Дэлхийн аялал жуулчлалын хамгийн том үзэсгэлэн болох Берлиний ITB үзэсгэлэн Европын аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог аливаа улс оронд олгодог.
Монгол Улс Берлиний ITB үзэсгэлэнд 1999 оноос хойш албан ёсоор оролцож байгаа бөгөөд энэ жил анх удаа албан ёсны “Түнш орон” статустай, “Mongolia, Nomadic by Nature” уриатай оролцож байна.
1966 оноос эхлэн ХБНГУ-ын Берлин хотноо жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулагддаг “ITB Berlin” аялал жуулчлалын үзэсгэлэнд энэ жил дэлхийн 190 улсын 10 мянга гаруй аялал жуулчлалын байгууллага оролцож, өөрийн улс орон, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ сурталчилж байна. Тус үзэсгэлэнг 175 мянган зочин ирж сонирхдог аж.
Энэ жилийн "ITB Berlin 2015" олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлтийн хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Тус хэвлэлийн хуралд Монгол улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Албан ёсны нээлтийн үйл ажиллагаа CityCube үзэсгэлэнгийн талбайд болсон бөгөөд манай уран бүтээлчид “Хөх тэнгэрийн орон” тоглолтоо толилуулсан байна.
Ингээд “ITB Berlin 2015” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны фото мэдээг хүргэж байна.