ОХУ-ын рублийн ханшны огцом уналт, гадаад валютын зах зээл дээр үүсээд буй нөхцөл байдлыг Японы Засгийн газар анхааралтай ажиглаж байгаа хэмээн тус улсын Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.
"Газрын тосны үнийн уналт байгалийн баялагт суурилсан эдийн засагтай орнуудын үндэсний валютад хүчтэй нөлөөлж байна. Энэ улмаар олон улсын санхүүгийн зах зээлд бас нөлөөлөх учир ОХУ-д үүсээд буй байдал төдийгүй ер нь газрын тосны үнэ санхүүгийн зах зээлд хэрхэн нөлөөлж байгааг цаашид ажиглана" хэмээн Суга хэлсэн байна.
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид түүнээс Япон ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээгээ цуцлах талаар бодож байгаа юу гэсэн асуултад “Бид хамгийн түрүүнд санхүүгийн зах зээлд гарсан өөрчлөлтүүдийг ажиглана" гэжээ.
Сануулахад даваа гарагт /12.15/ рублийн ханш хурдацтай буурсан. Үүний дараа ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ 10.5-аас 17 хувь болгон нэмсэн юм.
Ийнхүү шуурхай арга хэмжээ авснаар рублийн үнийг тогтоон барьж чадна хэмээн тооцолж байсан ч эсрэгээрээ өчигдөр /12.16/ евро 27.7 хувь буюу 100.74 рубль, доллар нь 24.3 хувь буюу 80.1 рубль болтлоо өссөн юм.
Эх сурвалж: РИА-Новости