Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн байгууллагын удирдлагууд Непалд чуулж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй "DGCA-56" хурлаар агаарын тээврийн салбарын ирээдүйн хүний нөөцийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-оос танилцуулсан мэдээллээр 2037 он гэхэд одоогийн боловсон хүчний тоо дахин нэмэгдэх судалгаа гарчээ.
Тодруулбал, 2017 оны байдлаар агаарын хөлгийн засварын инженер дэлхийд 443,276 байсан бол 2037 онд давхардсан тоогоор 869,732 болж, шинээр 665,980 инженер хэрэгтэй болох нь ээ.
Мөн агаарын хөлгийн бүхээгийн ажилтан буюу нисгэгч, үйлчлэгч 2017 онд дэлхий нийтэд 565,163 байсан бол 2037 онд 1,185,548 ажилтан хэрэгтэй болж, агаарын тээвэрлэгчид шинээр 923,179 бүхээгийн ажилтны хэрэгцээ гарахаар байгааг өнөөдрийн хуралдаанаар танилцууллаа гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.