gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СОГТУУРУУЛАХ УНДААгаар үйлчлэх, зарахыг ХОРИГЛОЛОО

Р.Адъяасүрэн
Нийгэм
2017-01-17
0
Twitter logo
 
Өнөөдөр 18.00 цагаас эхлэн энэ сарын 20-ныг дуустал нийслэлд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглох шийдвэр гарлаа.

Өчигдөр таван хүн хордлогын улмаас амиа алдсан. Хордсон зүйл нь архи байж болзошгүй хэмээн үзэж, шинжилгээнд өгөөд байгаа билээ.

Энэ хэрэгтэй холбоотойгоор шүүхийн шинжилгээний эцсийн дүн гартал ийнхүү хориг тогтоож байгаа гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч, нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан мэдээллээ.

Олон хүн хордлогод орсны улмаас амиа алдсан тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс ийм шийдвэр гаргаж байна гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар 7378 ширхэг архийг битүүмжилж, дээжийг шинжилгээнд өгсөн бөгөөд хариу гараагүй байна

Нийслэлийн Баянгол дүүргийн II хороонд өчигдөр амиа алдсан таван хүний шүүхийн шинжилгээний анхны дүгнэлтээр дөрөв нь шингэн зүйлээс болж хордсон гэж гарсан байна. Гэхдээ яг ямар зүйлд гэдэг хараахан тодорхой болоогүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм. Энэ нь эд, эсийн шинжилгээгээр гарах тул хугацаа шаардлагатай байгаа аж.

Өчигдөр анхны дуудлага ирснээс хойш хэргийн газраас эд мөрийн баримт болон хураагдсан, сэжиг бүхий зүйлсийг хураах битүүмжлэх, хураах ажлыг нийслэлийн хэмжээнд Улаанбаатар хотын цагдаагийн газар болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран ажиллаж байна.

Хориг тавьж буй нь дахин хордлого гарах, иргэд хохирохоос урьдчилан сэргийлж буй ажил тул иргэд, аж ахуй нэгжүүд энэ тал дээр хариуцлагатай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Харин нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 2959 архи, согтууруулах ундаа худалдан борлуулдаг дэлгүүрүүдээс 2013-д нь хяналт шалгалт хийж, тодорхой хэмжээний битүүмжлэх ажлуудыг хийгээд байна гэдгийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар 7378 ширхэг архийг битүүмжилж, дээжийг шинжилгээнд өгсөн бөгөөд хариу гараагүй байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан