Нийслэл хотыг аймгийн төвүүдтэй хатуу хучилттай авто замаар холбох төслүүдийг хэрэгжүүлэх концессын гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр Аж үйлдвэрийн яаманд боллоо.
Тус арга хэмжээнд Аж үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү, Засгийн газрын хэрэгжүүлэх агентлагийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар болон бусад хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.
Тус концессын гэрээг байгуулснаар гадаад улсын хөрөнгө оруулагчдаас 619 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт Монгол Улсад орж ирэх бөгөд концесс эзэмшигч нь төслийн авто замыг хүлээлгэн өгч ашиглалтанд оруулсны дараа жилээс эхлэн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтөө манай Засгийн газраас дөрвөөс зургаан жилийн урт хугацаанд нөхөж авах юм байна.
Нийт 533,2 км замыг концессын гэрээгээр барихаар гэрээ хийлээ. Үүнд:
- Алтай-Дарви чиглэлийн 165 км
- Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км
- Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 112.7 км
- Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135,5 км авто замын тус тус хатуу хучилттай авто зам барихаар болжээ.
Концессын гэрээнд авто замын нийт барилгын ажлын гуравны нэгээс доошгүй хуьийг Үндэсний аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэхээр заасан бөгөөд ингэснээр ажлын байр шинээр нэмэгдэх, үндэсний авто замын гүйцэтгэгч болон барилгын материал нийлүүлэгч компаниудыг дэмжиж байгаагаараа чухал ач холбогдолтой аж.
Концесс эзэмшигч нар төслийн авто замыг 2016 онд барьж дуусган ашиглалтад хүлээлгэн өгнө.