Буцах
2015.01.26 Өнөөдөр болсон үйл явдлуудыг НЭГ ӨГҮҮЛБЭРЭЭР
2015-01-26
0
0
2015-01-26
- Монголын гэрэл зургийн түүхэнд өөрийн орон зайгаа хэдийнэ эзэлж, ирээдүйд дуурсах түүхийг бичилцэж яваа гэрэл зурагчин С.Бадамхандтай GoGoCafe буландаа уулзаж ярилцсныг ЭНД дарж уншина уу.
- Унгарын иргэн, дипломатч Л.Кадар тус улсад ажиллаж буй Монголын элчин сайдын яаманд нэрт туульч Увхийн Батын хайлсан “Бум Эрдэнэ”, “Далайн шар бодон”, “Түшээт хааны хөвгүүн Хүлэг-Эрдэнэ” гэдэг гурван туулийн бичлэгийг хүлээлгэн өгчээ.
- УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Оюутолгой холбоотой гэрээний гүйцэтгэлийн талаар УИХ-аас шийдвэрлэгдсний дагуу байгуулагдсан гэрээ ёсоор ажлаа явуулахгүй байна хэмээн гишүүд шүүмжлэв.
- Нийслэлийн газар өмчлөлийн цахим бүртгэл өнөөдөр 12 цагаас эхэлсэн бөгөөд нийт 13831 нэгж талбарт иргэдийг сонгон шалгаруулна.
- “ЮниМедиа” ХХК болон “Монгол Контент” ХХК-иас хамтран зохион байгуулсан ухаалаг гар утас, таблетанд зориулсан аппликейшн зохион бүтээх “Apps Contests” тэмцээний ялагчид тодорлоо.
- “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Үйлдвэрлэлийн бааз он гарсаар Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн захиалгаар нийт 98 ширхэг автозамын тэмдэг шинээр суурилууллаа.
- Өрийн удирдлагын тухай хуулийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхгүй хэмээн Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэллээ.
- Тавантолгойн төслийн хөрөнгө оруулалт хамгийн багаар тооцоход 94 тэрбум доллартай тэнцэнэ хэмээн Тавантолгойн хэлэлцээрийн явцын талаар Монгол Улсын сайд М.Энхсайхан өнөөдөр хийсэн мэдээллийн үеэр хэллээ.
- Тайванийн Вандана хийдийн хамба лам яруу найрагч Уй Сигийн санаачлагаар Тайпей дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ийг энэ сарын 24-28-ны өдрүүдэд Тайванийн Хуалень, Тайпэй хотуудад зохион байгуулж байна.
- Сарын хугацаанд евро 86 төгрөгөөр суларч, ам. доллар 74 төгрөгөөр өслөө
- “Бридж” группийн гүйцэтгэх захирал Ц.Сэдванчигтай ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
- Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Монгол улсын шүүхийн 2014 оны шүүн таслах ажиллагааны тайлан”-г өнөөдөр танилцуулсан бөгөөд шүүхээс 2014 онд улсын улсын тэмдэгтийн хураамж, торгох ял, эд хөрөнгө хураах ял, торгох захиргааны хариуцлагын арга хэмжээнээс бүрдсэн нийт 9 тэрбум гаруй төгрөгийг төрийн санд оруулжээ.
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн салбарт хуримтлуулсан туршлагыг Монгол Улстай хуваалцахад бэлэн хэмээн Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатартай уулзахдаа хэллээ.
- Шинэ Засгийн газар байгуулагдсан цагаас хойш яамдуудын явагдаж буй бүтцийн өөрчлөлтөөс шалтгаалж боловсон хүчний нөөцийн бодлого алдагдах, халаа сэлгээтэй холбоотой улс төрийн шахаагаар боловсон хүчинг ажилгүй болгохгүй байх тал дээр анхаарахыг бүлгийн гишүүд Ерөнхий сайдад хэлжээ.
- Орхон аймгийн шинэ Засаг даргаар намын хорооны гишүүдийн олонхийн саналаар С.Дангаасүрэн тодорсон байна.
- Манай орны шувуудын ертөнц үнэхээр гайхалтай баялаг гэдгийн нэг жишээ нь ойн шувууд бөгөөд Өвлийн ойн бяцхан эзэд фото тэмдэглэлийг ЭНД дарж үзнэ үү.
- Японы үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг “Тэсо” корпорацийн салбар компани болох Агь ХХК-ний үйлдвэрлэдэг Лапша гоймон Япон улсын оюуны өмчийн газарт албан ёсоор бүртгэгдэж гэрчилгээ авч баталгаажлаа.
- Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-оос ирэх сарын 04-ий өдрүүдэд болно.
Дэлхий дахинд
- “Исламын улс” бүлэглэлийн алан хядагчид барьцаанд байсан хоёр япон иргэний нэгийг нь буюу Харуна Юкаваг цаазалсан бичлэгийг цахим ертөнцөд байршуулан, улмаар хоёр дахь Япон иргэний амийг Иорданийн амиа золиослогч эмэгтэй Сажида ар-Ришауигаар солих шаардлага тавилаа.
- АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Энэтхэг улсад гурав хоногийн айлчлал хийж байгшаа бөгөөд тэрбээр өнөөдөр болох Энэтхэгийн Үндсэн хуулийн өдөрт зориулсан баярын парадад хүндэт зочны хувиар оролцов.
- Грекийн парламентын сонгуульд тус улсын сөрөг хүчний хамгийн том нам Сириза ялалт байгууллаа
- Донбасст байлдааны ажиллагаа идэвхжсэн, энх тайван тогтоох гэрээ тасалдсан зэрэг нь ойрын ирээдүйд Оросын эдийн засгийг удаан хугацааны хямралтай тулгарахад хүргэж болзошгүй байна хэмээн олон улсын шинжээчид таамаглаж байна.
- Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын хэлэлцүүлгийн гол сэдэв нь ОХУ, Украины хямрал байсангүй, оролцогчид БНХАУ-ын эдийн засгийн хэтийн төлөв, дэлхий нийтэд заналхийлж буй терроризмын аюул, газрын тосны үнийн уналтыг түлхүү хэлэлцжээ.
- Тив дамнасан анхны харилцуур утасны яриа одоогоос яг 100 жилийн өмнө болж байжээ.
- Хаалттай, хатуу дэглэмтэй гэдгээрээ алдартай Хойд Солонгосын талаарх 10 баримтыг ЭНД дарж үзнэ үү.
- Их Британийн хатан хаан II Елизабет төрсөн өдөр, 100 жилийн ой болон бусад ой, хуримын ой зэрэг тэмдэглэлт өдрүүдтэй холбоотой баярын цахилгаан мэндчилгээ боловсруулахад зориулан тусгай туслах хөлслөн авчээ.
- Дэлхийн улс орнуудын улс төрчид ямаршуухан залуучууд байсан юм бэ гэдгийг ЭНД дарж үзнэ үү.