МХБХ-ны Онцгой байдлын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг томиллоо.
Ирэх жил Японд болох Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх эхний шатны тэмцээн эхлэхэд сар гаруйхны хугацаа үлдсэн энэ үед шигшээ багийн жолоог "Эрчим" клүбийн дасгалжуулагч Зоригтын Баттулгад даатгав.
Гуамын Дедедо хотод ирэх зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 4-нд болох эрхийн төлөөх эхний шатны тэмцээнд Монгол, Хятадын Тайвань, Макау, Умард Марианы арлуудын шигшээ баг өрсөлдөнө.
Тэргүүлсэн нь ирэх арваннэгдүгээр сард БНХАУ-д болох хоёрдугаар шатны тэмцээнд Гуам, Хонкон, БНАСАУ-тай хүч үзнэ. Хоёрдугаар шатнаас шалгарсан нэг баг ирэх 2017 оны арванхоёрдугаар сард Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Япон, БНСУ, БНХАУ-ын шигшээ багтай тоглох юм.
З.Баттулга нь 2014 онд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдсөн насанд хүрэгчдийн, өнгөрсөн жил залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эрхийн төлөөх тэмцээнд өрсөлдсөн залуучуудын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажилласан туршлагатай.
"ДЦС-4" ТӨХК-ийн "Эрчим" клүбийн ахлах дасгалжуулагчаар 2015 томилогдсоноосоо хойш МХБХ-ны "Хүрхрээ дээд лиг", цом, сүпер цомд түрүүлж, оны шилдэг дасгалжуулагчийн "Алтан бөмбөг" шагналыг Д.Батнасангийн хамт хүртсэн.
Чухал тэмцээн эхлэхэд маш бага хугацаа үлдсэн үед ахлах дасгалжуулагчаар томилогдсон З.Баттулга шигшээ багийг "Эрчим" клүбийн тоглогчид дээр түшиглэн бүрдүүлэхээ мэдэгдсэн юм.