"Карибын тэнгисийн дээрэмчид", "Бөгжний эзэн" кинонуудад бүтээсэн дүрээрээ алдартай жүжигчин Орланда Блум адал явдалт цуврал "Орландо Блум: Ирмэг рүү" /“Orlando Bloom: To the Edge”/ хэмээх шинэ шоугаа өчигдрөөс /04.18/ цацаж эхэллээ.
Уг адал явдалт шоунд Блум хаданд авирч, далавчит шүхрээр бууж, усанд шумбах зэрэг адал явдал бүрийг эрэлхийлэх ба эгзэгтэй агшин эхлэхээс өмнө Буддын тарни уншдаг байна.
Блумыг 30 гаруй жилийн турш Буддын шашин шүтэж буйг үзэгчид тэр бүр мэдэхгүй байх. Өдгөө 47 настай тэрээр энэхүү шоугаа хийхэд уг итгэл үнэмшил нь хэрхэн тус болсон талаараа ярьжээ. "Гүн ухаан, практикийн хувьд энэ бол миний амьдралын гол тулгуур болсон зүйл. Буддизм өнөөгийн бүх амьд оршихуйг гэгээрэлд хөтөлнө гэж үздэг тул би уг гүн ухаанд дуртай. Үндсэндээ энэ нь бүх амьд зүйлсийг хүндэтгэх явдал юм” гэжээ.
Блум 16 настайдаа уран зургийн чиглэлээр зураачтай хамтран ажиллаж байхдаа Буддын шашинтай анх танилцаж байжээ.
Эх сурвалж: Today