“Оюу Толгой” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс Д.Ганболд, Б.Бямбасайхан, Ч.Отгочулуу нарыг өнгөрсөн баасан гарагт чөлөөлсөн юм.
"Оюу Толгой" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд дараах хүмүүсийг шинээр томиллоо.
- Ерөнхийлөгч асан Н.Багабанди,
- "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар,
- Монгол-Германы технологийн их сургуулийн захирал асан, математикийн ухааны доктор Ч.Алтаннар нарыг томиллоо.
Эдгээр гишүүд менежментийн эрхтэй гишүүд юм.
Дэлхийн хэмжээний уурхай болох “Оюу Толгой” ХХК-ийн монголын талын 34 хувийг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” компани эзэмшдэг. Иймд энэ компанийн гүйцэтгэх захирал Оюутолгойн ТУЗ-д шууд багтдаг. Б.Мөнхбаатар өмнө нь Нийслэлийн намын хорооны дарга, нийслэлийн засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтэц хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм.
Ч.Алтаннарын (дээрх зургийн баруун гар талд) хувьд олон нийтэд төдийлөн танил биш.
Ямартаа ч "Эрдэнэ Монгол" компанийн ТУЗ "Оюутолгой"-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг хурдан томиллоо. Гэхдээ манай улсын стратегийн томоохон орд болох "Оюу толгой"-н ТУЗ-ийн гишүүд ямар шаардлага хангасан байх ёстой вэ гэдэг шалгуур олон нийтэд ил тод бус хэвээр байна.