Ерөнхийлөгч, сайд хоёр бие бие рүүгээ хэвлэлээр захиа шидэлцсэн цаг саяхан. Сайд захиан дотроо “Монголын нэг телевиз, нэг өдөр тутмын сонинг Ерөнхийлөгчийнх” гэж ундуйцсан байсан.
Ерөнхийлөгчийнх гэгдээд байгаа “Зууны мэдээ” сонины хамт олноос “Зууны шуудан” гэгч нэгэн өдөр тутмын шинэ сонин мэндэлсэн. “Зууны шуудан”-г үүсгэгчид нь бүгдээрээ “Зууны мэдээ”-г орхисон хүмүүс. Тэд ингэж бөөнөөрөө сониноосоо оддог нь мэдээж учиртай.
Өнөөдөр “Зууны мэдээ”-гийн хамт олон сэтгүүлчдэд хандсан юм.
Тэд “Манай хувьцаа эзэмшигчдэд Намбарын Энхбаяр гэж нэр байдаггүй. Манай сонин Ерөнхийлөгчийг 10-аад удаа шүүмжилсэн нийтлэл гаргаж байсан. Өдий хүртэл Ерөнхийлөгчийг шүүмжилж байгаагүй сонин бас байж л байна ш дээ” гэлээ. “Зууны мэдээ” сонинд одоо ажиллаж байгаа хүмүүс “бид хэн нэгнээс хараат бус” гэх юм. Харин тус хамт олноос бултаараа одсон “Зууны шуудан”-гийн хамт олон харин “Ерөнхийлөгчийн сонин шүү дээ, ойлгомжтой” гэцгээж байна.
“Зууны мэдээ”-гийн хамт олны сэтгүүлчдэд өгөх гэсэн бас нэгэн мэдээлэл нь тэд Дархан, Эрдэнэтийн өдөр тутмын орон нутгийн сонин хийх гэж байгаа тухайгаа ярьсан. Ямартай ч “Зууны мэдээ” Дархан, Эрдэнэттэй тулж ажиллахаар болсон байна.
Манай хоёр сая зургаан зуун мянган хүн хичнээн ч өдөр тутмын сонинтой болчихов. Лав гарын арван хуруунд багтахаа болиод 14, 15 болж байх шиг байна.
Манайхан сонгуулийн бэлтгэл базааж баахан насны цөвтэй сонин, телевизтэй болов. Олон байх тусмаа өрсөлдөөн ихэсч, чанар гэдэг ойлголт сайжрах авч бас л арай л их байгаа юм шиг.
Ч.Болор