gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үйлдвэрийн дээврийг давхарлах үед гарсан ГАЛЫГ УНТРААЛАА

Р.Адъяасүрэн
Нийгэм
2017-06-15
0
Twitter logo
 
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  00 цаг 57 минут
2017.08.29

"Говь" ХК-ийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг Нийслэлийн онцгой байдлын газар 20.45-д хүлээн авчээ. Нийслэлийн гал унтраах бүх ангийнхан ажиллаж байна.

Одоогоор гал гарсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд галыг унтраагаагүй байна. Хан-Уул дүүргийн цагдаагийн албан хаагчид галын цэг дээр ажиллаж байна.  

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Дүрс бичлэгийг: О.Сүхбат

Галын дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагаас шуурхай арга хэмжээ авч Нийслэлийн Онцгой байдлын газрын бүх Гал түймэр унтраах, аврах анги болох 13 ангийн ээлжийн 140 орчим албан хаагч, гал унтраах шуурхай албаны 30 гаруй автомашиныг дайчлан ажиллаж байна.

Мөн Ус сувгийн удирдах газар болон хот тохижилтын ус түгээх цистерн автомашинуудыг мөн дайчлан ажиллаж байна гэдгийг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Гал их хэмжээнд тархан гарсан, сая авсан мэдээллээр гал сөнөөгчид галын тархалтыг зогсоож, голомтонд задаргаа хийж бүрэн унтраахаар ажиллаж байна. 

Анхны гал унтраах анги 20.51 цагт ирсэн бөгөөд галын голомт олдохгүй, утаа ихтэй байсан учир нэмэлтээр төвийн зургаан дүүргийн арван гал унтраах ангийн бүх машин, бүх алба хаагчид ажиллаж байна. Яг одоогийн байдлаар дээврийн хэсэг бүхэлдээ шатсан, нөхцөл байдал хүнд байгаа талаар Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар хэллээ.

Галын улмаас бэртэж гэмтсэн хүн байхгүй.

Дээврийг модон хийцээр давхар дээвэр хийж, шилэн хөвөнгөөр дулаалж, 4-5 давхар хар цаасаар давхарласан нь галыг унтраахад хүндрэлтэй байна. 

Галыг унтраахын тулд гал унтраах ангиуд болон Ус сувгийн удирдах газар, хот тохижилтын газрын 12 машин ажиллаж байгаа бөгөөд усыг тасралтгүй зөөсөөр байна. 12 минутад зургаан тонн ус ашиглаж байгаа аж. 

Дөнгөж сая Улаанбаатар төмөр зам ТӨХК-ийн зам гал унтраах алба 68 тонн усыг татаж авчирлаа. 

Бид өглөө 07:00 цагт очиход Говь ХК-ийн үйлдвэр рүү явах, бидний нэрлэж заншсанаар Говийн замыг цагдаа нар хаажээ. Үйлдвэрийн ажилчид өглөө ажилдаа ирцгээх тул хэнийг ч энэ замаар дотогш нэвтрүүлж болохгүй гэсэн даалгаврыг замын цагдаа нарт өгсөн байна.

Тус үйлдвэрт гарсан гал бүрэн унтраагүй, одоо ч хар саарал утаа үйлдвэрээс олгойдсон хэвээр байна. Үйлдвэрт гарсан гал яагаад ингэж олон цаг үргэлжилж байгааг Нийслэлийн онцгой байдлын албанаас тодруулахад шатамхай бодис ихтэй, хоёр давхар дээвэртэй обьект байсан гэв. 

“Говь” ХК нь нийт 1,500 гаруй ажилтантай, анхан шат, сүлжмэл, нэхмэл, оёмолын дөрвөн үйлдвэртэй. Эдгээр үйлдвэрүүд жилд 30,000 ширхэг оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Өчигдөр орой 20.00 цагаас хойш шатаж буй барилгад үйлдвэрийн гол цехүүд байрлаж байжээ. Тус барилгыг Япончууд дайны төлбөрт барьж, 1981 онд ашиглалтад оруулсан түүхтэй. Барилгыг гурван жилийн хугацаанд барьсан байна.    

Нийслэлийн онцгой байдлын газрын 120 алба хаагч 14 цагийн турш ажилласны эцэст галын тархалтыг зогсоон, галыг унтраалаа. 

    ОБЕГ-аас урд шөнө “Говь” ХК-д гарсан гал түймрийн талаар мэдээлж, үйлдвэрийн дээврийн хэсгийн 80 хувь нь шатсан гэв.   

    Түймрийн тархалт 30 мянган кв талбайг хамарчээ. Цагдаагийн байгууллага 14 хоногийн дотор хэргийг мөрдөн шалгах ёстой юм байна.

    Витафит зэрэг хүнсний үйлдвэрүүд сайн дураараа хоол хүргэсэнд гал сөнөөгчид, цагдаа нар талархсанаа илэрхийллээ. 

    Гал гарсан шалтгааныг тогтоосон дүгнэлтийг ОБЕГ болон ЦЕГ хамтран гаргана. Хохирлын хэмжээ хэрэг бүртгэлийн үед тодорхой болно гэж ОБЕГ-ын Гал унтраах ангийн дарга н.Залуухүү мэдээллээ. Галыг унтраахын тулд Ус сувгийн удирдах газар, хот тохижилтын газраас 17 машин нэмж ашигласан байна.  

    Яагаад нисдэг тэрэг ашиглаагүй талаар лавлахад обьектын гал түймэрт нисдэг тэргийг тэр бүр ашигладаггүй. Бидний ашигладаг тоног төхөөрөмж бүрэн гэхгүй. Гэхдээ тодорхой түвшинд хүрсэн гэв.

    Нийслэлд хуурайшилт их байгаа тул сонор сэрэмжтэй байхыг Шадар сайд У.Хүрэлсүх анхаарууллаа. Хэвлэлийн хурал Шадар сайдын ажлын өрөөнд болсон юм. 

    Урд шөнө 120 алба хаагч галыг унтраахаар ажиллаж байсан бол нэмэлт хүч татсанаар нийт 250 хүн ажиллажээ. Гал дотогш нэвтрээгүй, хүн гэмтээгүй байна. Витафит зэрэг хүнсний үйлдвэрүүд сайн дураараа хоол хүргэсэнд гал сөнөөгчид, цагдаа нар талархсанаа илэрхийллээ. 

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан