“Хүн төвтэй байгаль хамгаалал” ТББ-аас 2025 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр Говийн бүсийн заган ойг хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны агентлагийн (JICA) санаачилсан энэхүү уулзалтад Газарзүй, Геоэкологийн Хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль (МУИС), Ботаникийн Хүрээлэн, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль (ХААИС), Шинжлэх Ухааны Академи (ШУА), Монголын ойн салбарын мэргэжлийн холбоодын нэгдлийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо.
Хэлэлцүүлгийн үр дүнд эрдэмтэн судлаачид Говийн бүс нутагт заган ойг нөхөн сэргээж буй туршлагуудаа хэлэлцэн, одоогоор авч хэрэгжүүлж буй арга техникүүдийн давуу болон сул талуудаа ярилцан саналаа солилцлоо. Тухайлбал, загийг бортогод тарьж ургуулах аргаар Өмнөговь аймгийн Баян Загт нөхөн сэргээлтийн ажил хийж үр дүнгээ өгч байгаа талаар ярилцлаа.
Мөн орон нутгийн иргэд заган ойг хашаажуулж, ургалт жигдэрсний дараа хашааг буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг онцлов. Үүнээс гадна, нутгийн иргэд загийн үрийг цуглуулан тушааж, үрийн худалдаагаар нэмэлт орлого олж эхлээд байна.
Үүний зэрэгцээ нөхөн сэргээлтийн үйл явцад орон нутгийн иргэдийг оролцуулахын чухлыг судлаачид онцлон тэмдэглэв. Малчид заган ойгоо хамгаалан авч үлдэхэд гол үүрэг гүйцэтгэж буй бөгөөд тэднийг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагаанд эхнээс нь идэвхтэй оролцуулах нь урт хугацаандаа чухал ач холбогдолтой болохыг дурдлаа. Иймээс малчдад заг тарьж ургуулах, нөхөн сэргээх, арчлах арга техникүүдийг зааж сургах шаардлагатайгаас гадна тогтвортой амьжиргаатай нь холбож өгснөөр нөхөн сэргээлтийн ажил үр дүнтэй, удаан хугацаанд үргэлжлүүлэх чухал хүчин зүйл болох юм.
Мөн хэлэлцүүлгээр орон нутгийн малчид, судлаачид хамтран ажиллах шаардлагатайг онцолж, Говийн бүсэд нөхөн сэргээлтийн ажлыг өргөжүүлэхийн тулд одоогийн туршлагуудаа түгээн дэлгэрүүлж хуваалцах нь чухал болохыг тэмдэглэв.
Тус хэлэлцүүлгээс гарсан үр дүн, туршлагуудыг Япон судлаач нарын оролцоотой Баянхонгор аймагт болсон малчдын зөвлөгөөнөөр мөн танилцууллаа. Орон нутагт болсон зөвлөгөөний талаар дараагийн мэдээнээс уншаарай.