Дуучин, ая зохиогч, продюсер Б.Ангирмаа "Өнгө аяс", “Удахгүй ээ” нэртэй хоёр шинэ цомгийнхоо өдөрлөгийг маргааш HiFi Mega Store-д 12:00 цагт хийх гэж байна.
Тус өдөрлөгийн үеэр эхэнд ирсэн 50 хүнд цомгоо бэлэглэх бөгөөд дуучин Б.Ангирмаатай хамт зургаа авахуулах боломжтой юм.
“Өнгө аяс” цомогт түүний бага насандаа зохиож байсан уянгын дуунууд орсон байна. Тэрбээр эдгээр дуунуудаа өмнө нь МУГЖ дуучин Б.Сарантуяа, Л.Тайванбат, Э.Болор-Уянга зэрэг дуучидтай хамтран дуулж байсан бол энэ удаад бүх дуугаа ганцаарчлан дуулсан гэдгээрээ онцлогтой аж.
Харин “Удахгүй ээ” цомогт багтсан бүх дууны аяыг “Ocean Grey”-ийн Ариука, Нацагаа хоёр хийсэн бол шүлгийг Б.Ангирмаа өөрөө бичжээ.