Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны гишүүн тээвэр зуучийн 24 байгууллага дөрөвдүгээр сарын 7-ны өдөр Бээжин хотноо болсон “Транзит Монгол 2017” форумд оролцлоо.
Энэ үеэр тус холбооны тэргүүн Б.Лхагвасүрэн “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны танилцуулга, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл тавьж, форумын төгсгөлд CIFA буюу БНХАУ-ын тээвэр зуучийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ.
Монголын тээвэр зуучлагдын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Б.Ганзориг:
“Форум маань амжилттай болж өндөрлөлөө. Хятадын тээвэр зуучийн холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Хоёр талын тээвэр зуучийн холбоо, тээвэр зуучийн байгууллагуудыг холбож ажиллах чиглэлд хамтарч ажиллана" гэв.
2016 онд
- Казахстанаар дамжуулан 1700 чингэлэг
- Манжуураар дамжуулан 1200 чингэлэг
- Монголоор 170 чингэлэг галт тэрэг явсан.
Тиймээс энэхүү форумаар дамжуулан Монголын транзит тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд оршиж байгаа талаар тус холбооноос онцолсон юм.
Зам, тээвэр хөгжлийн яамнаас тусгай зөвшөөрөл авсан 260 гаруй аж ахуй нэгж байгаа бөгөөд Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоонд 63 гишүүн багтдаг байна. Тэдгээр нь Монгол улсын тээврийн 90 хувийг боловсруулдаг.
Тухайлбал, 2016 оны 10 дугаар сарын байдлаар ачааны боловсруулалт хийсэн 100 гаруй аж ахуй нэгж байгаагаас эдгээрийн 40-50 нь маш бага буюу жилийн 10 сарын турш 10-20 чингэлэг нэр дээрээ авсан байна. Энэ нь нийт ачаа эргэлтийн 10-15 хувийг эзэлж байгаа бөгөөд үлдсэн хэсгийг нь тус холбооны гишүүд боловсруулжээ.
Тээвэр зуучийн компаниуд хэрэглэгчдэд чанартай үйлчилгээ үзүүлэхэд :
- Олон улсын агентын сүлжээтэй
- Ачиж буулгах терминал
- Салаа төмөр зам
- Ачааны агуулах, хадгалалтын талбай
- Гаалийн болон мэргэжлийн үзлэг шалгалт явуулдаг
- Ложистикийн иж бүрэн үйлчилгээ
- Олон улс болон Монгол Улсын стандартын шаардлага хангасан зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байх нь чухал.