gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
GoGo Cafe

УКА: Ямар сайхан амьдарсан эмэгтэй вэ гэж дурсагдахаар амьдрах нь л миний хүсэл

Э.Энхмаа
GoGo Cafe
2017-08-28
101
Twitter logo
Э.Энхмаа
101
Twitter logo
GoGo Cafe
2017-08-28

-Укад авьяас, хөдөлмөр хоёрын алиныг нь илүү заяасан гэж боддог вэ? 

-Аль алийг нь л өгсөн байх аа. Хүн эхлээд өөрийгөө таньсан, ямар авьяастайгаа мэдсэн байх хэрэгтэй. Өөрийгөө таньж, хүсэл зорилгоо тодорхойлсны дараа түүнийхээ төлөө хөдөлмөрлөх нь зүйн хэрэг. Тэгэхээр авьяас, хөдөлмөр хоёр заавал хамт байж амжилт гардаг байх гэж санагддаг.

-Уран бүтээлийн ажилдаа шаргуухан оржээ. Энэ нь Таны хөдөлмөрч чанартай холбоотой юу?

-Хөдөлмөрч чанар хүн бүхэнд л байх ёстой шүү дээ. Амьдралынхаа хүсэл зорилгод хүрэхийн тулд цаг алдах хэрэггүй. Үүнийг л хөдөлмөр гээд байгаа юм болов уу. Амжилт гаргаж байгаа бүхий л хүмүүст үлгэр дуурайлал авмаар сайхан чанар байдаг. Би ч амжилттай яваа хүмүүсийг дагаж дуурайгаад, хичээгээд л явна.

-Таны хүсэл зорилго юу вэ?

-Тэдэн цомог гаргаж, тийм орлого олох зэрэг нь миний зорилго биш ээ. Энэ бүхний эцэст ямар сайхан амьдарсан, сайн эмэгтэй вэ гэж дурсагдахаар амьдрах нь л миний зорилго.

-Уран бүтээлчдийн онгодын тухай их ярьдаг. Танд энэ зүйл яаж мэдрэгддэг вэ?

-Хүсэж байгаа бүхэн минь нэг дор бүрдэж, түүнийг мэдрэх тэр мэдрэмжийг л онгод гэж хэлэх байх.  

-Ямар үед тэр мэдрэмжийг авдаг вэ?

-Төлөвлөсөн ажил цагтаа амжаад, хүссэн бүх зүйл нүдэнд харагдэж, сэтгэлд буугаад, ямар ч хяналтгүйгээр тэр сайхныг мэдрэх, сайхнаараа байхыг хэлэх болов уу. Өдөр өдрийн онцлогоос шалтгаалж, онгод орох цаг үе өөр. Жишээ нь, хүүхдүүдээ усанд оруулчихаад, гэрээ цэмцийлгээд, өөрийгөө бүх талаар чөлөөлсөн байхад бас л сайхан шүү дээ. Тэр л дараагийн ажлынхаа төлөвлөгөөг гаргах хамгийн онцгой үе.

Ер нь цаг зав бага хомс, ажил ихтэй байх тусам илүү ихийг амжуулдгийг би одоо мэдэрч байна. Ажлын ард гарах тусам дараагийн үүд хаалгууд цэлийтэл нээгддэгийг харж байна. “Би ядарч байна, амаръя” гэх мэтээр суусан өдөр ямар ч дурсамж, бүтээмжгүй өнгөрдөг аж. Тиймээс би хэтэрхий их амарч, удаан суух дургүй.
 
Би хэтэрхий их амарч, удаан суух дургүй

-Бага хүүхдээ саяхан төрүүлсэн гэж дуулсан. Ука дуулан дуулсаар төрөөд, төрөнгүүтээ ажилдаа орчихлоо. Энэ их эрчим хүчний эх үүсвэр нь юу вэ?

-Би жирэмсэн үедээ илүү эрч хүчтэй болдог хүн юм шиг байна лээ. Манай ээж жирэмсэн үедээ бас яг ийм хөнгөн шингэн болдог байсан гэж хэлдэг. Ээж жирэмсэн үедээ ч ажиллаж л байсан юм чинь би ч гэсэн болно гэж ажилласаар байгаад л төрсөн. Миний бие болоод хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө гараагүй шүү. Ер нь ээж миний үлгэр дуурайлал.

-Өмнө нь ганц өөрийгөө болгоод, уран бүтээлээ туурвиад явдаг байсан Ука одоо хоёр жаахан хүүхдэд цаг гаргах хэрэгтэй болж байна?

-Тийм ээ, бас нөхрөө халамжилна. Болохгүй зүйл гэж байдаггүй л юм байна. Хамгийн гол нь бүгдээрээ эрүүл саруул байх хэрэгтэй. Ганцаараа явахдаа ямар амгалан, тэр үед юугаа хийж суусан юм бол гэж бодмоор үед байсан л юм билээ /инээв/.

-Шинэ уран бүтээлийн санаа яаж төрдөг вэ?

-Ямар нэг юмнаас хоцрогдоод байгаа юм шиг, дуртай дуучныхаа дуу хөгжмийг сонсоод суух, нар мандаж, жаргаж байхыг хараад сэтгэл гэгэлзэж хөдлөх үед, мөн цалин буусны дараа /инээв/. Тэр үед л санаанд буусан мэдрэмжээ дагаж ийм бүтээл хийе гээд хамтрагч нар руугаа утас цохино. “Надад ийм нэг санаа байна, яг үүнийг гялалзуулчихъя” гээд шууд орчихдог. Манай хамтрагч нар ч хөдөлгөөнтэй, цагийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг залуучууд байдаг.

Бүгдээрээ энэ насандаа л хийж бүтээнэ шүү дээ гэж өөрсдийгөө хурцална. Тэгж төрсөн уран бүтээл нэлээд олон бий. Залуу нас бол амьдралын хамгийн бүтээмжтэй, идэвхтэй, оргил үе. Хийх зүйлээ энэ цаг үедээ л хий гэж ээж, аав, багш нар хэлээд байна л даа. Зүгээр өнгөрсөн цаг бол ямар ч дурсамжгүй утаа мэт сарниад л алга болно.

-Чөлөөт цагаа юу хийж өнгөрүүлдэг вэ?

-Дэлгүүр хэснэ, кино үзнэ. Юм бодож, зүгээр сууна.

-Урлагийн зам хатуу гэж хэлдэг. Яагаад тэгж хэлсэн юм бол?

-Би мэдэхгүй байна л даа. Энэ замыг сонгоод алдсан хүмүүс тэгж хэлсэн юм болов уу. Миний хувьд хэн хүндээ хүндэтгэлтэй, эцэг эх, багш нараа мартахгүй, үзэгч сонсогчдоо хүндэтгэдэг байж чадвал болох байх гэж боддог. Хүмүүс дуучин хүний ажлыг тайзан дээр байгаа юм шиг л хялбар гэж боддог л доо. Маш их хичээл чармайлт, дасгал сургуулилалт хийж тайзан дээр гарна.

Олны өмнө гарч байгаагийн хувьд охид, залуустаа үлгэр дууриал болох ёстой, Биеэ зөв авч явах ёстой. Хэрэглээ өндөр болчихож байгаа юм. Анх бид нар “Урлах эрдэм”-ийн дизайнеруудын хувцсыг авахад үнэхээр өндөр үнэтэй санагддаг байлаа. Тэр уран бүтээлчдийн бүтээл гаргах хөдөлмөр үнэхээр үнэ цэнэтэй болохыг ажиллах тусам мэдэж, мэдэрч байна. Цаг заваа зарцуулаад үзэхээр ирсэн хүмүүсийнхээ тэр хормыг гайхалтайгаар өнгөрүүлэх нь бидний үүрэг. Тэр хоёр цагийг хэдэн сар жилдээ мартагдахааргүй өнгөрүүлэхсэн гэж их хичээдэг дээ.

-Амьдрал Таны бодлоор юу вэ?

-Миний хувьд үүнийг амьдралынхаа ихэнх хугацааг туулсны дараа л хариулж чадах асуулт байна.

-“Киви” хамтлагийн продюссер Б.Ангирмаа нэлээд хатуу зарчимч, хүнтэй гэрлэж болохгүй гэх мэтээр та гурвыг цагддаг байсан тухай сонсож байлаа. Үнэхээр тийм байсан уу?

-Манай багш хатуугийн хувьд маш хатуу, шаардлага өндөртэй эмэгтэй. Гэхдээ тэр шаардлага нь бидний сайн сайхны төлөө байсныг алхам тутамдаа л мэдэрч байна. Бусдын гаргасан алдааг битгий давтаасай, ажилдаа үнэнч байгаасай, гэж бодож л хэлж, сургаж өдийг хүрсэн. Багшийн “Ингэ тэг” гэж шахаж шаардах нь тухайн үедээ их хэцүү байсан нь үнэн л дээ. Энэ бүхний эцэст нь өдий зэрэгтэй яваа минь продюссер Ангирмаа багшийн л ач гавьяа.

Надад нууц үлдээгүй ээ, байгаа минь л энэ

-Урлагийн замыг анх яаж сонгож орж ирсэн бэ?

-Хамгийн анх би “Нэг хороолол” гэж брэк дэнс бүжиглэдэг хамтлагийн бүжигчин, дуулж чаддаггүйгээрээ алдартай байлаа. Би дуулах хүсэлтэй ч нэг өнгө алдвал ичдэг, түүнээсээ болоод дуулдаггүй байж. Залуухан жаахан байхад хүнд муу талаа харуулах дургүй байж. Манай “Нэг хороолол” хамтлагийн Гантүлхүүр, Эрка, Мөөгий гурав ““Nature sound” студи дуулаачийн дамжаа нээсэн байна. Чи тэнд очиж дуулж сур” гэж намайг аваачаад хамтдаа бүртгүүлсэн.

Тэгэхэд Дашка ахын эхнэр Нараа эгч “Энэ сүрхий бүжиглэдэг хүүхэд шүү, шууд авъя” гэсэн. Гэхдээ би шалгуулаад орж байсан, тэр бол 2004 он л доо. Дамжаагаа төгсөөд дуучнаар биш, тэндээ бүжгийн багшаар үлдсэн. Тухайн үед шилдэг төгсөгчдөд шагнал гардуулахад нь би байдаггүй ээ. Урам муутайхан хувцсаа хурааж байтал Нараа эгч дуудаад, “Манайд бүжгийн багшаар ажиллах уу?” гэхэд нь их баярлаж байлаа.

Ер нь хаана ч явсан нээлттэй байдаг минь ажлын саналууд ирэхэд сайнаар нөлөөлдөг байх. Тэнд байхад Намуунаа, Энхзол бид гурвыг нэгтгэж, “Киви” хамтлагийг байгуулж “Хонгор минь” дуугаар уран бүтээлээ эхэлж байлаа.

-Бие даасан уран бүтээлээ эрчимтэй хийж байна. Та гурав хамтарч уран бүтээл гаргах уу?

-Тэгэлгүй яахав. Намуунаа маань хөөрхөн охинтой болсон. Анхны хүүхэд болохоор одоохондоо хүүхдээ харсан дээр байх гэж бодоод байна. Би ч гэсэн анхны хүүхдээ төрүүлээд уран бүтээлээсээ хөндийрч зургаан сар хүүхдээ харж, гэртээ суусан шүү. Бүх цаг заваа амьдралдаа зарцуулсан тэр үе миний амьдралын хамгийн гоё үе. Миний хувьд бие даасан уран бүтээлээ эхлүүлчихээр зогсож чаддаггүй юм байна.

2011 онд анхны “I am in Love”, 2015 онд “11:06”, 2017 онд “ХӨГ-ЖИМ” цомгоо гаргасан. Одоо дөрөв дэх цомгийнхоо ажилд орчихсон яваа. Уг нь би гэртээ амраад, хүүхдээ асраад сууя гэж бодож байлаа. Монголдоо байвал зүгээр суулгахгүй юм байна. Утас дуугараад л, тийм ажил байна гээд ярихад нь “үгүй” гэж хэлж чадахгүй юм.

Хүүхдийнхээ хоёр сартайд л ажилдаа орчихсон. Зун цагт хүүхэд хурдан торнидог юм байна. Манай том хүү, бага нь охин. Эхнэр хүний хувьд хийх ёстойгоо хийсэн юм шиг л сайхан байна /инээв/.

-Одоо “Мобиком”-оос зохион байгуулах “Ве…” live show- ны гол уран бүтээлчээр оролцох гэж байгаа байх аа?

-Тийм ээ, Мобикомоос Ве-гийн залуучуудын хүсэлтээр Таны тоглолтоор бэлэг барих гэсэн юм гэж санал тавихад нь надад сайхан боломж шиг санагдсан. Хэдийгээр нялх хүүхэдтэй ч энэ саналыг их гэгэлзээд, сэтгэл хөдөлж хүлээж авч байна аа. Хүн ер нь эхлээд өөрийгөө сонсох хэрэгтэй юм шиг байгаа юм. Тэгээд л тоглолтын бэлтгэл ажилдаа орчихсон. “Ве…” live show есдүгээр сарын 9-ний өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Мөн дөрөв дэх цомгийн хоёр дахь бүтээл  "Don't stop" дууныхаа клипийг гаргалаа.

Тайзан дээр гарахаас өмнө дуугаа шинээр сонсоод, төсөөлөөд, бэлтгэл ажил, клипний зурганд орох тэр үе хамгийн гоё байдаг. Дуу гарах явцдаа надад таалагдаж, миний сэтгэлийг хөдөлгөж байвал хүмүүст ч яг тэгж хүрч үйлчилдэг. "Don't stop" яг тэр мэдрэмжийг төрүүлж бүтсэн дуу шүү, та бүхэн сонсоорой. Дараагийн уран бүтээлүүд ч ар араасаа гарна. 

-Дуулж, бүжиглэхээс өөр ямар нууц авьяастай вэ?

-Надад нууц үлдээгүй ээ, би байгаа бүхнээ л гаргасан. Миний байгаа нь л энэ.

-Ука хэр дураараа вэ?

-Байж болох зүйл дээр маш эрх дураараа. Миний долоо, найман насны төрсөн өдрийг манай гэрийнхэн мартчихсан. Тэгснээ орой нь гэнэт санаад, чихэр бор цаасан ууттай алим аваад ирэхэд нь би онгироод, гэрийнхнийхээ орон дээгүүр гишгэлж гүйгээд сахилгүйтэж байснаа санадаг. Ер нь боломж олдох үед маш дураараа.  

Эгчтэйгээ хамтарч цомог гаргана

-Гэр бүлтэй болсноор Укагийн амьдралын хэмнэлд гарсан өөрчлөлт юу байв?

-Манай гэр бүлийнхэн их эртэч. Өглөө эрт босдог учир ажил маш хурдан амжина. Нөхөр бид хоёрын амьдралд хандах хандлага төстэй болохоор ажил, амьдрал дээр үл ойлголцох зүйл гардаггүй. Би нөхрөөсөө эрч хүч авдаг. Ажил хэрэгч, ганцхан надад биш, бүх хүнд нээлттэй тусч хүн л дээ.

-Ширээний ном Тань юу вэ?

-Яг одоогийн байдлаар ширээний ном “Ээж ба хүүхэд”. Юу юугүй яаралтай тусламж дуудаж, эмчээс зөвлөгөө авахаас өмнө эхлээд номноосоо харж, арга хэмжээ авна. Манайд эрүүл мэндийн лавлах номнууд олон бий. Хүн бүхний эрүүл мэндийн боловсрол маш өндөр байгаасай гэж би хүсдэг. Сэтгэлд үлдсэн зохиолын ном гэвэл “Tuesday with Morry”. Хоёр дахь өдөр Морритой очиж уулздаг шавийнх нь тухай өгүүлдэг тэр ном одоо ч санаанаас гардаггүй. Гарсан жилдээ Америктаа бестселлер болж байсан юм билээ.

-Ука Монгол дээлийг моодонд оруулсан. Гэвч үндэсний хувцасны хэв загварыг алдуулсан гэх шүүмжлэл мэр сэр гарч байна лээ?

-Яагаад заавал хэв загварт баригдах ёстой билээ. Дээл өмсөх санаа анх ээжийн хурган дээлнээс эхэлсэн. Дээлийг зөвхөн баяр ёслолоор, эсвэл хөдөө амьдардаг хүмүүс л өмсөх ёстой биш шүү дээ. Залуучууд дээлнийхээ хэв  загварыг өөр өөрийнхөө уран сэтгэмжээр баяжуулаад өдөр тутам өмсөж, дээлээр гангарч хэвшээсэй гэж боддог.

Би дээлэнд ”нугасгүй” болсон шүү. "Don't stop" дууныхаа клипэнд бас нэг дээл өмссөн. Монголын хуучны киноноос санаа авдаг. “Don't stop”-ын дээл “Торго”, Мichel Amazonka-гийнх.

-Танай төрсөн эгч сайхан дуулдаг гэж сонссон?

-Тийм ээ, Билгээ эгч минь СУИС-ийн Дуурийн дуулаачийн анги төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй. Би ч гэсэн СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид сурч байсан шүү дээ. Эгчтэйгээ хамт дуулах нь миний хүсэл. Бид хоёр ярилцаад хамтарч цомог гаргахаар төлөвлөж байгаа. Манай эгч үнэхээр чадалтай хоолойтой эмэгтэй. Цомогтоо мэргэжлийн дуунуудыг, хүмүүсийн сэтгэлд хүрсэн дуунуудыг сонгож оруулна гэж  ярилцаж байна.

Эгчийг СУИС-ийн оюутан байхад би дагаж хоолойн дасгал хийдэг, дуулдаг байлаа. Миний анхны дууны багш бол манай эгч. Эгчийг дагаад “Аав, ээж хоёр минь” дууг дуулдаг байлаа. Болохоор байвал эгч минь дуулаад, мэргэжлээрээ ажиллаад л явна биз гэж бодож байна. Эгч бид хоёрыг хамт дуулахад ээж хөөргөөд байдаг юм уу, бүү мэд уйлаад л байдаг. Эгчийнхээ цомог дээр би ажиллах байх аа.

-Жаахан охидууд, эмэгтэйчүүд Укагийн дуунуудыг их сонсдог юм билээ?
 
-Сүүлийн үед залуучууд их сонсох болсон /инээв/, тоглосон юм аа. Энд тэнд явахад эгч нар “Чамайг дэмжиж байгаа, дуунуудад нь дуртай шүү” гээд чин сэтгэлээсээ тэвэрнэ. Би сүүлийн жилүүдэд нялх биетэй явсан болохоор уяхан ч болж, нулимс гараад л /инээв/. Өнгөрсөн долоодугаар сард ажлаар Өвөрмонгол явсан. Тэнд үнэхээр олон сонсогчтой болсон байна лээ. Хүүхдүүд дагаж дуулаад, хамтдаа зургаа авахуулахад зүрх нь хүчтэй цохилж байгаа нь надад мэдрэгдээд байгаа юм. “Миний дүү тайвшир” гэсэн чинь уйлаад, ямар хөөрхөн чин сэтгэлээсээ гэж санана.

Хэдхэн хоногийн өмнө нэг эмэгтэй “Би тантай зургаа авахуулахыг маш их хүсдэг байсан” гэж ирж уйлаад, тайвшруулах гэж байгаа би нь бас баахан уйлав. Нөхөр нь зураг авч байхдаа гар чичрээд байсан. Хүн тэгж хүлээж авахад үнэхээр сайхан, сонсогчдоос ирсэн тэр чин сэтгэлийн энерги их эрч хүч өгдөг юм билээ. 

Twitter logoPost

Хамтран ажилласан:

          Зочин маань #Cappuchinо захиалав.

Ер нь цаг зав бага хомс, ажил ихтэй байх тусам илүү ихийг амжуулдгийг би одоо мэдэрч байна.

Залуучууд дээлнийхээ хэв загварыг өөр өөрийнхөө уран сэтгэмжээр баяжуулаад өдөр тутам өмсөж, дээлээр гангарч хэвшээсэй. 

Хүүхдүүдээ усанд оруулж, гэрээ цэмцийлгээд, өөрийгөө бүх талаар чөлөөлсөн үедээ дараагийн ажлынхаа төлөвлөгөөг гаргадаг.
 
Манай том хүү, бага нь охин. Эхнэр хүний хувьд хийх ёстойгоо хийсэн юм шиг л сайхан байна.

Дуртай үнэртэй ус: CK eternity, Chanel Chance, Chloe, CD miss Dior

“Киви” хамтлаг 2004 онд байгуулагдаж,  “Хонгор минь” дуугаар уран бүтээлээ эхэлж байлаа.

Укаг олон хүн эрлийз гэж боддог. Гэвч тэр гадны ямар ч цус байхгүй монгол хүн. Түүний аав Даваа Увс аймгийнх, харин ээж Заманд Хөвсгөл аймгийнх.  

gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан