Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөр хэрэгжүүлээд багагүй хугацааг өнгөрчээ. Энэ хөтөлбөр нь оюутнуудыг суралцаж буй мэргэжлээрээ дадлага хийх, тухайн ажлын байран дээрээ үргэлжлүүлэн ажиллах боломжийг олгож буйгаараа оюутан залуучууд болон эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн байна.
Уг хөтөлбөрийн давуу тал нь оюутан залуучууд дадлага хийх хугацаандаа суралцаж буй мэргэжлээрээ ажиллаж, ажлын дадлага туршлага хуримтлуулна. Үүнээс гадна ажил олгогчдын хувьд хүний нөөц бүрдүүлэлт, хөдөлмөрийн зах зээлээс олдохгүй байгаа дадлага туршлагатай боловсон хүчнийг бий болгож, ажилтнуудын хооронд эрүүл өрсөлдөөн үүсгэн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх сайн талтай юм.Өнөөдрийн байдлаар 19 оюутан өөрийн эзэмшиж буй мэргэжлээр дадлага хийж байна.
Тэдний нэг ШУТИС-ийн харьяа БУХС-ийн Олон улсын эдийн засгийн 4-р дамжааны оюутан Б.Ану тус биржээр зуучлуулан “СҮҮ” ХХК-д дадлага хийжээ. “Оюутны дадлага хийх системийг хөгжүүлэх” хөтөлбөр оюутан бүрт нээлттэй тул хамрагдах хүсэлтэй оюутан залуучууд болон ажил олгогч байгууллагуудыг хамтран ажиллахыг урилаа.