gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.02
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.02
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эдгээр асуудлын нэгийг шийдвэл та ТЭРБУМТАН болно

Д.Багахүү
Дэлхийд
2017-11-20
0
Twitter logo

Та долларын тэрбумтан болмоор байна уу? Мэдээж хэрэг болохыг хүсэхгүй хүн бараг байхгүй. Тэгвэл олон жилийн турш эрдэмтдийн толгойг гашилгаж буй дараах асуудлуудыг шийдэж чадсан нэгэн дараагийн долларын тэрбумтан болох боломжтой.

Шийдэл нь олдоогүй таван асуудлыг танд сонирхуулж байна.

#1 УТАСГҮЙ ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ

Зай хураагуурыг сайжруулах шийдэл нь орчин үеийн цахилгаан эрчим хүчний өлсгөлөнг дарах шийдэл биш юм. Харин оронд нь утасгүй цахилгаан эрчим хүчний шийдлийг гаргаснаар гар утас, таблетаас эхлээд бүх төрлийн технологийн эрчим хүчний асуудлыг шийдэж чадна.

#2 ОРОН НУТАГТ ИНТЕРНЕТ ТҮГЭЭХ

Интернет өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээ болж, үүнд суурилсан олон бизнес хөгжиж, хүмүүс ч интернетээр дамжуулан талхны мөнгөө олж байна. Гэтэл интернет огт байхгүй бүсүүд одоо ч гэсэн байсаар. Орон нутаг, ялангуяа хөгжиж буй орнуудад энэ асуудал улам томоор сөхөгдөнө.

Facebook, Google зэрэг компаниуд үүнийг шийдэхийн тулд олон тэрбум долларын зарцуулж байгаа боловч эдийн засгийн хувьд үр дүнтэй бөгөөд хялбар шийдлийг олоогүй л байна. Магадгүй та тэднээс илүү шийдлийг гаргаж чадах ч юм билүү.

#3 ХЯМД НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ

Нарны эрчим хүч олон давуу талтай. Хамгийн түгээмэл байж болох бөгөөд цэвэр эрчим хүч. Гэвч нар нь өөрөө үнэгүй эрчим хүч түгээж байгаа боловч түүнийг нь эрчим хүч болгоод ус буцалгахад шаардагдах технологи нь өндөр үнэтэй.

Тиймээс дундаж болон бага орлоготой иргэд үүнийг ашиглах боломжгүй хэвээр л байна. Хямд үнэтэй, өндөр ашигтай нарны хавтангийн загвар гаргаж чадвал та тэгээд Тесла унах нь байна шүү дээ.

#4 УС ЦЭВЭРШҮҮЛЭХ ХЯМД АРГА

Цэвэр усны хомстол дэлхийд нүүрлэж буй хамгийн том асуудлуудын нэг. Хэрвээ бид далайн усыг цэвэршүүлээд, ундны ус болгон ашиглаж чадвал гайхамшиг тохиох нь тэр. Өнөөдрийг хүртэл эдийн засгийн хувьд үр ашигтай аргыг боловсруулж чадаагүй учраас та дэлхийн түүхийн хуудсанд нэрээ мөнхлөх замаар тэрбумтан болж болно.

#5 ЦАГ УУРЫГ УРЬДЧИЛАН ТААМАГЛАХ АРГЫГ САЙЖРУУЛАХ

Цаг уурыг урьдчилан таамаглана гэдэг хэцүү. Ялангуяа газар хөдлөлт, хар салхи зэрэг байгалийн гамшигт үйл явдлуудыг таамаглах бүр ч амаргүй. Эдгээр байгалийн хүчин зүйлс жил бүр олон тэрбум ам. долларын хохирол учруулж, олон хүний аминд хүрч байна.

Тэгэхээр илүү сайн урьдчилан таамаглах аргыг боловсруулснаар дэлхийн олон тэрбум доллар ор мөргүй алга болохоос сэргийлж, түүнээсээ хувь хүртэх боломж бас бий.

Эх сурвалж: BusinessInsider

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан