Франц 2-0 Албани
Цаасан дээр бол энэ тоглолтын үр дүн тодорхой байлаа. Франц юу юугүй л уншаад явчих мэт. Гэхдээ тоглолт шал эсрэгээр болсон юм.
Эхний тоглолттой харьцуулахад Гризманн, Погба нарын оронд Марсиал, Коман нар талбайд гарсан энэ тоглолтын эхний хагас тун ч уйтгартай өрнөсөн. Нээлтийн тоглолтын баатар Пайе ганц нэг санаа гаргаж байсныг эс тооцвол тун ядруухан үе.
2-р үе эхлэнгүүт харин байдал өөрөөр эргэв. Пайе стандартаас хаалганы урд руу хаясныг Жиру мөргөөд хаалганы дээгүүр давуулчихав. Хэдхэн минутын дараа нөгөө талаас бараг л гоол орох шахсан.
Зүүн жигүүрээс ирсэн бөмбөгийг Мемушай санаснаараа тогтоож авч чадсангүй ч довтолгоогоо үргэлжлүүлсэн. Баруун шон онох нь тэр. Залгуулаад шахуу эсрэг этгээд нь бас л боломж гаргаад ирлээ.
Торгуулийн талбайгаас Жиру бөмбөгөө гадагш нь зүүн тал руу Пайед хаяхад тэр урт буландаа буцаагаад хаясныг Погба ойрын зайнаас хөндлөвч шүргээд шахуу нисгэчихэв.
Франц үзэгчдээ баярлуулахыг хүссэн нь илт. Шуурга мэт давшилж байлаа. Жиру 2 удаа мөргөөд нэгийг нь шонгийн хажуухнаар хийсгэж, нэгийг нь шон оночихов. Санья бас хаалганы дээгүүр волли цохилтоо явуулчихсан. Ингээд тоглолтын сүүлийн минут явж байлаа.
Албаничуудын хаалганы өмнө бужигнаан үүсэв. Тэд бөмбөгөө хол цөлж чадсангүй, Рами баруун талаас гол руу хаясныг Гризманн мөргөөд ГООЛ. Ер нь Погба тэр 2 сэлгээнээс орж ирснээс хойш Гурван өнгөтнүүдийн тоглолт шал өөр болж эхэлсэн юм.
96 дахь минутад дахин нэг гоол оров. Албаничууд тэнцээ авах гэж хамаг хүчээ шавхаж байх үед Жиньяк өөрийн талбай дотроосоо бөмбөгөө цөлсөн нь явсаар Пайе дээр ирсэн. Мань эр ч 2 тоглогчийг дарж гүйгээд хаалганы зүүн буланд цохиж гоолдсон.
Гоолоо баярлан гүйж байгаа нь яг л эхний тоглолтынх мэт. Азтай ч, одтой ч залуу юм даа. Түүний энэ гоол тэмцээний бүх үеийн түүхэн дэх үндсэн цагт хамгийн орой орсон гоол болон тэмдэглэгдэв.
Тэд дахиад л тоглолтын сүүлийн мөчид гоолдож хожлоо. Талбайн эздийг аргагүй дэвжээ нь түшиж байна даа.
Румын 1-1 Швейцар
Хэн нь ч фаворит биш. Гэхдээ дарамт зүүн европчуудад байлаа. Учир нь Швейцар өмнөх тоглолтод хожил авсан бол тэд хожигдсон. Одоо тэдэнд хожигдох эрх байхгүй, хэрэв тэгвэл гэрийн зүг гэдэн годон.
Эхний үе тун нээлттэй, ээлжилж довтлоод л их сонирхолтой болсон. Тоглолт эхлээд удалгүй швейцарчууд бараг гоолдонгоо алдав. Талбай дотор зүүн хагас талаас Жемаили урт буландаа цохиод алдчихсан.
Тэд дахин нэг цохилт алдсаны дараа Чи оруулахгүй бол би оруулъя гэдэг дүрмээр Румын гоолдов. Лихтштайнерыг хувцаснаас зуурсан гээд тэдэнд 11м-ийн эрх ирлээ. Еөв шийдвэр. Станчу энэ тэмцээний 2 дахь торгуулийн цохилтоо оруулав.
Залгуулаад бараг л тэнцээ болох шахсан. Шэр 2-р эгнээнээс буудахад Татаусану хааж дөнгөлөө. Тун ч осолтой цохилт байсан даа. Үзэгчид байн байн дуу алдаж, суудлаасаа боссон маш сонирхолтой тоглолт болж байлаа.
28 дахь минутад стандартаас ирсэн дамжуулалт дээр швейцарчууд самгардах үед Сапунара ойрын зайнаас цохисон ч харамсалтай нь шон оносон. Дараа нь Лихтштайнер талбайн хагасыг бөмбөгтэй гүйгээд төв рүү өгснийг Жемаили мөргөхөд хаалганаас тун ойрхон зөрсөн.
Ийнхүү амьсгаа авах завгүй эхний үе дууссан бол 2-р үе ерөнхийдөө тайван талдаа тоглолт болсон гэж болно. Журу авто гоол хийчих шахсаны дараа Мехмеди тэнцээний гоолыг хийсэн. Родригезийн буланг румынчууд хангалттай холдуулж чадсангүй, Мехмеди арваад метрээс волли цохиод гоол.
Үлдсэн хугацаанд яг тэр гээд нэрлэчихээр аюултай довтолгоо гарсангүй байсаар энэ тоглолт ничээгээр өндөрлөв. Швейцарт бол хангалттай үр дүн. Одоо тэд талбайн эзэдтэй тэнцэхэд л болно. Хожигдсон ч гэсэн ядаж л 3-аар гарах болно.
Орос 1-2 Словак
Англичуудаас сүүлийн мөчид 1 оноо салгаж чадсан Сборная яг тэр тоглолтод талбайд гарсан 11 тоглогчоо тулаанд оруулахаар илгээсэн байв. Вэльст хожигдсон словакчууд 3 өөрчлөлт хийсэн байсан.
Тоглолтын өмнө Словакын хамгаалагч Дурича “Бид хэнээс ч айхгүй, ард түмнийхээ төлөө бүхнээ зориулна” гэж хэлсэн байлаа. Яг тэр ч ёсоор болж тэд тоглолтыг тун ширүүн эхлүүлсэн юм.
Кукагаас бөмбөг хүлээж авсан Хамсик хориод метрээс буудаад хөндлөвчний дээхнүүр сүнгэнүүлчихэв. Оросын талаас тоглолт тун гарахгүй байсаар эхний үе дундаа орох үед л ганц боломж гаргаж ирэв.
Шатов баруун талаас хүчирхэг тэмцэлдсээр Зюба руу пасс өгөхөд өнөөх нь мөргөсөн ч тийм ч аюултай байсангүй. Тэр харин хэдхэн минутын дараа Смоловт өгсөн пасс өгсөн нь илүү аюултай байлаа. Торгуулийн талбайн гадна талд төвөөс буудсан нь зүүн шонгоос маш ойрхон өнгөрсөн.
Гэхдээ словакчууд эхний гоолыг оруулсан. Хамсик өөрийн талбай дотроос Вайсс руу ганган дамжуулалт хийсэн. Өнөөх нь 2 ч орос хамгаалагчийг хуураад гоолдчихов. Оросууд шоконд орох нь тэр.
Хамсик өөрөө дахиад нэг цохилт хийсний дараа Вайссын буланг газраар хүлээн аваад нэг тоглогчийг дараад урт буландаа явуулахад дотор шонгоос ойгоод орчихов. Гайхалтай гоол байлаа. Ингээд эхний хагас дуусав.
2-р үед оросууд илүү тэмцэлдсэн тоглолт үзүүлж эхэлсэн. Хэд хэдэн довтолгоо хийсэн ч нэг л үр дүнгүй. Тоглолт ингээд өндөрлөх нь үү дээ гэж байтал цаг дуусахаас 10 минутын өмнө Глушаков багтаа дахин найдварыг ацарлаа.
Шатовын зүүн талаас өгсөн дамжуулалтыг сэлгээгээр орсон тэрээр хаалганы урдаас шууд цохиод гоолдсон. Үлдсэн хугацаанд оросууд тэнцүүлэх гэж байдгаа барав. Тоглолтын сүүлийн минутад Зюба гурван ч тоглогчийг өнгөрөөж хөндлөн гүйгээд цохиход Хубокан амиараа хаана гээч нь болсон доо. Зюба дахиад жаахан гүйх хэрэгтэй байсан байх.
Тоглолтод дахин гоол орсонгүй. Словакчууд амин чухал хожил авч чадлаа. Хамсик энэ тоглолтын гол дүр байсан бол Оросын талаас Нойштэдтер хамгийн муу тоглогч нь байв. Дайны үед Орост үлдсэн германчуудын үр сад тэрээр энэ оноос Оросын пасспорт авсан тул тэдний өмнөөс тоглох болсон юм.