Сүхбаатар аймгийн ууган сургуулиудын нэг болох нэгдүгээр бүрэн дунд сургууль энэ намар 90 нас хүрнэ. 1925 онд Их жанжин Д.Сүхбаатар хошуу ноёнд “ардын хүүхдийг гэгээрч боловсруулах танхим нээгээрэй” гэж өгсөн ембүүгээр сууриа тавьсан тус сургууль хожим жанжны мэндэлсний 100 жилийн ойгоор түүний нэрэмжит болж, 1971 онд ЗХУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан иж бүрэн сургуульд нүүн оржээ.
Байгуулагдсанаасаа хойш эхний 29 жилдээ бага боловсрол олгож байсан бөгөөд тэр үеийн бүртгэл мэдээлэл архивт байдаггүй юм байна. Харин 1954 оноос арван жилийн сургалттай болж, 2014 оны байдлаар 61 төгсөлтийн 11 мянган төгсөгчид бүрэн дунд боловсрол эзэмшүүлжээ. Тэдний дундаас 101 эрдэмтэн, хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтнууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг-спортын алдартнууд олон арваараа төрөн гарчээ.
Аймгийн тэргүүний сургуулиар удаа дараалан шалгарч, 2008 онд Монгол улсын шилдэг менежменттэй топ сургуулийн нэг болсон энэ хамт олон түүхт ойн хүрээнд сургуулийнхаа анги танхимуудыг тохижуулах, сургалтын материаллаг баазыг сайжруулах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөж, эхнээсээ хийж байгаа аж. Хаа хаанаа бүсээ чангалж буй энэ үед төсвөөс хуваарилж буй тоотой хэдэн төгрөг нь хүрэлцэхгүй байгаа тул төгсөгчдийнхөө нөөц бололцоог ашиглах шийдвэрийг сургуулийн захиргаа болон тус сургуулийг төгсөгчдийн холбоо гаргасан байна.
Үүний дагуу ирэх ням гарагт буюу энэ сарын 19-ний өдөр 15 цагаас “УБ палас”-ын концертын их танхимд "Эрдмийн өргөөний эгшиглэнт аялгуу" багш, сурагч, төгсөгчдийн хамтарсан тоглолт болно.
Тоглолтод тус сургуулийн авъяаслаг сурагчдаас гадна Сүхбаатар аймгийн уугуул Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, МУГЖ Э.Амартүвшин, МУСТА Р.Билэгт, МУСТА н.Батболд нар мөн “Никитон” хамтлаг оролцох юм байна.
Төгсөгчдийн холбооноос зохион байгуулах дараагийн ажил нь хандивын хүлээн авалт гэнэ. Ирэх сарын найманд зохион байгуулагдах уг арга хэмжээний үеэр хөрөнгө босгож, хүлээгдэж буй ажлуудыг санхүүжүүлэх аж.