GoGo мэдээний агентлагаас агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг тандахаар шийдсэн. Ингэхдээ орчны бохирдолтой холбоотой сүүлийн үед ихээр яригдаж буй хүний цусан дахь хар тугалганы агууламжийг судлах хэрэгтэй гэж үзсэн юм.
Бид дараах 5 цэгийг сонгож, тухайн байршилдаа хоёроос дээш жил амьдарсан, 7-10 насны 15 хүүхдүүдийн цусан дахь хар тугалгын хэмжээг шинжиллээ.
Шинжилгээг итгэмжлэгдсэн Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораториор хийлгэсэн болно.
- Хамгийн их утаатай Баянхошуу,
- Автомашины зах байрладаг Да хүрээ,
- Захууд зэрэгцэн оршдог Нарантуул,
- Хамгийн их хөл хөдөлгөөнтэй хотын төв
- Шинэ суурьшлын бүс Зайсан гэсэн 5 цэгээс хүүхдүүд сонгон шинжилгээнд хамрууллаа.
ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ
Дээрх сурвалжлагыг хийхэд бидэнд тулгарсан бэрхшээл бол энэ төрлийн шинжилгээ хийх лаборатори манай улсад хоёрхон байна. Үүний нэг болох Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимтэй хамтран бид дээрх шинжилгээг хийлээ.
САНАЛ ДЭВШҮҮЛЭХ:
Энэ бүхний эцэст бид дараах ГУРВАН саналыг ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД А.ЦОГЦЭЦЭГ нарт дэвшүүлж байна.
-Хүний бие дэх хүнд металын хорыг судалдаг биомониторингийн үндэсний хэмжээний түүвэр судалгааг хийх /эцэг, эхчүүд хүүхдийнхээ цусанд хар тугалга ямар хэмжээтэй байгааг мэдсэнээр зохих арга хэмжээг авах боломжтой болно/
-Хар тугалгаар хордуулж байгаа эх үүсвэрийг тодорхойлох судалгаа, шинжилгээг үндэсний хэмжээнд хийх /Ингэснээр ард иргэд мэдээлэлтэй болж, хар тугалгаар хордуулж буй эх үүсвэрийг таслан зогсоох зэргээр арга хэмжээ авах боломжтой болно/
-Хар тугалганы үзлэг, тандалтын тогтолцоотой болох. Энэхүү тогтолцоотой болсноор хар тугалганы хэмжээг бууруулах системтэй арга хэмжээг эрүүл мэндийн байгууллагууд хийдэг болно. Мөн архаг хордлогоос сэргийлэх, хордлогыг саармагжуулах эмчилгээ хийх асуудлууд үүнд багтана.
Бид дээрх саналуудыг багтаасан албан бичгийг Засгийн газар болон ЭМЯ-нд өчигдөр илгээлээ.
Хүүхдийн цусанд хар тугалга ОГТ БАЙХ ЁСГҮЙ бөгөөд дараах байдлаар сөрөг нөлөөлөл илэрнэ.