Эмийн чанар шаардлага хангаж байгаа эсэхийг олон удаа хөндөж байсан боловч нэг сэдвийг тэр бүр анзаардаггүй. Энэ бол захын гэр хороололд эмийн сангийн хүрэлцээ хангалтгүй байгаа явдал юм. Эндээс шалтгаалж цөөн хэдэн эмийн сан нь өндөр үнээр эмээ борлуулах тохиолдол гарч байна. Хамгийн гол нь гэр хорооллын иргэдэд яаралтай үед эмийн сан олдохгүй нь зовлон болж байгаа аж. Түүнээс гадна эмнэлгийн байгууллагуудын ойролцоох эмийн сангууд эмээ өндөр үнээр худалдаалдаг байна. Энэ нь өвчтөнүүдэд төдийгүй гэр бүлийнхэнд нь хүндрэл учруулдаг байна.
Тухайлбал, саяхан нэг эмэгтэй Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн хүүхдийн тасагт охиноо үзүүлжээ. Эмчийн зөвлөсний дагуу тэрбээр цус тогтоох үйлчилгээтэй эмийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд байрлах эмийн сангаас ширхэгийг нь 1500 төгрөгөөр худалдан авсан байна. Гэтэл хэд хоногийн дараа хотын төвийн нэгэн эмийн сангаас тухайн эмээ автал 500 төгрөг байсан аж. Өвчин зовлонтой, яарч сандарсан хүмүүсийн зовлонгоор бизнес хийж, ашиг олж байгаа эмийн сангуудын үнийг хэрхэн ижил байлгах зохицуулалт манайд байдаггүй. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.2-т зааснаар “Эрүүл мэндийн байгууллага нь хүн амын өндөр идэвхтэй, чанарын баталгаатай, эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмээр тасралтгүй, хүртээмжтэй жигд хангах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэнэ” гэж л заасан байдаг. Энд үнийн талаар огт дурьдаагүй байгаа юм.
ГЭР ХОРООЛЛЫН НӨХЦӨЛ ТААРУУ НЬ ЭМИЙН САН БАЙГУУЛАХАД НӨЛӨӨЛДӨГ БАЙХ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эм био бэлдмэлийн чанарын хяналтын улсын ахлах байцаагч Д.Энхцэцэгтэй ярилцлаа.
-Гэр хороололд эмийн сангийн хүрэлцээ хангалтгүй байна. Яарч тэвдсэн хүмүүст энэ нь ихээхэн бэрхшээл учруулдаг?
-Нийслэлийн эрүүл мэндийн газрын эм, эмнэлгийн тусгай зөвшөөрөл олгох комисс гэж бий. Тэндээс зөвшөөрөл авч эмийн сангийн үйлчилгээ явуулж байгаа. Эм яаралтай хэрэгтэй болоход олдохгүй байх бэрхшээл захын хорооллуудад байгааг үгүйсгэх аргагүй.
-Гэр хорооллын орчин нөхцөл нь эм зарах шаардлагыг хангадаггүй учир эмийн сан цөөн байна уу?
-Тийм ээ. Энэ ч бас нэг төрлийн шалтгаан болдог. Гэхдээ зарим нэг газар нь шаардлага хангахуйц цэвэр орчинд ажиллаж байгаа. Энэ төрлийн ажил эрхлэх хүсэлтэй хүмүүс аль олон хүн төвлөрсөн газрыг сонгодог. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд зааснаар эрүүл мэндийн байгууллагуудын хаана байрлах, хэрхэн хүрэлцээтэй байлгах зэргийг нутгийн захиргааныхан зохицуулна шүү дээ. Тэгэхээр нийслэлд хаана, ямар эрүүл мэндийн байгууллага хэрэгтэйг зохицуулах эрх зөвхөн Нийслэлийн эрүүл мэндийн газарт бий.
-Ер нь эмийн сангуудад хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Хэзээ, хаана, ямар эрүүл мэндийн байгууллагыг шалгах талаар жилийн төлөвлөгөө гэж байдаг. Түүний дагуу явж шалгадаг. Ер нь жилдээ гурван удаа л шалгаж байх шиг байна. Энд нэг зүйлийг тодруулах хэрэгтэй. Манайд 1200 гаруй эрүүл мэндийн байгууллага бий. Бид зөвхөн эмийн сангуудаар явахгүй шүү дээ. Эм, эмнэлгийн бүхий л салбар байгууллагуудыг шалгана. Бас дандаа шалгалт хийгээд явахгүй. Дундуур нь иргэдээс ирсэн янз бүрийн санал гомдлын дагуу явж шалгалт хийдэг юм.
ТЭНД ОЧИЖ АЖИЛЛА ГЭХ БОЛОМЖГҮЙ
Нийслэлийн эрүүл мэндийн газрын албаны хүнээс эмийн сангийн хүрэлцээний талаар тодруулахад “Сүүлийн жилүүдэд захын хороолол руу эмийн сангууд ажиллуулах санал гарч байгаа. Тиймээс өмнөх жилүүдээ бодвол тоо нь нэмэгдэж байна. Улсын эмийн сан гэж байхгүй болохоор бид хувийн хэвшлийнхнийг тэнд очиж ажилла гэх боломжгүй” гэв.
Ж.Солонго http://niigmiintoli.mn/