Одоогоос жилийн өмнө "Хүүхдийн өмгөөлөл төв" ТББ-аас БСШУС-ын сайдад хандаж, сургалтын төлбөрөөс үүдсэн хүүхдийн эрхийн зөрчлийг арилгахад анхаарлаа хандуулах хүсэлт гаргасан юм.
Тэгвэл энэхүү хүсэлтийн хариуд өнгөрсөн сард БСШУС-ын үүрэг гүйцэтгэгч асан Г.Чулуунбаатар хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн аливаа төлбөр, хураамж авахдаа суралцагчийн сурах эрхийг зөрчихгүй, тэдэнд сэтгэл зүйн дарамт учруулахгүй байх тухай тушаалыг гаргажээ.
Уг тушаалд:
"Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, 44 дүгээр зүйлийн 44.1.4 дэх заалт, төрийн бус өмчийн ерөнхий боловсролын зарим сургуулийн эцэг, эх, асран хамгаалахгчаас ирүүлсэн санал, хүсэлтийг үндэслэн:
1. Сургуулийн дүрэм, эцэг эхтэй байгуулах гэрээнд сургалтын төлбөр төлөх, хураамж авах харилцаанд багш, суралцагчийг оролцуулахгүй байх зохицуулалт хийхийг төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал зөвлөсүгэй.
2. Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн аливаа төлбөр, хураамж авахдаа суралцагчийн сурах эрхийг зөрчихгүй, тэдэнд сэтгэл зүйн дарамт учруулахгүй, ёс зүйн аливаа зөрчил гаргахгүй ажиллахыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгасугай" хэмээн тушаасан байна.
Нээлттэй нийгэм форумаас энэ талаар:
"Өнгөрсөн онд Нээлттэй нийгэм форумд “Сургуулийн төлбөр ба хүүхдийн эрхийн зөрчил” сэдвийн хүрээнд эцэг эхчүүд, иргэний нийгмийн байгууллага, төрийн байгууллагын төлөөллүүд хэлэлцүүлэг зохион байгуулж, сургалтын төлбөрөө төлөөгүй сурагчийг хичээлд суулгадаггүй, анги хамт олных нь дунд багшаар нь дамжуулж сургалтын төлбөрийг нэхдэг, сургалтын хэрэглэгдэхүүнийг тарааж өгдөггүй зэрэг хүүхдийн эрхийн зөрчил түгээмэл гардаг тухай мэдээлэл хийсэн. Ингээд эцэг эхчүүд, ТББ-ууд үргэлжлүүлэн энэ чиглэлээр нөлөөллийн ажил зохион байгуулах, холбогдох төрийн байгууллагад хүсэлт тавих зэргээр ажилласны дүнд дээрх тушаал гарсан" гэжээ.
"Хүүхдийн өмгөөлөл төв" ТББ-ын тэргүүн, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ:
"Үүнийг би Хүүхдийн эрхийн тухай конвенцид нийцсэн зөв тушаал гарлаа гэж бодож байна. Хүүхдийн хүчирхийллээс гадна хүүхдийн эрхийг зөрчдөг явдал байнга гарч байдаг. Төлбөрөөс болж хүүхэд зовж шаналж болохгүй. Насанд хүрээгүй хүн учраас эцэг эх нь үүрэг хариуцлагыг үүрэх ёстой. "Намайг танай сайтад ярилцлага өгсний дараа төлбөрийг нь төлж чадахгүй бол заавал хувийн сургуульд сургах алба байна уу" гэсэн санал сэтгэгдлүүд байсан. Тэр бол төлбөр төлж чадах, чадахгүйн асуудал биш. Хүүхдийг олон нийтийн өмнө эвгүй байдалд оруулах, ангиас хөөж гаргах хүүхдийн эрхийн ноцтой зөрчил. Хүчирхийллийн аргаар, хүнийг доромжилсон байдлаар харьцах нь маш бүдүүлэг юм. Төлбөрийн асуудлыг сургуулийн захиргаа эцэг эх, асран хүмүүжүүлэгчтэй ярьж шийдэх хэрэгтэй" гэлээ.
Хэрвээ энэ тушаал хэрэгжихгүй байгаад, хүүхдийн эрх зөрчигдөж байна гэж үзвэл эцэг эхчүүд тухайн сургуулийн удирдлагыг Захиргааны хэргийн шүүхэд өгөх эрхтэй юм байна.
Дээрх шийдвэр гарахаас өмнө эцэг эхээс ямар гомдол ирж байсан тухай болон "Хүүхдийн өмгөөлөл төв" ТББ-аас ямар хүсэлт тавьж байсныг, тус байгууллагын тэргүүн, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэтэй хийсэн ярилцлагаас уншина уу.