Улаанбаатарт шороон шуурга шуурч байгаа энэ цаг үед агаарын чанарын индекс Монгол газар орчимд 3402 буюу маш их бохирдолтой байна.
Мөн нисэх орчимд 1163, Толгойт орчимд 1087, МҮОНРТ орчимд 986, Баянхошуу орчим 1189 буюу маш их бохирдолтой гэж гарчээ. Мишээл экспо орчимд 496 буюу их бохирдолтой байгаа бол Баруун дөрвөн замд дунд зэргийн, Бөхийн өргөө, 100 айл орчимд бага зэргийн бохирдолтой гарсан байна.
Агаарыг бохирдуулагч гол бодис PM10, PM 2.5 тоосонцор нь агаарт хатуу, шингэн төлөв байдалтай оршдог. 10 микрометрээс бага хэмжээтэй тоосны богино ба урт хугацааны нөлөөлөл нь уушги, зүрхний өвчлөл, нас баралтын нэг хүчин зүйл болдог.
Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүс, тухайлбал зүрхний архаг өвчтэй хүн, титэм судасны өвчтэй, гуурсан хоолойн багтраа өвчтэй хүн, өндөр настнууд (уушгины эсвэл зүрхний өвчингүй байж болно) тоосонд мэдрэмтгий байдаг.
Зүрхний өвчтэй хүн тоосны нөлөөнд өртсөнөөс цээжээр хөндүүрлэх, чичрэх, амьсгал давхцах, сульдах, зүрхний хэмнэл алдагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Тоос нь амьсгалын замын халдварт өвчний өртөмтгий байдлыг ихэсгэх бөгөөд амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх нөлөөтэй.