-Укад авьяас, хөдөлмөр хоёрын алиныг нь илүү заяасан гэж боддог вэ?
-Аль алийг нь л өгсөн байх аа. Хүн эхлээд өөрийгөө таньсан, ямар авьяастайгаа мэдсэн байх хэрэгтэй. Өөрийгөө таньж, хүсэл зорилгоо тодорхойлсны дараа түүнийхээ төлөө хөдөлмөрлөх нь зүйн хэрэг. Тэгэхээр авьяас, хөдөлмөр хоёр заавал хамт байж амжилт гардаг байх гэж санагддаг.
-Уран бүтээлийн ажилдаа шаргуухан оржээ. Энэ нь Таны хөдөлмөрч чанартай холбоотой юу?
-Хөдөлмөрч чанар хүн бүхэнд л байх ёстой шүү дээ. Амьдралынхаа хүсэл зорилгод хүрэхийн тулд цаг алдах хэрэггүй. Үүнийг л хөдөлмөр гээд байгаа юм болов уу. Амжилт гаргаж байгаа бүхий л хүмүүст үлгэр дуурайлал авмаар сайхан чанар байдаг. Би ч амжилттай яваа хүмүүсийг дагаж дуурайгаад, хичээгээд л явна.
-Таны хүсэл зорилго юу вэ?
-Тэдэн цомог гаргаж, тийм орлого олох зэрэг нь миний зорилго биш ээ. Энэ бүхний эцэст ямар сайхан амьдарсан, сайн эмэгтэй вэ гэж дурсагдахаар амьдрах нь л миний зорилго.
-Уран бүтээлчдийн онгодын тухай их ярьдаг. Танд энэ зүйл яаж мэдрэгддэг вэ?
-Хүсэж байгаа бүхэн минь нэг дор бүрдэж, түүнийг мэдрэх тэр мэдрэмжийг л онгод гэж хэлэх байх.
-Ямар үед тэр мэдрэмжийг авдаг вэ?
-Төлөвлөсөн ажил цагтаа амжаад, хүссэн бүх зүйл нүдэнд харагдэж, сэтгэлд буугаад, ямар ч хяналтгүйгээр тэр сайхныг мэдрэх, сайхнаараа байхыг хэлэх болов уу. Өдөр өдрийн онцлогоос шалтгаалж, онгод орох цаг үе өөр. Жишээ нь, хүүхдүүдээ усанд оруулчихаад, гэрээ цэмцийлгээд, өөрийгөө бүх талаар чөлөөлсөн байхад бас л сайхан шүү дээ. Тэр л дараагийн ажлынхаа төлөвлөгөөг гаргах хамгийн онцгой үе.
Ер нь цаг зав бага хомс, ажил ихтэй байх тусам илүү ихийг амжуулдгийг би одоо мэдэрч байна. Ажлын ард гарах тусам дараагийн үүд хаалгууд цэлийтэл нээгддэгийг харж байна. “Би ядарч байна, амаръя” гэх мэтээр суусан өдөр ямар ч дурсамж, бүтээмжгүй өнгөрдөг аж. Тиймээс би хэтэрхий их амарч, удаан суух дургүй.