Өчигдөр /2025.01.29/ нэгэн жолооч цагдаагийн алба хаагчийг мөргөөд зугтсан бичлэг цахим сүлжээнд тарсан. Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг, Мөргүүлсэн алба хаагч Тээврийн цагдаагийн албанаас батлагдсан хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн Тасганы овоо орчимд 16:50 цагт үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан. Энэ үеэр Toyota Harrier маркийн тээврийн хэрэгсэл цагаан шугам давж эргэсэн. Улмаар цагдаагийн алба хаагч очиж шаардлага тавьсан.
Тээврийн хэрэгслийн жолооч Г нь шаардлагыг үл биелүүлэн, цагдааг мөргөөд тухайн газраас зугтсан нь тогтоогдсон. Жолоочийг эрэн сурвалжлах ажиллагааны явцад Сүхбаатар дүүргийн 14 хороонд байрлах зочид буудалд байхад нь олж тогтоосон.
Согтуурлын зэрэг хэмжигч багажаар үлээлгэхэд 2.96 хувийн согтолттой нь илэрсэн. Тээврийг хэрэгслийг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Дарь-Эх орчимд байрлах орон сууцны хорооллын дунд үлдээсэн байсныг илрүүлж, саатуулах хашаанд байрлуулсан.
Мөргүүлсэн алба хаагчийн хувьд эмнэлгийн тусламж авсан бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор ажиллаж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж буй учраас ямар хариуцлага тооцохыг урьдчилан хэлэх боломжгүй. Эрүүгийн хуулийн 23.1 буюу Хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, хүч хэрэглэсэн гэсэн зүйлийн дагуу шалгаж байна гэв.