Ирэх дөрөвдүгээр сард Apple компани өөрсдийн анхны зүүдэг төхөөрөмж болох Apple Watch-ыг худалдаанд гаргана. Тэгвэл компанийн гуравдугаар сарын Vogue сэтгүүл дээр анхны сурталчилгаагаа хэвлүүлжээ.
Өнгөрсөн онд Нэгдсэн Улсад бүтээгдэхүүнээ танилцуулснаас хойш анх удаа тэд сурталчилгаагаа гаргаж байгаа бөгөөд 600 хуудастай сэтгүүлийн 12 нүүрийг Apple Watch эзэгнэжээ.
Компани ухаалаг цагныхаа олон төрлийн бугуйвч бүхий зургуудыг тавьсан байв. Үүний өмнө Хятадын Vogue сэтгүүлийн нүүрэнд гарсан бүсгүйн гарт Apple Watch харагдаж байсан бол энэ сарын эхээр худалдаанд гарсан Self сэтгүүлийн нүүр зурагт ч мөн Apple Watch гарчээ.
Хамгийн гол нь компанийн сурталчилгаа илүүтэйгээр загварлаг хэрэглээ гэдгийг илтгэж байна. Гэхдээ үнэхээр тэдний шинэ бүтээгдэхүүн загварын чиг хандлага болж чадах үгүйг харахад бидэнд дахиад зургаан долоо хоног хэрэгтэй.