gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Боож үхлээ” утааны эсрэг, тайван жагсаал эхэллээ

Б.Чимэг
Нийгэм
2017-01-28
0
Twitter logo

Сүүхбаатарын талбайд “Боож үхлээ” утааны эсрэг, тайван жагсаал хоёр дахь удаа болж байна. Жагсаалд оролцогчид УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандан, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжэээг нэн даруй авахыг шаардсан өргөдлийг бөглөж байна.

Арван хоёрдугаар сарын 26-нд болсон, эхний жагсаалын үеэр 2800 иргэн өргөдөл бичжээ. Өнөөдөр 10 мянган иргэнээр өргөдөл бичүүлэн, эрх баригчдад хүргүүлэхээр төлөвлөсөн аж. 

Жагсаалд оролцогчдын нэг хэсэг Баруун дөрвөн замаас Сүхбаатарын талбайг чиглэн явж байгаа юм. Никитон хамтлагийн дуучин Б.Батчулуун утааны эсрэг зохиосон, шинэ дуугаа анх удаа өргөлөө. Мөн Sweetymotion хамтлаг, гитарчин Д.Өлзий-Орших нар ҮЭСТО-ноос Сүхбаатарын талбайг чиглэсэн жагсаалд оролцон, ая дуугаа өргөлөө.    

"Улаанбаатар такси" компанийн хамт олон, "Оргил өөд" клубынхан, "Танайд хоноё" нэвтрүүлгийн сэтгүүлч Г.Алтантүрүү, спортын сэтгүүлч Б.Батзаяа, Реформ клубын тэргүүн Т.Бат-Оргил, дуучин Ц.Хулан, Лемонс хамтлаг, жүжигчин Д.Оюунтуул тайван жагсаалд сайн дураараа оролцож байна.   

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү хотын даргыг шүүмжлэн, нийслэлийн 200 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч суурилуулсаннь хангалтгүй, эрх баригчид удаан ажиллаж байна гэж шүүмжлэв. Жагсаалд оролцогчид хар өнгийн шаар гартаа барьцгаасан нь хорт утаанд хордсон бидний уушгийг илэрхийлж байгаа юм байна. 

Яг одоо нийслэлд -21 хэм хүйтэн байна. 

Жагсаалд оролцсон судлаач н.Алимаа  "Бид жилийн 120 хоногийн турш хорт утаагаар амьсгалж байна. Энэ жил 5 тэрбум  төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулах юм байна. Гэвч импортын машины татвар болон автомашин эзэмшигч иргэдээс авч буй төлбөрт нийт 13 тэрбум төгрөг цугладаг. Энэ мөнгийг хэрхэн яаж зарцуулсан тайланг сонсохыг хүсэж байна" гэв.

Жагсаалд оролцогчид Төрийн ордныг тойрон, хар өнгийн шаараа ордны хашаанд өлгөн үлдээв. Одоогоор 7000 орчим хүн УИХ-ын Өргөдлийн байнгын хоронд хандан, өргөдөл бөглөж, гарын үсэг зурсан байна. Жагсаалыг зохион байгуулагчид нийт 10 мянган өргөдөл хэвлэн авчирчээ. 

Гэрэл зургийг Б.Бямбо-Очир

Гэрэл зургийг Б.Бямбо-Очир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан