Mongolia Mining олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн 7 дахь удаагийн арга хэмжээ Буянт Ухаа спортын ордонд 4 сарын 5-7-ны өдрүүдэд гурван өдрийн турш үргэлжилнэ.
Мongolia Mining олон улсын үзэсгэлэн нь уул уурхайн салбарын техник технологийн хамгийн чухал арга хэмжээ бөгөөд өнөө жилийн үзэсгэлэнг Уул уурхай, Хүнд Үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Оюу толгой ХХК дэмжин ажиллаж байгаа бөгөөд уламжлал ёсоор Майнэкс Монгол ХХК, Эрдэнэс Монгол ХХК хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнгийн Ерөнхий Ивээн тэтгэгчээр "Комацу" брэндийн дистрибьютор Трансвест Монголиа ХХК, Алтан Ивээн тэтгэгчээр Caterpillar брэндийн албан ёсны дистрибьютор Вагнер Ази тоног төхөөрөмж ХХК, Эвент Ивээн Тэтгэгчээр Ган Төмөр Интернэшнл ХХК ажиллаж байна.
Mongolia Mining 2017 үзэсгэлэнд 16 орны 130 орчим компани оролцож байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудаас гадна Австрали, АНУ, Герман, ОХУ, Япон, БНХАУ, Беларус, Канад, Чех, БНСУ, Энэтхэг, Нидерланд, Казакстан, Турк, Швед зэрэг орнуудаас уул уурхайн ханган нийлүүлэгчид нэг дээвэр доор цуглан бүтээгдэхүүнээ сурталчилна. Transwest Mongolia LLC, Wagner Asia Equipment LLC, United Belaz Machinery LLC, Gantumur International LLC , Minelab Electronics Pty Ltd, Mitsubishi Materials Trading Corp, Scantech International Pty Ldt, Czech Mining Companies, Wika Kazakhstan Ltd, Atlas Copco Mongolia LLC, Proffesional LLC, Mekhlopat, Магнай Трэйд ХХК гэх мэт уул уурхайд тоног төхөөрөмж нийлүүлэгч томоохон компаниуд бүтээгдэхүүнээ дэлгэн харуулахаас гадна Mongolia Mining 2017 үзэсгэлэнгийн дэмжигч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Эрдэнэс Монгол ХХК болон Оюу толгой ХХК, Эрдэнэс таван толгой ХХК, Эрдэнэт үйлдвэр, Багануур ХК, Шивээ Овоо ХК оролцож хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, худалдан авалтын журам, шаардлагын талаар танилцуулга хийнэ.
Ийнхүү уул уурхайн салбарын сүүлийн үеийн техник, технологитой танилцахын тулд улс дамжин, тив алгасан аялахгүйгээр дэргэдээсээ дэлхийн техникийн хөгжлийн чиг хандлагыг анзаарч, хэрэгтэй тоног төхөөрөмжөө олж авах боломжийг Mongolia Mining 2017 бүрдүүлэхийг зорин ажиллаж байна. Үзэсгэлэн уул уурхай, зам барилга, хүнд үйлдвэрийн салбарынхан болон үзэсгэлэнд оролцогчидтой бизнесийн харилцаа хоблоо тогтоох гэсэн хүн бүхэнд нээлттэй. Зочдыг урьдчилсан бүртгэлийн дагуу мандат олгон, мөн үзэсгэлэнгийн өдрүүдэд гол хаалган дээр бүртгэн оруулна. Үзэсгэлэн гаргагчид, зочдод зориулан үнэгүй автобусаар Баянгол, Шангри-Ла зочид буудлуудаас цаг тутам үйлчилнэ.
Mongolia Mining 2017 Олон улсын уул уурхайн үзэсгэлэнд тавтай морилно уу!
MONGOLIA MININ 2017 ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРОО