Жагсагчид нь чөлөөт ардчилсан нийгэмд бүх нийтийн сонгуулийн дүнгээр сонгогдон төрийн эрх барьж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Нийслэлийн ИТХ, Улаанбаатар хотын Захирагч нарт дараах шаардлагыг тавьж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж Та:
- Агаарын бохирдол, утааг гамшиг гэж үзэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар идэвх, санаачлагатай, тууштай ажилла.
- УИХ-ын чуулганд биечлэн оролцож, уг асуудлыг яаралтай хэлэлцүүл.
- Эрх мэдлийнхээ хүрээнд томилдог, мөн удирддаг Ерөнхийлөгчийн тамгын газрын эрх бүхий албан тушаалтнуудынхаа албан хэрэгцээнд ашиглаж буй автомашины тоог Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө 40 хувь бууруул.
Монгол Улсын Их Хурал, УИХ-ын дарга М. Энхболд Та:
- Агаар, хөрс, усны бохирдлыг гамшиг гэж үзэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлаа яаравчилж УИХ-р хэлэлцэж буй Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд яаралтай эдгээр нэр томьёог тодорхойлж оруул.
- УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороог 2017.02.10-ны дотор хуралдуулж, цаашид уг дэд хороо сар бүр дор хаяж нэг удаа хуралдан УИХ-ын түвшинд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг нэн даруй авч хэлэлцэж, шийдвэрлэж байхаар зохион байгуул.
- Агаарын бохирдлын асуудлыг хариуцсан олон давхар бүтэц, тогтолцоог нэгтгэн нэгдмэл удирдлагатай, урт хугацаанд тогтвортой бүтцээр шийдэх загварчлал боловсруулж, баталж, хэрэгжүүл.
- Иргэдийн хяналттай төсвийн зарцуулалт, Шилэн дансны хуулийн заалтыг мөрдөж ажиллаж байгаа байдалд хатуу хяналт тавьж ажиллан, хууль зөрчигчдөд хариуцлага тооцох ажлыг манлайлан хэрэгжүүл.
- Агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих иргэдийн оролцоог хангах бүтцийг баталгаажуулж УИХ-ын тогтоол батал.
- УИХ-ын эрх мэдлийн хүрээнд томилогддог ба УИХ-ын Тамгын газарт ажилладаг эрх бүхий албан тушаалтнуудын албан хэрэгцээнд ашиглаж байгаа автотээврийн хэрэгслийн тоог энэ жил 30 хувь бууруул.
- УИХ ээлжит бус хуралдаан зарлаж, агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэлэлцэн батал.
Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат Та:
- “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас зохион байгуулсан 2016.12.26-ны өдрийн жагсаалаас хүргүүлсэн шаардлагад нэн даруй хариулт ирүүл.
- Засгийн газрын ээлжит хурлыг 2017 оны 2-р сарын 1-ний лхагва гарагт 10.00 цагт Баянхошууны хуучин эцэс Жанцангийн дэлгүүрийн гадаа хий. Утааны эсрэг ээж аавуудын төлөөлөл та бүгдийг хүлээж байх болно.
- Агаарын бохирдлын эсрэг сүүлийн 15 жилд зарцуулсан хөрөнгө санхүү, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, хийсэн ажлын тайланг 2017 оны 2-р сарын 10-ны дотор иргэдэд нээлттэй тайлагнахыг дахин хатуу шаардаж байна.
- Агаарын бохирдлыг 2018 он гэхэд 80 хувь бууруулах үндэсний хөтөлбөр, стратегийн төсөл боловсруулж, 2017.02.15-ны дотор иргэдэд нээлттэй танилцуулахыг дахин хатуу шаардаж байна.
- Хүүхдийн өвчлөл, нас баралтын дэлгэрэнгүй статистик мэдээг долоо хоног бүр мэдээлэхийг дахин хатуу шаардаж байна.
- Эх хүүхдийн эрүүл мэндийн төв буюу Эх нялхсын эмнэлэг шиг эмнэлэг нийслэл, улсын баруун, зүүн бүс тус бүрт нэгийг 2018 оны эхний улиралд багтаан барих ажлыг эхлүүлж, төсвийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг шаардаж байна.
- Гамшгийн бүсэд байгаа жирэмсэн эмэгтэйчүүд, 3 хүртэлх насны хүүхдийг асран хамгаалагчтай нь бохирдол багатай бүсэд өвлийн улиралд сувилуулах зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас 50 хувь олгох эрх зүйн орчныг бүрдүүл.
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, хэрэгжүүлэгч, тохируулагч агентлаг, бусад төрийн өмчийн байгууллагуудын албан хэрэгцээнд ашиглагдаж буй авто тээврийн хэрэгслийн тоог 2017 оны 10-р сар гэхэд 15%, 2018 оны 10-р сар гэхэд 25 % бууруул.
- Иргэд олон нийтэд агаарын чанарын мэдээг тухайн өдрийн мэдээг МҮОНРТ-р цаг агаарын мэдээтэй хамт мэдээлдэг байхаар зохицуулалт хийж шийдвэрлэ.
- Аймгийн төв, Дархан, Эрдэнэт хотод агаарын чанарын суурин станцыг нэмж суурилуулах ажлыг 2018 он хүртэл үе шаттай хэрэгжүүлэх ажлыг зохион байгуул.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурал, дарга Ц. Сандуй Та:
1. Нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдөө сонгогдсон дүүрэг, хорооны иргэдтэйгээ уулзаж, санал хүсэлтийг нь сонсох, хийж буй ажлаа танилцуулах өдрийг товлон, долоо хоног бүр очиж ажиллах хуваарь гаргаж батал.
2. Улаанбаатар хотын засаг захиргаа, орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн өмчлөлд байгаа авто тээврийн хэрэгслийн тоог 2017 оны 10-р сар гэхэд 30 хувь бууруул. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэн үлгэр дуурайлал үзүүлж, автомашинаасаа татгалз.
3. Улаанбаатар хотод автомашингүй өдрийг сар бүрийн нэг тодорхой өдөр зохион байгуулж байхаар шийдвэрлэ.
4. Нийтийн тээврийн үйлчилгээг дорвитой сайжруулах арга хэмжээ авч, нийтийн тээврээр тогтмол үйлчлүүлдэг, төлбөрөө бүрэн төлдөг иргэдийг дэмжих хувилбарыг боловсруулж, төсөв хөрөнгийг нь батал.
5. Улаанбаатар хотод унадаг дугуйн хэрэглээг дэмжих, дугуйчдын аюулгүй байдлыг хангах хот төлөвлөлтийн шийдлийг хэрэгжүүл.
6. Агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд иргэдийн оролцоог хангах бүтцийг НИТХ-ын дэргэд, хяналт хэрэгжүүлэх бүтцийг ЗДТГ-ын дэргэд байгуул.
7. Улаанбаатар хотын төрийн өмчийн бүх цэцэрлэг, сургууль, эмнэлэгт агаар цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулж батла.
8. Хийхээр төлөвлөж буй болон хийж буй ажлаа хотын иргэдэд сар бүрийн тодорхой нэг өдөр хэвлэл мэдээллээр дамжуулан тогтмол танилцуул.
Улаанбаатар хотын захирагч Су.Батболд танаа:
1. Улаанбаатар хотын төрийн өмчийн хүүхдийн цэцэрлэг, хүүхдийн эмнэлгийн өрөө бүрт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж байрлуулах ажлыг манлайлан зохион байгуул.
2. Улаанбаатар хотын агаарын чанарын хяналтын бүсүүдэд агаарын чанар хэмжигч суурин станцуудыг шинээр суурилуул.
3. Нийт хотын хэмжээнд шинээр 15 агаарын чанар хэмжигч суурин станц нэмж суурилуулахыг хатуу шаардаж байна.
4. Нийслэлийн Засаг даргын тамгын газар, дүүргүүдийн засаг дарга, бусад төрийн захиргаа, үйлчилгээний байгууллагуудын албан хэрэгцээнд ашиглагдаж буй автомашины тоог энд онд 15% бууруулах ажлыг манлайлан хэрэгжүүл. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэн үлгэр дуурайлал үзүүлж автомашинаасаа татгалз.
5. Агаарын бохирдол бууруулахаар хийж буй ажлаа 14 хоног тутам иргэддээ ТВ-ийн сувгаар дамжуулан тайлагнаж ажилла.
Энэхүү шаардлагын эхний хариуг 2017 оны хоёрдугаар сарын 15-ны дотор багтаан “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-д бичгээр, мөн нийт иргэдэд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан танилцуулахыг шаардаж байна
Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй, одоогийн явуулж байгаа үр дүнгүй ажлаа үргэлжлүүлсээр байх аваас бидний үр хүүхдийн эрүүл мэнд, бидний эрүүл мэндийг санаатайгаар хохироож байна гэж үзэн ардчилсан нийгмийн иргэд бид төр, засгаас хариуцлага нэхэж огцруулах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдье.
УТААНЫ ЭСРЭГ ЭЭЖ ААВУУД ТББ-ЫН ТЭРГҮҮН Ц.ПҮРЭВХҮҮ