Хаврын урь ороход нүүдлийн усны шувуудын түрүүч ирж, цас мөснөөс салж амжаагүй нуур усны хаяа хөвөөгөөр үзэгдэнэ. Алс холоос нүүдэллэн ирэх усны шувууд шөнө дөлөөр буудаг юм билээ. Энэ гуравдугаар сарын сүүлчээр нэг өглөө Сонгинын булангийн ойролцоох тогтоол усан дээр очвол шувууд олноор иржээ. Хүн ойртоход нугасны сүргүүд эн түрүүнд дэрхийн нисч хөөрөх бөгөөд чухам ямар зүйл байгааг ялгахад надад түвэгтэй санагддаг байсан учраас хэдэн зүйл нугасны зургийг толилуулъя.
Монгол орны шувуудын Галуутны багт хүн бүхний таних галуу, хунгаас гадна нэлээд зүйл нугас багтдаг. Нугаснууд багавтар биетэй, богинохон хөл, хүзүүтэй, хурц бус хушуутай, хушууны дотор хөвөөгөөр ус шавраас хорхой, ургамал шүүж идэх сам шүдлэгтэй. Эдгээр шувууд усанд маш сайн шумбаж хөвдөг ба хурдан шаламгай нисч бууж харагддаг. Нугасны эрэгчин бодгалиуд хаврын цагт голдуу их гоёмсог өд сөдтэй болох бөгөөд нэн сонихон, үзэсгэлэнтэй. Зэрлэг, ногоохон, халбага нугаснуудын далавч дэвүүр, анхидал ангир, хумхин бохионы толгой бие нь нарны гэрлийн өнцөг, тусгал нь таарвал тод ногоон цэнхэр өнгөтэй нэн үзэсгэлэнтэй харагддаг.
Эмэгчин зэрлэг нугас (Anas platyrhynchos) бусад нугасны ихэнхийн адил өнгө зүс боровтор, даруухан. Байгалийн нэгэн гайхалтай зохицол гэмээр эмэгчин бодьгалийн ийм сонин онцлог нь голын эрэг хөвөөгөөр орших үр төлөө харж хандан, үүрнийхээ орчинд амьдрах үед нь ивээл өнгө нь сайн далдлан хамгаалах үүрэгтэй болов уу тайлбар надад ойлгоход ойр дөхөм санагддаг. Энэ нугаснаас хүмүүс тэжээвэр нугаснууд гаргаж авсан болохоор зэрлэг гэж нэрлэсэн юм болов уу. Эмэгчин нь үүрээ засаад тохижоод, өндөг дараад эхлэхэд эрэгчин нугаснууд голчлон хаа хол тусгаарлан явдаг ба тэр үед өд сөд гуужиж, нисч чадахаа болих тул амьтан хүний хөлөөс хол, өвс, зэгс шагшуурганд нуугддагтай холбоотой гэнэ.
Хондон ангирыг (Tadorna ferruginea) танихгүй монгол хүн байхгүй болов уу, бас лам шувуу ч гэдэг. Үржлийн үедээ зүүн талд харагдаж буй эрэгчин ийм хар хүзүүвчтэй болдог ба эмэгчин нь голдуу толгойдоо цагаан толботой байдаг. Манай оронд элбэг таардаг, нуур цөөрмийн хавиар хосооороо буюу хэд гурваараа тохиолддог. Цөөн тооны шувууд өвөл хөлдөггүй нуур усыг бараадан өнжих нь бий. Хамгийн их чанга дуу шуутай, сэргэлэн шувуу ба үр төлөө амьтан хүнээс аймшиггүй хамгаалж байдаг. Нуурны шувуудаас хамгийн түрүүн хүнээс үргэн нисч, бусдад дохио өгч байгаа мэт санагддаг.
Монгол орны давсархаг устай нуур усыг дагаж өндөглөн зусдаг өөр нэг гоёмсог шувуу бол Анхидал ангир (Tadorna tadorna). Хушуун дээрээ булцуутай нь эрэгчин бөгөөд энэ нугас хэд гурваараа усны эргээр идээшлэн явж таардаг. Бусад нугаснаас онцлог нь гэвэл эрэгчин нь тэр болгон үүрээ орхиод явчихдаггүй, өөрийн болон өрөөлийн олон дэгдээхэй дагуулаад маллаад явдаг ажээ. Зуны эхээр баахан өнгө зүс алдаж, гундаж гуужсан харагддаг. Хүнээс үргэх арай бага болохоор ажиглаж харахад сонин хөөрхөн шувуу.
Манай орны нуур устай газраар өргөн тархан зусч үрждэг, дунд зэргийн биетэй нугас бол Алаг шунгаач (Bucephala clangula). Хурц шар нүдтэй, шанаандаа цагаан толботой шувуу. Хурдан шаламгай агаарт хөөрч нисдэг, сэргэлэн цовоо, сониуч шувуу. Хаврын цагт усны мандал эрэгчин нь хойш нуруундаа хүртэл гэдийснээ уснаас цоройж, далавчаа хүчтэй савлаж эмэгчин бодьгалийн анхаарлыг татахаар тоглож байгаа нь олонтаа харагдана. Ой модтой газрын нуур голоор тааралдах бөгөөд модны хонгилд үүрээ засдаг. Энэ шувууны сөд их дулаахан тул эрт үед хүмүүс их ашигладаг байжээ.
Хамгийн түгээмэл нугас бол Шовтгоралаг нугас (Anas acuta). Нарийхан хүзүүтэй, сүүлтэй учраас нисч байгаа нь их гоёмсог харагддаг. Усны мандлаас гүйж хурд авах гэлгүй, шууд дээшээ маш хурдан хөөрч нисдэг, бусад нугасны адил үргэмтгий шувуу. Харин усанд их сайн хөвөх боловч шумбах ёстой дургүй гэнэ. Ихэвчлэн сүргээрээ таарч байсан болоод ч тэр юм уу, ойртуулдаггүй нугас даа. Ийнхүү нүүдлийн үедээ усны шувууд сүргээрээ буудаллах нь араатан амьтнаас биеэ хамгаалах нэгэн зохицол байх агаад олон шувуу дэрхийтэл нисэхэд аль нэг шувууг онилон дайрах нь махчин шуунд бэрхтэй байдагтай нэгэн адил зурагчин бол дурангаа тогтоож авна гэж байхгүй юм билээ.
Манай оронд өргөн тархан зусдаг Халбага нугас (Anas clypeata) бол дунд зэргийн биетэй, том хавтгай хушуутай шувуу бөгөөд тэр нэр зар болсон том хушууны доторх сам шүдээрээ уснаас шавьж хорхой шүүж иднэ. Хэдүүлээ бол нэг дороо тойрч эргэлдээд усны ёроолоос хөвөн дээш гарах шавраас идэш тэжээлээ олоод авч харагддаг. Халбага нугас их дуу шуу болоод байдаггүй, номхон дөлгөөн шувуу мэт боловч үржлийн үедээ эмэгчнийхээ хойноос эрчүүд усан дээр толгойгоо өндөр өргөж дохилзоод явах төдийгүй агаарт өрсөлдөөд булаалдаад нисэх юм билээ.
Хаврын урь ороход эртлэн нүүддэлж ирдэг, өөр нэг түгээмэл нугас бол Гэзэгт шумбуур (Aythya fuligula). Үржлийн үед эрэгчний толгойн ар дагзан дахь урт туг өд нь гэзэг мэт харагдах тул ийнхүү нэрлэжээ. Өвөлжих газраа хань ижлээ сонгох бөгөөд сүргээрээ ирж цэнгэг устай нуур цөөрөм дээр олноороо буух ба ус руу шаламгай шумбаад, усны мандал дээр гарч идээшлэх нь харагдана. Эмэгчин өндгөө дараад эхэлмэгц, эрэгчин бодгалиуд тусдаа сүрэглэн хүний хөлөөс холхон усны тохой, эргээр идээшлээд явдаг. Сүүлийн зуунд тоо толгой, суурьшил нутаг нь өргөжиж тэлсэн шувуу гэх юм билээ.
Гайхалтай үзэсгэлэнтэй нугас бол Улаанхошуу биваан (Netta rufina). Бусад нугаснас ялгаатай нь толгойн орой тод ухаа шаргал өнгөтэй, арай том биетэй, аажуухан нислэгтэй, нарийвтар улаан хушуутай бөгөөд үржлийн үед эрэгчин нь эмэгчиндээ усны ёроолоос идэш зоог авчирч өгдөг сонин зантай. Зэгс шагшуургатай намгархуу, багавтар нуур цөөрөм дээр таарч байсан. Цэргийн жагсаал хийж байгаа мэт урдуур цуваад, нааш цааш хөвөөд байх нь хөгжилтэй санагдаж билээ.
Манай орны зарим түгээмэл нугаснуудын талаарх энэ тэмдэглэлийн төгсгөлд нэгэн өвөрмөц шувууны тухай толилуулъя. Энэ урт том биетэй, хар нугасыг Тольт монхдой (Melanitta stejnegeri) гэдэг бөгөөд өмнөх жилүүдэд ойроос харах аз таараагүй юм. Учир нь ихэнхдээ том нуурын гол хэсгээр хөвөөд байхыг холоос л дурангаар цөөхөн удаа ажиглаж байлаа. Харин өнгөрсөн сараас хойш Гүнгалуутайн нуур болон Налайхын ойрмогхон орших тогтоол усны захад хэдэн удаа таарлаа. Эрэгчин нь далавчны гадна цагаан тольтой, цэхийсэн цагаан нүд болон нүдний дорх тод цагаан зурааснаас бусад бүх бие нь тас хар бөгөөд хушуу улаан ягаан хосолсон хушуун дээрээ сонин булцуутай бол эмэгчин нь шанаан дээрээ цагаан толботой юм. Манай орны баруун хязгаарын нуураар үржиж зусдаг, далайн нугас гэнэ. Сүрлэг, дүнсгэрдүү төрхтэй ч их амгалан тайван, уужуухан нислэгтэй гоё шувуутай та бүхэн таарах буйзаа. Зуны дэлгэр сайхан цагт хөдөө хээр аялж явахдаа нуур усан дээр саатан усны шувуудыг ажиглаарай.
Жич: Та бүхэн Л.Жаргалсайханы шувуудын гайхалтай ертөнцөөр аялахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.
Харин Л.Жаргалсайханы фликр цомогт нэвтрэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.