gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.17
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.17
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.17
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Эрдэнэс Ашид” хамтарсан компани байгууллаа

Б.Чимэг
Эдийн засаг
2017-02-13
0
Twitter logo
 
“Эрдэнэс Монгол”, МАК компаниуд геологийн хайгуул, судалгааны чиглэлээр ажиллах “Эрдэнэс Ашид”- хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр уул уурхай эрдэс баялгийн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгуулав.

“Эрдэнэс Ашид” компани хайгуул, судалгааны ажил хийсэн болон хийгээгүй, эрдсийн хуримтлал бүхий талбайд геологийн эрэл-үнэлгээ, нарийвчилсан хайгуулын ажил эрхлэх, орд газрыг түшиглэн ашигт малтмалыг баяжуулах болон олборлолт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэн явуулах юм.

Гарын үсэг зурах ёслолын үеэр “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт “Монгол Улсын хэмжээнд судлагдаагүй ашигт малтмалын асар их нөөц бололцоо бий. Эдгээрийг судалж, эдийн засгийн ач холбогдлоор нь ангилах, ордын нөөцийг тооцоолох, үнэлгээ өгөх чиглэлүүдэд үндэсний тэргүүлэгч компани Монголын Алт Корпорацитай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Уул уурхайн салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгуулсан нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэл бий болгоход чухал” гэв.

“Эрдэнэс Монгол” компани 2016 оноос эрчим хүчний “Шивээ Энержи цогцолбор” төсөлд нүүрсний нөөц бүрдүүлэх зорилгоор “Шинэ Шивээ” компанитай хамтарсан “Эрдэнэс Шивээ Энержи” компанийг байгуулан ажиллаж байгаа юм.

Монголын алт корпораци (МАК) металл, ашигт малтмалын чиглэлээр эрэл хайгуулын ажлыг нарийвчлан хийж, шинээр орд илрүүлж, нөөцийг тогтоох, ордын нөөцийг нэмэгдүүлэх, геологийн мэдээлэл цуглуулах, хянах, боловсруулах ажлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн (JORC, CIM) стандартад нийцүүлэх зэрэг чиглэлээр ажилласан арвин туршлагатай, геологи уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг, үндэсний хөрөнгө оруулалттай тэргүүлэгч компани юм.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд Эрдэнэс Монгол компанийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Тэргүүн дэд захирал С.Эрдэнэбулган, Дэд захирал О.Одбаяр, Дэд захирал Г.Ганболд, Монголын алт корпораци (МАК)-ийг төлөөлж Ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Цогт, Дэд ерөнхийлөгч Б.Энхмандах нар оролцлоо.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан