Монголын соёл урлагийг гадаадад сурталчлан дэлхийн 40 гаран улс оронд 20 гаран жил урлагийн тоглолт үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, олон талт үйл ажиллагаа явуулж ирсэн “Монголын Гоо Ертөнц” нийгэмлэг 20 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байна.
"Монголын Гоо-Ертөнц" нийгэмлэг, "Хан Богд" чуулга үүсэн байгуулагдсаны болон Монголоо гадаадад тасралтгүй сурталчлан ирсний 20 жилийн ойн баярын хүрээнд есдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд доорх цуврал арга хэмжээг зохион явуулна.
ХӨТӨЛБӨРТ:
Есдүгээр сарын 22-ны 18 цагт Хөх Сар галерейд хамтран ажиллаж ирсэн нийт уран бүтээлчдийн оролцсон "ГОО-ЕРТӨНЦ" уран бүтээлийн үзэсгэлэн.
Есдүгээр сарын 23-нд 18.30 цагаас Дуурь Бүжгийн Эрдмийн Теaтрт Хан Богд чуулгын тоглолт буюу "МАРАЛ" мюзикл шоу тус тус зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэхүү үйл ажиллгааг Гадаад Харилцааны Яам, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яамтай хамтран зохион байгуулж байна.