлажээ. Гэвч хоёр жилийн хугацаанд ах дүү нараасаа сурвалжлага хийсэн ч юу ч бичилгүй өнгөрүүлж. Ингээд шүлэг, өгүүллэг ч бичиж үзээгүй хүн роман бичиж эхлүүлсэн байна. Хөгшин ээж болон нэг ламын хайр дурлалын талаар “Даян дээрхийн сахиус” нэртэй романыг эхлүүлж 14 хоногт 36 хуудас бичээд цааш үргэлжлүүлж чадахгүй болсон байна.
Ингээд 2004 онд нөхөртэйгөө танилцан хайртай бол Монголд ир гэснээр гэрлэжээ. Хийж байсан ажлаа хаяад ирсэн түүний нөхрийн мөрөөдөлд нь бас ном бичих хүсэл байж. Ингээд л нөгөө хаясан номоо эхлүүлэхээр болж судалгаанд явсан байна. Бүтэн жил нөхрийнхөө мөнгөөр тансаглаж, Монголоор бичсэн номоо англиар хөрвүүлж хоёр хэл дээр нийт 1000 хуудас бүтээлтэй болжээ. Түүнийгээ АНУ-ын шинжээч нарт үзүүлтэл хэн ч энийг уншихгүй хогийн сав руу хий гэсэн байна. 2005 онд нөхрийнхөө мөнгийг үрсэндээ харамсаж, хогийн сав уруу хий гэсэн номоо харж сэтгэлээр унажээ.
7020 хоног буюу 20 жилийн турш үргэлжилсэн түүний роман нийт 73 мянган хувь борлогджээ
“Бүх зүйлд ах дүү нарынхаа талаар бичсэн тул адал явдалгүй зөөлөн байсан. Хөгшин ээжийн тухай учраас хамаагүй хүнтэй ч унтуулж болохгүй ч гэж байх шиг. АНУ-ын зах зээлд гаргана гэсэн хэдий уншигч нарын мэдээлэл байхгүй байсан. Ингээд л бодит түүх дээр үндэслэн алдаа, оноотой нь хамт бичих хэрэгтэй юм байна гээд 2006 онд улстөрийн ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа номоо дахин эхлүүлсэн. Тухайн үед нөхөр маань намайг хөл дээр босгосон. Хийчих л юм бол маш чухал түүх болно гэж хэлсэн нь эргэн эхлэх үндэс болсон. Ингээд л 37 жилийн түүхийг өгүүлж байснаа богиносгосон. Тухайн үед сэтгэлийн хөдлөлөөр хандаж, шүүмжлэл авах биш бүр нууцалж байсан гээд олон алдаагаа эргэн харснаар шинэ төсөл маань амжилттай болсон” гэдгийг Ц.Оюунгэрэл хэлж байв.
7020 хоног буюу 20 жилийн турш үргэлжилсэн түүний роман нийт 73 мянган хувь борлогджээ. Тун удахгүй тус романы хоёр дахь боть гарах гэж байгааг дуулгахад таатай байна.
Дөрөв дэх удаагийн Fuckup Nights Ulaanbaatar арванхоёрдугаар сарын 2 дахь долоо хоногийн пүрэв гарагт болно.