Австрали, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна.
1972 оны есдүгээр дүгээр сарын 15-нд Австралийн Ерөнхий сайд агсан Гооф Витлам Монгол Улстай дипломат харилцаа тогтоох баримт бичигт гарын үсэг зуржээ. Улмаар 1990 он буюу Монгол Улс либерал ардчилал, чөлөөт эдийн засгийн тогтолцоог сонгосноос хойш хоёр улсын харилцаа улам бэхэжсэн гэж үздэг.
“Австрали Улсаас Монгол Улсад суух анхны Элчин сайдын хувьд Австралийн өдрийг тэмдэглэх гэж буйдаа баяртай байна.
Өнөөдөр Монгол Улсад төдийгүй Австрали улсад ч эдийн засгийн хүндрэл тулгараад байна. Монгол Улс, Олон улсын валютын сантай нягт хамтран, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээр идэвхийлэн ажиллаж байгааг харахад таатай байна. Энэ хүнд цаг үед манай хоёр орон биднийг нэгтгэж ирсэн, мөн улс төр, эдийн засаг, иргэний эрх, эрх чөлөөг хангах суурь болсон либерал ардчиллын зарчмаа баримтлах нь чухал”” хэмээн Австрали Улсаас МУ-д суугаа Элчин сайд Жон Лангтри хэллээ.
Хоёр орны дипломат харилцааны хүрээнд Австрали Улс МУ-д жил бүр 10 сая австрали долларын хөгжлийн тусламж үзүүлдэг. 1993 оноос хойш 500 орчим монголчууд тус улсын засгийн газрын тэтгэлгээр Австралид дээд боловсрол эзэмшжээ.
Байгалийн баялгаа түшиглэн улс орноо хөгжүүлэхэд өндөр чанартай, гадаадын хөрөнгө оруулалт татан, удирдах тал дээр Австрали Улс арвин туршлагатай. Сүүлийн жилүүдэд Австрали улс уул уурхайн салбар дахь мэдлэг туршлагаа МУ-тай хуваалцаж байна.
Мөн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлд түншлэн, МУ-д мэргэжлийн боловсрол, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, уул уурхайн салбарын засаглалд тэргүүн туршлага нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллаж байна.
Австрали Монголын харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.