Зүүн хойд азийн эдийн засгийн 19-р форум өнөөдөр Төрийн ордонд эхэллээ. Тус форумд ОХУ, БНХАУ, БНСУ, АНУ, Япон зэрэг орны Засгийн газрын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, бизнесийнхэн гээд 100 гаруй төлөөлөгч оролцож тус бүсэд харьяалагддаг орнуудад уул уурхайн баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулахад ямар хүндрэл бэрхшээлтэй тулах болсон талаар хэлэлцэж байна.
Хурал зохион байгуулж буй орны Засгийн газар эрдэмтэн судлаачид байр сууриа үзэл бодлоо танилцуулдаг. Энэ удаад уг форум Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа учир манай Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн уул уурхайн томоохон төслүүд бүс нутгийн хэмжээнд ямар ач холбогдолтой вэ? төслийг харилцан ашигтай хэрэгжүүлэхэд юунд анхаарал хандуулах вэ? гэдгийг голлож ярилцах юм.
Чуулга уулзалтаар Монголын эдийн засгийн салбарт төрөөс баримталдаг бодлого, өнөөгийн нөхцөл байдал онцлогуудын талаар салбарын яам, "Эрдэнэс МГЛ", “Олон-Овоот” зэрэг байгууллагуудын мэргэжлийн хүмүүс илтгэл тавилаа. Гол асуудал хөрөнгө оруулалтын санхүүжилт, дэд бүтэц болж байна. Эрчим хүч, усны асуудалд ч анхаарал хандуулахын зэрэгцээ томоохон төслүүдэд оролцох боломжийн талаар санал солилцож байгаа юм.
Чуулга уулзалт анх 1991 онд зохион байгуулагдаж, тэр үеэс Монгол Улс оролцсоор ирсэн. Чуулга уулзалтаар зөвхөн Засгийн газрын төвшний бодлого бус эдийн засаг, бизнесийнхэн, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонсдогоороо Түмэн гол зэрэг бүс нутгийн бусад хуралдаануудаас өргөн хүрээтэй ажээ. Түүнчлэн бүтэн жилийн турш салбар хуралдаанууд явагдаж, судалгаа хийдэг байна.
Өнгөрсөн жилийн ээлжит уулзалт БНСУ-д болжээ. Харин 1997 онд долдугаар хуралдаан Улаанбаатарт бас болж байсан юм.
Чуулга уулзалт хоёр өдөр үргэлжилнэ.
Б.Нар