Бүгд Найрамдах Хорват Улс Европын Холбооны гишүүн улс болсон. Үүнтэй холбогдуулан Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын холбооны хоорондын хэлэлцээрт нэмэлт оруулах тухай протоколын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, протоколд гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
Энэхүү протокол нь нийт 5 зүйлтэй. Протокол хүчин төгөлдөр үйлчилж эхэлмэгц Европын холбооны бусад улсын адил нөхцөлөөр энэхүү хэлэлцээр Бүгд Найрамдах Хорват Улсад үйлчилж эхэлнэ. Хорват улстай тус протоколыг байгуулснаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэх, шинэ салбарт өрнүүлэх эрх зүйн суурь тавигдана хэмээн ЗГХЭГ-аас мэдээллээ.