-ГАРААНЫ БИЗНЕС-
Гурван мянга орчим жилийн тэртээгээс өнөөдрийг хүртэл буурал түүхийг тээсэн, тусгаар улс, нүүдэлчдийн удам гэдгийг баталдаг нэг зүйл бол яахын аргагүй Монгол гэр билээ.
Өдрөөс өдөрт алсарч буй нүүдэлчдийн соёл, ёс заншлыг бидэнд төдийгүй үр хойч үедээ өвлүүлэхээр оюун ухаан, хүч хөдөлмөрөө зарцуулж буй залуусыг ГАРААНЫ БИЗНЕС булангаараа онцолж байна.
Монгол гэрийн гайхамшгийг ирээдүй хойч үедээ өвлүүлэх том зорилгыг урдаа тавьж, улмаар нүүдэлчдийн соёл иргэншлийг дэлхий нийтэд таниулан гэр бол Монгол Улсынх юм гэдгийг тамгалахаар тэд гурван жилийн турш судалгаа хийжээ.
Анхны бүтээгдэхүүнээ энэ сарын эхээр хэрэглэгчдэд хүргэсэн “Naad” брэндийн цувралын эхний бүтээгдэхүүн “МиМо” буюу Миний Монгол угсардаг гэр бол хүүхдүүдийн тоглох дуртай лего тоглоомтой адилхан.
Бүрэн тавилгатай монгол гэрийг 11 дахин багасгасан угсардаг гэр ердөө 900 грамм жинтэй, нийт 225 бүрдэл хэсэгтэй. Хүнсний зориулалттай хуванцар болон эсгий, даавуу, оосор бүч, хатуу цаас зэргээс бүтсэн тул эрүүл мэндэд сөрөг нөлөөгүйн дээр сав баглаа боодлын хувьд ч гадаадын тоглоомтой дүйцэхүйцээр бүтээжээ. Тайлбар номдоо гэрийн бүрдэл хэсгүүдийг ширхэг бүрийнх нь уран хийц, нэршлийг нь тайлбарласан, угсардаг гэрийн тулга байрших хэсэгт нь гэрэл асдаг ч олон улсын стандартын дагуу хүүхэд тоглох зориулалттай учир зайг нь савлаагүй гээд олон давуу талыг эдний бүтээгдэхүүн өөртөө шингээснийг онцлоход таатай байна.
Худалдаанд гараад сар хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа хэдий ч чамгүй олон бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэсэн бөгөөд үүний 85 хувь нь арав гаруй орны иргэдэд хүрчээ.

ДЭЛХИЙН ТОМООХОН СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРТ “МИМО”-Г ХУДАЛДААЛАХ ЗОРИЛГО БИЙ
“Naad” брэндийн үүсгэн байгуулагч “Талын эзэн” компанийн захирал С.Сайханбаяраас энэ төслийн эхлэл хийгээд зорилгынх талаар ярилцлаа.
-Эхний бүтээгдэхүүнээ худалдаанд гаргаад байна. “Naad” брэнд болон танай төслийн эхлэл юу байв.
-Бид маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүс л дээ. Бид нэг брэнд бүтээгдэхүүн гаргая гэхдээ тэр нь ямар бүтээгдэхүүн байх вэ гээд л нэлээн олон жил судалгаа хийсэн. Анхнаасаа энэ төсөл маань бүтээгдэхүүн хийгээд худалдах зорилготой байгаагүй. Бидний санаа зовдог нэг зүйл бий. Тэр нь “Бид хэн бэ, хаанаас гаралтай юм” гэдэг асуулт. Нүүдэлчдийн удам угсаа бид үүнийгээ мартахгүй байх хэрэгтэй. Нүүдэлчдийг эдийн болон хэл бичгийн гээд олон соёл дагалдаж явдаг. Тиймээс бид үр хойчдоо энэ зүйлийг мартуулахгүй байх, өвлүүлэн үлдээх зорилгыг өвөртөлсөн.
Ингээд Монголчуудын нүүдэлчин соёлыг харуулсан тоглоом наадгай хийе гэж ярьсан. Зарим хүн бүх л улс нүүдэлчин шүү дээ гэж ярьдаг. Гэхдээ нүүдэлчин хэв соёлоо хамгийн их хадгалж үлдсэн ард түмэн бол Монголчууд шүү дээ. Гаднаас ирж буй жуулчид Монгол гэрт орж үзэхийг хүсдэг. Харин орсныхоо дараа энэ гэрийг хэрхэн барьж, буулгадаг юм бол гэж боддог. Тэгвэл бид нүүдэлчдийн соёл болох гэрээ Монголынх гэдгийг нь тамгалаад дэлхийд таниулах зорилго бий. Зөвхөн гэр борлуулах биш гэрээр дамжуулж нүүдэлчдийн хэв соёлыг таниулах. Тиймээс дэлхий сонирхож ирдэг энэ соёлын нэг хэсгийг бүтээгдэхүүн болгож гаргах хэрэгтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн.
Саяхан фэйсбүүкт нэг найз маань бичсэн байна лээ. “Тайланд улс хаашаа л харна заан байна. Зааны улс юм” гэж. Тэгэхээр Тайланд улс зааныг өөрсдийн бэлэг тэмдэг болгочихсон. Хаана ч очсон тэр нь байдаг. Тайланд яваад ирлээ л гэвэл бэлэг дурсгал нь тодорхой заан. Тэгэхээр үүнтэй адилхан бид өөрсдийн давуу талыг мэдрэхгүй байна. Дэлхийд нүүдэлчдийн соёл, гэр бол Монголынх шүү гэдгийг тамгалж үлдээх том зорилго бий. Тэгэхээр ийм том зорилгын хажууд зөвхөн гэр худалдаалах талаар ярихаар өрөөсгөл болох гээд байгаа юм.
Судалгааны явцад маш олон бүтээгдэхүүний санаа гарч байсан л даа. Монгол гэр архитектурын маш гоё шийдэл, бүтэцтэй учраас бид “Монгол гэрээ хийе” гээд л эхэлсэн. Ингээд л “Naad” брэндийн анхны бүтээгдэхүүн гэрээр эхэлсэн. Гурван жилийн өмнөөс судалгааны ажил нь эхэлж, өнөөдрийн худалдаанд гарсан “МиМо” гэрийн хөгжүүлэлтийн ажлыг өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн. Гэрийн анхны бүтээгдэхүүн бий болсон өдөр нь 2017 оны гуравдугаар сарын 31. Анхны бүтээгдэхүүн бэлэн болсон энэ өдөр хүүгийн минь төрсөн өдөр л дөө. Анхны бүтээгдэхүүнээ хүүгийнхээ төрсөн өдрийн бэлэг болгож өгсөн нь бас их сайхан тохиол болсон.
Албан ёсоор энэ дөрөвдүгээр сарын 3-нд худалдаанд гарсан. Одоогийн байдлаар цахимаар худалдаалж байна. Өөрийн гэсэн дэлгүүртэй болох бусад дэлгүүрүүдээр худалдаалах ярианууд хийгдэж байна. Бид эхний ээлжинд өөрсдөө захиалгаа аваад, хүмүүсийн сэтгэгдлийг сонсохыг чухалчилсан. Цаашдаа хүмүүстэй хамтраад ажиллаад явна.
-Анхны хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдэв. Судалгаанд гэхэд л гурван жил зарцуулсан гэхээр нэлээд мөнгө зарцуулсан болов уу гэж бодож байна?
-Судалгааны явцад бид өөрсдийн үндсэн хийдэг ажлынхаа хөлснөөс илүүчлээд л явдаг байсан. Тухайн үед модоор гэрээ хийж туршиж байсан юм. Арав гаруй модон гэр одоо бий. Анх модон гэр хийгээд түүнийгээ фэйсбүүкээр сурталчилсан. Хүмүүс их сонирхож байсан. Гэхдээ 60 см-тай модон гэр нийтдээ 5.6 кг жинтэй, савлахаар майхны хэмжээтэй шахуу юм болж байгаа юм. Тэгэхээр гадагшаа авч явах гэж байгаа хүмүүс овор, хэмжээ ихтэй байна гэсэн. Ихэвчлэн гадагшаа явах гэж байгаа эсвэл гадны хүмүүст бэлэглэх гэж байгаа хүмүүс сонирхож байсан учраас хэмжээний хувьд бага зэрэг дутагдалтай байсан. Тиймээс модоор биш хөнгөн, авсаархан хуванцраар хийх ёстой юм байна гээд материалаа өөрчилсөн. Тухайн үед алдаа мэт байсан ч тэр маань бидэнд туршлага, оноо болоод явж байна. Өнөөдрийн бүтээгдэхүүн олон туршилт олон алдааг даван гарч хэрэглэгчийн гарт хүрч байгаа юм.
Одоогийн байдлаар “МиМо” гэр, “Naad” брэндийг эзэмшдэг хоёр хуулийн этгээд, нэг хувь хүн бий. “Талын эзэн” ХХК, “Их Монгол девелопмент” ХХК, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам. Анхны хөрөнгө оруулалтыг хоёр компани хийсэн. Харин С.Дулам багш үнэлж баршгүй оюуны хөрөнгө оруулалт хийсэн. Мөнгөөр үнэлэх боломжгүй л дээ.

-Үйлдвэрлэлийн хувьд олон аж ахуйн нэгж хамтардаг гэж байсан.
-Бид бүх зүйлээ Монголдоо үйлдвэрлэж байна. Нийт 12 аж ахуй нэгж, хувь хүн нэг хайрцаг бүтээгдэхүүнийг гаргахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Бидний нэг баримталж байгаа зүйл бол бүх зүйлийг өөр дээрээ төвлөрүүлэхгүй байх. Өмнө нь таньдаг ах эгч, найз нөхөд аливаа зүйлийг бүгдийг нь нэг дор өөрсөд дээрээ төвлөрүүлээд ачааллаа даалгүй унаж байхыг харж байсан учраас энэ алдааг давтахгүй байхыг хичээсэн. Машин тоног төхөөрөмж авчраад хийх нь тийм ч тохиромжтой бус. Нэгэнт манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байгаа бол хамтраад ажиллах хэрэгтэй. Хуванцар зүйлсээ “Хэв хашмал хуванцар” ХХК-тай, оюуны өмч, хууль зүйн зөвлөгөө тал дээр гэхэд л “Ай Пи консалтинг”, хайрцаг сав, оёдол, эсгүүр гээд бүх зүйлийг нь боломжтой хувь хүмүүс компаниудтай хамтарч хийдэг.
-Цаашдын зорилгынхоо талаар болоод шинэ бүтээгдэхүүний санаа юу байна вэ?
-Бид нэг хэсэгтээ монгол гэрээрээ нэг хэсэг дагнана. Хүмүүсээс ирж буй санал бидний төлөвлөсөн зүйл гээд хөгжүүлэх боломж нэлээн байна. Бид олон улсын стандартад аль болох дөхүүлэхийг хичээсэн. Оролдсоны эцэст 60-70 хувьтай дөхүүлж байна. Мэдээж сайжруулах зүйл гарч ирсээр л байна. Олон улсын стандартад дөхсөн, брэндлэг байдлаар гаргахаар бидэнд дотно болон гаднын компаниас албан ёсны борлуулагч болох санал ирж байна. Тиймээс бид үйлдвэрийн процессоо жигдлэх тал дээр илүү анхаарч байна.
Дараагийн бүтээгдэхүүнээ улсын баяр наадмаас өмнө гаргачих юмсан гэсэн бодолтой, төлөвлөгөө гаргасан
Дараагийн бүтээгдэхүүнээ улсын баяр наадмаас өмнө гаргачих юмсан гэсэн бодолтой, төлөвлөгөө гаргасан. Одоогийн байдлаар 4-5 бүтээгдэхүүний санаа гаргаад аль вэ гэдэг дээрээ судалгаа хийж байна. Гэхдээ бүтээгдэхүүний хөгжүүлэлт их хугацаа, оюуны хүч хөдөлмөр шаарддаг. Тиймээс нэг хэсэгтээ угсардаг гэрээ сайжруулахад илүү их анхаарна. “Бөх хүн эхлээд нэг давах хэрэгтэй, дараа нь дараагийнхаа даваа руу тэмүүл” гэж үг бий. Бид сумын наадамд нэг давчихлаа, цаашлаад начин цол авах гэж үзнэ. Бид дэлхийн томоохон сүлжээ дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ худалдаалах том амбицтай. Бөхөөр бол Монгол Улсын Аварга цолонд хүрнэ гэсэн үг. Тэр хүртэл урт зам байна. Хичээнэ дээ. Хийж байгаа зүйлээ төгс хийх нь чухал.
УЛАМЖЛАЛАА ХӨГЖҮҮЛЭХГҮЙ БОЛ ХЭРЭГЦЭЭНЭЭС ХАСАГДАЖ, УСТАЖ ҮГҮЙ БОЛНО
“Naad” брэндийн бүтээгдэхүүн хөгжүүлэгч С.Баярсайхан төслийнхөө талаар,
“Шинэ зүйлийг хөгжүүлнэ гэдэг манай улсын төдийгүй дэлхий нийтийн хувьд чухал болчихсон. Японы “Шовахолдингс” компанийн захирал Коношита Тацүяа гэж хүн “Та нар уламжлалт өв соёлоо хөгжүүлэх хэрэгтэй. Хөгжүүлэхгүй музейн үзмэр шиг байлгаад байвал нийтийн хэрэгцээнээс хасагдаж, тухайн соёл устаж үгүй болдог” гэж хэлсэн.
Энэ үг толгойд байнга л бодогдох болсон. Яагаад гэхээр бидний гэх зүйлсийг гадныхан хуулбарлаж, бид хоосон хоцорно гэсэн үзэл суртал байдаг. Гэтэл дэлхий нийт даяаршиж, мэдээллийн хурдтай урсгал дунд тухайн зүйл амьд үлдэхийн тулд хөдөлгөөнд орших хэрэгтэй. Хөдөлгөөнд байгаа зүйл оршин тогтнодог. Ус гэхэд л ямар ч хөдөлгөөнгүй бол өмхийрнө, харин урсгал ус бол цэнгэг байдаг.
Бид XIII зууны үеийн зүйлсээ хэлбэр талаас нь харж байна. Харин одоо агуулга талаас нь судлах хэрэгтэй
Үүнтэй л адил бид “МиМо” гэр гэлтгүй бүх зүйл дээр шинэчлэл хийх хэрэгтэй. Бид XIII зууны үеийн зүйлсээ хэлбэр талаас нь харж байна. Харин одоо агуулга талаас нь судлах хэрэгтэй. XIII зууны үед Монголчуудын соёл тэр чигтээ инноваци байсан гэдэг. Тэгвэл одоо бидний амьдарч байгаа үед ч инноваци хэрэгтэй. Бид Монгол гэрт амьдарч байсан. Суурин соёл иргэншилд тохиромжгүй болж байна. Тиймээс бид үүнийг хөгжүүлэх ёстой. Нүүдэлчдийн хувьд үнэхээр төгс зүйл бол гэр. Энэ гайхамшгийг Япончууд хүртэл судалж байна. Ингээд бөөрөнхий хэлбэр дээр суурилсан барилгуудыг бүтээж байна. Устаж үгүй болох магадлалтай нүүдэлчдийн соёлыг үр хойч үедээ өвлүүлэн үлдээх, энд шингэсэн гайхамшигт мөн чанарыг бага балчир наснаас нь ойлгуулахыг хичээж байна” хэмээн төслийнхөө талаар тайлбарласан юм.
Тус төслийн хувьд дотоодын аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй хамтран бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл шинэ технологи суурилуулан өөрийн үйлдвэртэй болоход хөрөнгө мөнгө, технологийн мэдлэг гээд олон зүйл шаардана. Харин “Талын эзэн” компанийн залуус энэ тал дээр сайн шийдлийг олж чаджээ. Бүх зүйлийг өөр дээрээ төвлөрүүлэхгүйгээр боломжит үйлдвэрлэгчидтэй хамтардаг. Тэдний нэг нь “Хэв хашмал хуванцар” ХХК. 2014 оноос эхлэн барилгын материал үйлдвэрлэж тус компани “МиМо” гэрийн дотоод бүрдэл хэсгийг үйлдвэрлэдэг.

Тус компани ахуйн хэрэглээнээс эхлээд үйлдвэрийн бүхий л төрлийн хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бөгөөд жилдээ 100 сая орчим ширхэг импортоор орж ирэх бүтээгдэхүүний 70 хувийг хангах чадалтай. Шинэ санаа, өөрийн бүтээлийг гаргах хүсэлтэй хэр нь эхний ээлжинд санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа компаниудыг дэмжин ажиллахдаа үргэлж нээлттэй байх болно гэдгийг тус компанийн захирал Э.Хүдэрбат хэлж байсан юм.
“Талын эзэн” компанийн залуусын хийж буй ажил эхнээсээ л их сэтгэлд хүрсэн. Олон жил гадаад дотоодоор явсан хүний хувьд за яг энэ гээд бариад авах бэлэг дурсгал тэр бүр олддоггүй л дээ. Түлхүүрийн оосор гэх мэтийн зүйл байдаг ч арай овор нь багадаад яг үнэндээ архи л аваад явдаг байсан. Харин энэ залуусын хийж буй бүтээгдэхүүн бол үнэхээр зөв сонголт болохоор байсан учраас манай компани дэмжин, хамтарч ажиллахаар болсон.
Зөвхөн “МиМо” гэр гэлтгүй шинээр бизнес эхлэхээр санаачилга гаргаж буй хүн бүр өөрсдөө тоног төхөөрөмж оруулж ирнэ гэдэг бүх талаараа хүндрэлтэй. Тиймээс эндээ хийж болох зүйлсийг хийх нь чухал. Эхний ээлжинд бүтээгдэхүүнээ захиал гэхдээ урьдчилгаа мөнгөн дээрээ санаа зовох хэрэггүй гэж бид хэлж байгаа юм. Хэв, түүхий эд гээд санаа зовох хэрэггүй бүтээлээ л сайн хийж, борлуулалтаа хариуц гэдэг. Нэг гараараа мөнгөө өгч, нөгөө гараараа бүтээгдэхүүнээ авах зарчим бидэнд үйлчлэхгүй. Шинэлэг санаа гаргаж буй хувь хүн байгууллагатай хамтран ажиллахдаа таатай байх болно” гэдгийг тэрбээр онцолсон юм.
Монгол гэрийн гайхамшиг, нүүдэлчдийн соёл иргэншлийг дэлхий нийтэд таниулах “МиМо” гэр болон “Naad” брэндийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай. Мөн 77118844 дугаарын утас болон www.naadbrand.com сайтаар захиалгаа өгөх боломжтой.