"Ногоон хашаа" төслийн гуравдугаар шатны хүрээнд ХӨСҮТ-н хүүхдийн амбулаторийн орчимд мод тарилаа. ХӨСҮТ-н хашаанд тарьсан модны ургалтын хувь сайн байгаа бөгөөд өнөөдөр нөхөн сэргээлт хийж, нэмэлт хамгаалалтын хашаа барьжээ.
Чинаагийн Галсан сан болон Мика Монгол ТББ-н хэрэгжүүлж буй "Ногоон хашаа" төсөл нь иргэдийг ургамлан ногоон хашаа бүтээхийг уриалах, ногоон байгууламжийн ач холбогдлыг таниулах болон хүрээлэн буй орчноо сайжруулж зорилготой.
Мөн уг төслийн онцлог нь иргэдийн оролцоог хангах, эргэх холбоотой байж мэргэжлийн заавар зөвлөгөөг өгөх, хяналт тавих, нөхөн сэргээлт хийх зэргээр хамтын ажиллагааг чухалчилдаг аж.
2015 оноос эхэлсэн "Ногоон хашаа" төсөл нь өнөөдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд 15 байгууллагатай хамтран 20,000 гаруй мод тарьжээ. Эдгээрээс ургалтын хувь нь дунджаар 90 орчим байна.
Сонирхуулахад тус төслийн хүрээнд Гандантэгчилэн хийд, Аглаг бүтээлийн хийд, Нийслэлийн гуравдугаар амаржих, Нарс зуслан, 97-р сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хорооны цагдаа зэрэг олон нийтийн газруудад мод тариад байна.