Дэлхийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл 2030 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, нийт эрчим хүчний зах зээлийн 40 хувийг хангана гэж Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг тооцоолоод байна. Цаашид сэргээгдэх эрчим хүчний тоног, төхөөрөмжийн үнэ буурах төлөвтэй байгаа учир хэрэглээ нэмэгдэнэ гэж шинжээчид үзжээ.
Тухайлбал АНУ-д салхины эрчим хүчний үйлдвэрлэл аль хэдийн нүүрснээс хямд өртөгтэй болоод байгаа аж. Хэдий тийм боловч газрын тосны үнэ унасаар байгаа нь сэргээгдэх эрчим хүчний өсөлтөд саад болж байгаа юм.
Хэрэглэгчид хямд газрын тосноос эрчим хүч гаргахыг эрмэлзэж, бусад нөөцийг ашиглах нь багассан ч газрын тосны ханш өнгөрсөн долоо хоногт сэргэх хандлага ажиглагджээ. Тухайлбал брент төрлийн газрын тосны ханш нэг баррель нь 50 ам.долларын үнэтэй байгаа юм.
Б.Номин