gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     6.08
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 6.08
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гэр хорооллын айлуудын НҮХЭН ЖОРЛОНГИЙН 97.3 хувь нь шаардлага хангаагүй

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2017-03-13
0
Twitter logo
 
Гэр хороололд амьдарч буй айл өрхүүдийн 97.3 хувь нь шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон ашиглаж байна. Энэ нь эргээд агаарын бохирдолтой адил хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр болоод байгаа юм.

2015 оны байдлаар Улаанбаатар хотод 1.4 сая хүн амьдарч байгаагийн 48.8 хувь нь сайжруулсан ариун цэврийн байгууламж ашиглаж байгаа бөгөөд үлдсэн хувь нь мөн л энгийн нүхэн жорлонгоо ашигласаар байна.

Хөдөө орон нутаг, нийтийн бие засах газар, сургууль, цэцэрлэг, гэр хорооллын өрхийн маш цөөн хувь нь эрүүл ахуйн шаардлага хангасан сайжруулсан ариун цэврийн байгууламжийг ашиглаж байгаа нь Монгол Улс бие засах газрынхаа асуудлыг хүртээмжтэй, аюулгүй байхаар төгс шийдэж чадаагүй байгааг харуулж байгаа юм.

Тиймээс ч энэ асуудлыг зүй зохистой шийдэх гарц, боломжийг эрэлхийлэн “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт олон улсын зөвлөлдөх уулзалтыг өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш зохион байгуулж байна.

Зөвлөлдөх уулзалтаар цаг уурын хувьд төстэй улс орнуудын туршлагаас хуваалцаж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, арга замуудыг судлах ба өөрийн оронд хэрэгжүүлж болох дэвшилттэй технологийг нутагшуулах шийдлийг тодорхойлох юм.

Зөвлөлдөх уулзалтын үеэр

  • ус хангамж, ариун цэврийн байгууламжийн чиглэлээр,
  • хүүхдийн өмнө хүлээх хариуцлага, тулгамдсан асуудал,
  • хүйтэн уур амьсгалтай орнуудын олон нийтийн байгууллагуудын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл,
  • хүйтэн уур амьсгалтай орнуудын өрх, айлын түвшин дэх ариун цэврийн байгууламжийн шийдэл,
  • хөрсний бохирдол, бууруулах арга зам гэсэн 4 чиглэлээр нийт 16 илтгэл тавигдаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, шийдлийг нийт оролцогчдын хүрээнд хэлэлцүүлнэ.

Уулзалтад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсаас ирсэн 150 гаруй төлөөлөгч оролцож байна.

    Уулзалтын талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Сувд хэлэхдээ,

    -Гэр хороололд амьдарч буй өрхүүдийн дийлэнх нь шаардлага хангаагүй нүхэн жорлон ашиглаж байна. Энэ нь эргээд асуудал үүсгэхээр болчихлоо. Стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлон хэрэглэж байгаа нь хөрсний бохирдлыг үүсгэж байна гэдгийг тогтоосон. Гэр хороололд хүн болон амьтны ялгадсаар хөрс бохирдсоныг илтгэх үзүүлэлт өндөр байна.

    Хөрс бохирдоод ирэхээр өвчлөл, тэр дундаа бага насны хүүхдийн гэдэсний суулгалт ихэсдэг. Мөн ундны ус бохирдох асуудал ч бий болж байна. Нүх ухаад барьчихсан жорлон мэдээж дүүрнэ. Үүний дараа яах вэ гэдэг асуудал гарч ирнэ.

    Иргэдийн дунд явуулсан судалгаагаар орон сууцны болон нүхэн жорлон гэсэн хоёр сонголтыг л мэдэж байна. Ийм тохиолдолд мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, түншлэл, төрийн бус байгууллагууд, иргэд нэгдэх нь тун чухал болж байгаа юм. Иймээс хүйтэн цаг ууртай орнуудад үнэ хямд ямар шийдэл байж болох талаар санал солилцох үүднээс гаднын улс орноос туршлага солилцож байна гэв.

    Иргэдийн дунд явуулсан судалгаагаар ариун цэврийн байгууламжаа шинэчилье гэвэл 200 мянган төгрөгийг л зарцуулах боломжтой гэж хариулжээ. Гэтэл энэ өртөг хамгийн багадаа 500 мянган төгрөг болчихвол ариун цэврийн байгууламжаа сайжруулж чадахгүйд хүрнэ. Ийм тохиолдолд зөрүү мөнгийг хэрхэн зохицуулах, сайжруулсан ариун цэврийн байгууламж ашиглалаа гэхэд өтгөн соруулах, үүнийг хэрхэн хаана ямар шийдлээр зохицуулах гээд олон асуудал гарч ирэх аж. Иймд дээрх асуудлыг нэг мөр шийдэх шаардлага гарч байгаа юм. Иймээс тус зөвлөлдөх уулзалт тал бүрийн оролцоог чухалчилсан, хэрэгтэй шийдэлд хүрэхэд чухал ач холбогдолтой.

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан