Техникийн саатлын улмаас лигийн тэмцээн хэсэг завсарлаж, спортын төв ордонд үргэлжилсэн юм. Энэ өдрийн сүүлийн тоглолт Хэнтий Чингис Сити болон Гэгээн Хангай лидер багуудын хооронд болсон.
Тус тоглолт дээрх хоёр багийн хувьд хамгийн чухал тоглолтуудын нэг байсан бөгөөд хожсон баг Плей-оффийн өрсөлдөөнд эргэн ирэх байсан юм.
Лидер багийн хувьд сүүлийн тоглолтондоо Их Өргөө Аравтуудыг буулган аваад байсан бол Чингис Сити эцсийн мөчид хожлоо Ирвэсүүдэд алдсан юм.
Ингээд М.Гантөмөр дасгалжуулагчтай Хэнтий Чингис Сити тоглолтын эхлэлийг хүчтэй тавьсан бөгөөд тэднээс эхний хагаст холбон тоглогч Gabe Moton 33 оноо авч 3-ын шугамын араас 7 удаа довтолгоогоо амжилттай болгосон.
Харин Гэгээн хангай Лидерүүдээс Э.Дөлгөөн 17 оноо 12 самбар авч 59:58-аар эхний хагас өндөрлөсөн.
Улмаар маш олон оноо авалттай тоглолтын төгсгөлд Гэгээн хангай Лидер 120:109-өөр улирлын тав дахь хожлоо байгууллаа.
Лидерүүдийн эсрэг энэ өдөр Чингис Сити багийн Gabe Moton 3-аас 15 шидэж есийг нь амжилттай болгож 47 оноо авсан бол Afam 37 оноо 8 самбар, Ж.Алтаншагай 14 оноо 5 оновчтой дамжуулалт тус тус хийв.
Харин Лидерүүдээс Blake 35 оноо, О.Цэлмэг 24 оноо, Э.Дөлгөөн 24 оноо, Gamble 20 оноо 20 самбар тус тус авсан байна.